Америкийн ҮСБХ буюу NBA-гийн бүх оддын тоглолт ойртож байна. 2018 оны бүх оддын тоглолтын санал асуулга өндөрлөхөд Кливлэндийн ЛеБрон Жеймс 2,638,294 санал авснаар нийт тоглогчдыг тэргүүлжээ. "Хаан" Жэймс Дорнод бүсийн ахлагчаар сонгогдсон ба 14 жил дараалан "Бүх оддын тоглолт"-онд сонгогдсон амжилтаар шинэ амжилт тогтоожээ.
Харин Өрнөд бүсээс Стефен Керри 2,379,494 саналаар бүсээ тэргүүлжээ. Ингэснээр багийн ахлагч нар сонгогдсон бүх тоглогчдоос бүс хамаарахгүйгээр сонгож, өөрийн гарааны багаа бүрдүүлнэ. Сэлгээний тоглогчдыг багуудын дасгалжуулагчдын саналаар тодруулна.
Л.Жэймс, С.Керри нар багийн тоглогчдоо сонгоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.