fbpx Төв талбай дээрээ төвлөрсөн шугамд холбогдсон нийтийн бие засах газартай болмоор байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 56 секунд

Төв талбай дээрээ төвлөрсөн шугамд холбогдсон нийтийн бие засах газартай болмоор байна

Нийслэл хотын хувьд тоотой хэдхэн л цэцэрлэгт хүрээлэн бий. Харамсалтай нь цэцэрлэгт хүрээлэн байгуулж болохоор газрыг нь хэн нэгэн эрх мэдэлтнүүд авч, барилга байшин барьж, хашаалсаар байгаад өнөөдөр хүүхэд залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх, хосууд болзох, гэр бүлээрээ зугаалах газар үнэхээр ховордчихсон нь нууц биш.

Төв талбайн урд талын Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг хүртэл хувийн хэвшлийн компани олон жил хувьдаа эзэмшиж байсан гашуун түүх бий. Харин энэ газрыг нийслэлийн өмчид буцаан авч, улмаар тохижуулж, сайжруулж, олон улсын жишигт нийцсэн гоё цэцэрлэгт хүрээлэнтэй болгох санал санаачлагыг Хотын захиргаанаас гаргасан.

Гэтэл үүнийг эсэргүүцэх хэсэг бүлэг хүмүүс гараад ирэх нь тэр. Чухам яагаад төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон нийтийн бие засах газартай, боржин зам бүхий хүмүүс амарч суух задгай талбайтай, услалтын систем, усан оргилуур бүхий ногоон байгууламжтай цэцэрлэгт хүрээлэнг барьж байгуулъя гэдгийг эсэргүүцээд байгаа юм бол. Нураая, байхгүй болгоё, хэн нэг даргад өгье гээгүй шүү дээ. Харин ч засаж, сайжруулъя, тохижилттой болгоё, улам гоё тохь тухтай байлгая л гээд байгаа. Гэтэл үүнийг харлуулах гэсэн хэсэг бүлэг этгээдүүд “Төв талбайгаа аварья”, “Мод бутаа хамгаалья”, “Нэг ч мод огтлуулахгүй”, “Ногоон байгууламжаа авч үлдэе” хэмээх хэтэрхий сүржин  уриа үг хэлэн, олны анхаарлыг өөрсддөө татаж, ногоон байгууламжаа аврагчийн дүрд тоглож эхлэв. Үнэн хэрэгтээ яг л тэдний хэлээд хүсээд байгаа ногоон байгууламж бүхий иргэдийн амарч алхах, зугаалах газрыг өмнөхөөс  нь илүү тохижилттой болгохыг зорьж, энэ ажлыг нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламжийн арчилгаа тордлогоо хариуцдаг төрийн өмчит компани хийж гүйцэтгэхээр болсон.

Дээр нь нэг чухал асуудал энд яригдах ёстой.

Манай улсын хувьд өнгөрсөн онд гэхэд 75 мянган жуулчид иржээ. Тэдний хувьд тулгамдсан асуудлын нэг нь нийтийн бие засах газар. Үүгээр ч зогсохгүй Сүхбаатарын талбайд олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээг зохион байгуулах үед 5000-20000 хүн нэг дор цугладаг. Ийм үед  бие засах газар болон иргэдийн амарч суух газар яригддаг. Иргэн та нэг бус удаа харсан биз. Талбайд болох арга хэмжээний үеэр  зөөврийн жорлонд хүмүүс бие засахаар дугаарладаг. Үүнийг хараад  төв талбайн дэргэдээ  төвлөрсөн шугамд холбогдсон бие засах газрыг барьж чадаахгүй  үеийн даргыг  бодохоор тэдний өмнөөс ичдэг. Харин одоо энэ асуудлыг нь шийдвэрлээд хөрөнгө мөнгийг нь тусгаад, ногоон байгууламжийг шинэчлэх ажил  эхэлмэгц хэл ам гараад байгааг нь үнэндээ ойлгохгүй нь.

Эсэргүүцэгчдийн хэлж байгаагаар бол “модыг устгаж, үгүй хийх гэж байна. Энэ их мөнгийг гэр хорооллын 00-г засаж сайжруулахад зарцуул” гэх. Та бүхэн бод доо, энэ хотод 1.5 сая хүн амьдарч байна, эдгээр иргэдийнх нь 60 гаруй хувь нь залуучууд байхад амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлчих цөөн газраа тордож, нэмэгдүүлэх нь юу нь буруу гэж. Нийслэл хот яагаад нэг гараараа гэр хорооллын хог, 00-ын асуудлаа шийдэж, нөгөө гараараа хотынхоо өнгө үзэмжийг нэмж, тохижилтоо сайжруулж болохгүй гэж.

Улаанбаатар хотын иргэн миний бодлоор улстөржсөн залуусын үгийг үл тоогоод жирийн залуус бидэнд зүгээр л барьж, байгуулаад өгөөч гэж хүсмээр байна. Урин дулаан цаг ч ирж байна, салхилж, зугаалах таатай, тав тухтай газрыг бий болгох их ажлыг битгий үгүйсгээч гэж шүүмжлэгчдээсээ хүсмээр байна.

Хонхтой цэцэрлэгт хүрээлэн нь 1.5 га талбайг хамардаг бөгөөд энд нийт 8300 орчим мод, бут, сөөг байгаа аж. Харин албаны хүний ярьсанчлан зураг төслийн траст орсон 100 гаруй мод, бутыг шилжүүлэн суулгах юм гэсэн. Түүнээс биш таслаад, огтлоод, устгаад, үгүй хийх гээд байгаа юм огт үгүй. Харин ч усжуулалтын системийг байгуулах учир мод, бут, сөөгийн ургалтад санаа зовохооргүй арчилж, ургуулах боломж бүрдэнэ гэдгийг мөн хэлж байна билээ.

Залуусдаа уриалахад улстөржиж, хэн нэгний үгээр шүүмжлэхээсээ урьтаж, хотоо сайхан болгохын төлөө хамтдаа дуугардаг болохсон. Төв талбайн цэцэрлэгт хүрээлэнг хувийн компанийн эзэмшлээс төр мэдэлдээ авч, төрийн байгууллага тохижуулах ажлаа эхлүүлж байна.

Тохижилт үйлчилгээний мэргэжлийн байгууллагадаа итгэж, хоёр сарын дараа  төв талбайн урд цэцэрлэгтээ жинхэнэ утгаар нь ногоон байгууламжийг бий болгосон, төвлөрсөн шугамд холбогдсон 00-тэй, цэвэр тухтай орчинг бүрдүүлсэн цэцэрлэгийг хамтдаа хүлээн авья.

Шуурхай.мн

Б.Ууганбаяр: Дөнгөж сая Токиогоос ирсэн онгоцноос хоёр сэжигтэй тохиолдол илэрлээ
Б.Ууганбаяр: Дөнгөж сая Токиогоос ирсэн онгоцноос хоёр сэжигтэй тохиолдол илэрлээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​