fbpx Н.АРИУНБОЛД БУЮУ БООЁО: ИНЭЭДМИЙН БАЯРААР ГЭР БҮЛЭЭРЭЭ ЦЭНХЭР ДЭЛГЭЦИЙН ӨМНӨ СУУГААД ХАНАТЛАА ИНЭЭЖ, ДАРХЛААГАА ДЭМЖЭЭРЭЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 7 секунд

Н.АРИУНБОЛД БУЮУ БООЁО: ИНЭЭДМИЙН БАЯРААР ГЭР БҮЛЭЭРЭЭ ЦЭНХЭР ДЭЛГЭЦИЙН ӨМНӨ СУУГААД ХАНАТЛАА ИНЭЭЖ, ДАРХЛААГАА ДЭМЖЭЭРЭЙ

Монголын хошин урлагийн хамтлаг, продакшнууд дөрөвдүгээр сарын 1-нд буюу Инээдмийн баяраар нэгдэж “Инээдээр дархлаагаа дэмжье” онлайн тоглолт хийхээр болоод байна. Уг тоглолтын талаар “Шинэ үе” продакшны захирал, гавьяат жүжигчин Н.Ариунболдоос зарим зүйлийг тодрууллаа.


-Хошин урлагийнхны онлайн тоглолтод хичнээн хамтлаг нэгдэж байгаа юм бэ?

-Зургаан хамтлаг нэгдэж байна.

-“Х-ТҮЦ” хамтлаг нэгдээгүй бололтой?

-Тийм тийм. Тэдний хамтлаг ороогүй. Тэднийх сүүлийн гурван жилийн турш дэлгэцийн бүтээлдээ илүүтэй төвлөрөөд тайзны бүтээл хараахан байхгүй байна гэсэн. “Х-ТҮЦ”-ээс бусад нь энэ тоглолтод оролцож байна. “Шинэ үе”, “Өнгөт инээд”, “Маск” продакшн, “Мөрөөдлийн театр”, “Эмоци”, “Аглуу” энтертаймент оролцоно.

-Нэгдэж тоглоцгооё гэдэг санааг хэн гаргасан бэ?

-С1 телевиз санаачилсан юм. Тэгээд манай жүжигчид, уран бүтээлчид бүгд дэмжээд тэгж л эхэлсэн юм. Бүгд л ярилцаж энэ тоглолтыг эхлүүлсэн дээ.

-Сая “Хурд”-ын тоглолт телевизийн байранд болсон. Та нар бас С1 телевизийн студид тоглох уу?

-Үгүй, үгүй. Corporate convention center-ийн тайзнаас үзэгчгүй тоглоно. С1 телевиз тоглолтыг шууд дамжуулна. Өмнө нь зурагт, интернэтээр гарч байгаагүй, IPTV-д тавигдаж байгаагүй цоо шинэ номероо тоглоцгооно. Бид энэ тоглолтоо “Инээдээр дархлаагаа дэмжье” гэж нэрийдсэн. Ард иргэд маань Улсын онцгой комисст маш их хандив өгч байна, бас хандивын тоглолт олон тоглогдож байна. Цаашдаа ч эдгээр үйл ажиллагаа зохиогдох гэж байна. Дөрөвдүгээр сарын нэгэн инээдмийн баяр гэдгийг бид тодотгож энэ өдрийг сонгосон. Инээд гэдэг бол хүний дархлааг дэмнэдэг. Ийм хүнд хэцүү үед бүгд сэтгэл санаагаар өөдрөг тэнүүн байгаарай гээд сайхан эерэг, гэгээлэг номерууд бэлдэж байна. Гэр орондоо байгаа хүүхдүүд, оюутан залуус уйдаж байна. Дөрөвдүгээр сарын нэгэн чинь архигүй өдөр. Энэ архигүй өдрөөр, Инээдмийн баярын өдрөөр халуун ам бүлээрээ цэнхэр дэлгэцийнхээ өмнө ханатлаа сайхан инээж, дархлаагаа дэмжээрэй.

-Тоглолтын шууд дамжуулалтын үеэр Улсын онцгой комиссын хандивын дансыг байршуулаад хандив цуглуулах уу?

-Бид ерөөсөө тийм данс байршуулахгүй. Хандив цуглуулахгүй. Зүгээр л инээдээр иргэдийнхээ дархлааг дэмжиж байгаа аян.

-Тоглолт тухайн өдөр хэдэн цагаас эхлэх вэ?

-Одоогийн байдлаар 19-20 цагийн хооронд эхэлнэ гэж төлөвлөчихөөд байна. 2-3 цаг үргэлжилнэ.

-C1 телевиз дээр сувгаа тааруулах нь байна, тийм ээ?

-Тэгнэ. Онлайнаар үзэж болно. Лайв явна. Гадаадад байгаа монголчууд маш их хүлээж байна гэцгээж байна. Гадаад дотоодгүй бүгд л хөл хорионд орчихсон байгаа энэ үед хэдэн цаг ч болов хорвоогийн зовлонг мартаж, жаргаж инээе, инээдээр дархлаагаа дэмжье гэж байгаа юм. Хүмүүс хандив өгье ч гэсэн ард түмний амьдрал өдөр ирэх бүр хэцүүдэж байна. 20-иод мянган аж ахуйн нэгж хаалгаа барьчихсан, 250-иад мянган хүн орлогогүй болчихсон энэ үед дахин хандив өгөөч гэхгүй. Зүгээр л бүгдээрээ юу ч бодохгүй, сайхан инээ. Дархлаагаа дэмж. Хэсэгхэн ч жаргалтай байя.

- Хошин урлагийн хамтлагуудын тоглолтыг тэр бүр үзэж амждаггүй хүмүүс, холын аймгийнхан, гадаадад байгаа монголчуудад хошин шогийнхонтойгоо онлайнаар уулзах нэг боломж гарч байна гэж харж байна?

-Тэгэлгүй яахав. Энэ бол боломж. Тоглолтод маань маш олон хүн зочноор оролцоно. Ер нь их сайхан аян, тоглолт тэр өдөр болно. Дөрөвдүгээр сарын 1-нд орон даяараа С1 телевизээр гарна гэсэн үг.

-Шинэ номер үзүүлнэ гэхээр та бүхэн одоо тоглолтдоо бэлтгээд тун завгүй байгаа бололтой?

-Маш их завгүй байна, шинэ номероо бэлдэцгээж байна. Засгийн газар, Улсын онцгой комисс, Ө.Энхтүвшин дарга, генерал Т.Бадрал зэрэг хүмүүсээс бид албан ёсны зөвшөөрөл авсан. Бид өөрсдөө халуунаа байнга хянуулаад, ариун цэврийн өндөр түвшинд бэлтгэлээ базааж байна. Тоглолтын үеэр бөөн бөөнөөр биш, цуварсан байдлаар, ар араасаа тайзан дээр гарч ирэхээр, хүн хоорондын зайгаа баримталж тоглоно. Бүх үйл ажиллагаа маань зааварчилгаа, дүрмийн дагуу явагдаж байгаа.

Д.Лүндээжанцан: 76-хан гишүүнтэй учраас сайн сэргийлэх ёстой
Д.Лүндээжанцан: 76-хан гишүүнтэй учраас сайн сэргийлэх ёстой
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​