fbpx Н.Наранцогт: Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 19 хилийн боомт үйл ажиллагаа явуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 57 секунд

Н.Наранцогт: Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 19 хилийн боомт үйл ажиллагаа явуулж байна

Б.ТӨГС

Covid-19 халдварын тархалттай холбоотойгоор ОХУ, БНХАУ-аас хилээр нэвтрүүлэх үйл ажиллагаанд авч хэрэгжүүлж буй онцлог арга хэмжээ, хилийн боомтуудын үйл ажиллагааны талаар ХХЕГ-ын Хилийн боомтын аюулгүй байдлын хэлтсийн ахлах офицер Н.Наранцогтоос тодрууллаа.

-Гадаадын улс орнуудаас коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн ирэх эрсдэл нэмэгдсэн бодит байдалтай холбогдуулж ОХУ, БНХАУ-ын Засгийн газраас ямар хилийн хориг, хязгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлж байна вэ?

-Улс орон тус бүрээр хариулт өгье. ОХУ-ын Засгийн газраас гуравдугаар сарын 18-ны өдрийн 00.00 цагаас тавдугаар сарын 01-ний өдрийн 00.00 цаг хүртэл гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг тус улсад нэвтрэх эрхийг түр хугацаагаар хязгаарласан. Энэ хязгаарлалтад ОХУ-д суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын ажилтан, олон улсын агаарын тээвэр, далайн тээврийн багийн бүрэлдэхүүн, төмөр замын зүтгүүрийн бригад, автомашины жолооч, албан ёсны төлөөлөгчид, ОХУ-д байнга оршин суух үнэмлэх бүхий иргэд, ойр дотны хүн нь нас барсантай холбогдуулан олгосон дипломат, албан, энгийн виз бүхий иргэд, агаарын хилийн боомтоор дамжин өнгөрч буй хүмүүст хамаарахгүй байгаа. Гуравдугаар сарын 27-ны өдрөөс ОХУ-ын иргэний агаарын компаниуд халдварын голомт бүхий улсуудаас иргэдээ татан авчрах тусгай үүргийн нислэгээс бусад хуваарьт болон тусгай аяллын олон улсын нислэгийн хөдөлгөөнийг зогсоосон. Мөн автозам, төмөр замын боомтуудаар нэвтрэх зорчигчийн болон дамжин өнгөрөх хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс хязгаарлаад байна. ОХУ болон Беларуссын хуурай замын боомтын хөдөлгөөнд энэхүү хязгаарлалт мөн адил үйлчилнэ.

-Тэгвэл БНХАУ-ын чиглэлээр хийгдэж байгаа хязгаарлалт, хориг арга хэмжээний талаар мэдээлэл өгөөч?

-БНХАУ-д зорчих хүчин төгөлдөр виз, оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийг 2020 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 00.00 цагаас тус улсад нэвтрэх эрхийг түр хугацаагаар хязгаарласан. Дипломат, албан ажлаар яваа болон “С” ангиллын визтэй зорчигчид энэ хязгаарлалт үйлчлэхгүй.Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа”-ны бизнес форум аялалын карт бүхий гадаадын иргэдийг тус улс руу нэвтрүүлэхгүй байгаа юм.Хилийн боомтод виз олгохгүй бөгөөд  24, 72, 144 цагийн визгүй дамжин өнгөрөх журмыг түр зогсоож, Хайнань руу визгүй зорчих, Шанхай хотод далайн аяллын визгүй зорчих, Хонконг, Макаогийн бүс нутгийн гадаадын иргэд Гуандун мужид 144 цагийн групп визгүй зорчих, АСЕАН-ын орнуудын бүлэг жуулчид Гуанши жуан үндэстний ӨЗО-нд визгүй зорчих зэрэг визийн зөвшөөрлийн хөнгөлөлттэй журмыг түр хугацаанд зогсоогоод байгаа. Харин зайлшгүй зохион байгуулагдах эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологийн арга хэмжээ, хүмүүнлэгийн тусламжийн шаардлагаар тус улсад зорчих гадаадын иргэд нь өөрийн улсад суугаа БНХАУ-ын дипломат төлөөлөгчийн газраасвиз авах боломжтой. Энэхүү мэдэгдэл гарсан өдрөөс хойш олгогдсон визийн үйлчлэлд уг хязгаарлалтын шаардлага нөлөөлөхгүй юм.

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хилийн хэдэн боомт ажиллаж байна вэ?

-Монгол Улсын хэмжээнд нийт 19 боомт ажиллаж байна. Үүнээс агаарын замын нэг /Буянт-Ухаа/, БНХАУ-тай хиллэдэг хэсэгт нийт найм, авто замын долоо /Булган-Такашикэн, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганц мод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүн хатавч, Баянхошуу-Өвдөг/, төмөр замын нэг /Замын-Үүд-Эрээн/, ОХУ-тай хиллэдэг хэсэгт нийт арав, авто замын найм /Цагааннуур-Ташанта, Тэс-Шарсуурь, Боршоо-Хандгайт, Арцсуурь-Цагаантолгой, Ханх-Монд, Алтанбулаг-Хиагт, Ульхан-Дээд Ульхан, Эрээнцав-Соловьевск/, төмөр замын хоёрбоомт /Сүхбаатар-Наушка, Эрээнцав-Соловьевск/ ажиллаж байна.

-Одоогийн байдлаар аль боомтуудыг түр хаагаад байна?

-Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор 2020 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс Монгол, Хятадын хилийн Даян-Хуньшанзюй, Байтаг-Улиастай, Бургастай-Лаоемяо, Сүмбэр-Рашаан, Хавирга-Архашаат боомтуудыг түр хаасан. Мөн Засгийн газрын 2020 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” 102 дугаар тогтоолоор хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр зогсоогоод байна.

-Зарим хилийн боомтуудаар ачаа тээврийн автомашинуудыг улсын хилээр нэвтрүүлж байгаа шүү дээ. Эдгээр боомтуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна уу?

-Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтоор нүүрс, зэсийн баяжмал, Замын-Үүд авто замын боомтоор улс хоорондын ачаа, төмрийн хүдэр, нүүрс тээврийн автомашин, Замын-Үүд, Сүхбаатар, Эрээнцав төмөр замын боомтоор улс хоорондын ачааны галт тэрэг, Алтанбулаг, Цагааннуур, Боршоо, боомтоор улс хоорондын ачаа тээврийн автомашиныг улсын хилээр нэвтрүүлж байна. Мөн эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг зохион байгуулалттайгаар татан авах ажлыг Хил хамгаалах байгууллага Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран хэрэгжүүлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​