fbpx Түүхэн өөрчлөлт, түүхэн ололт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 0 секунд

Түүхэн өөрчлөлт, түүхэн ололт

Төрийн эрх барих дээд байгууллагын даргаар Г.Занданшатар сонгогдоод богино хугацаа туулсан ч энэ парламент түүхэнд үлдэхүйц үйл явдлын гэрч болон үлдлээ. Хууль тогтоох дээд байгууллагаасаа эхлээд төрийн дунд, бага шатанд хариуцлагын тогтолцоо бий болох, ард түмэн, амьдралын хөрсөн дээр буусан хууль, тогтоомжууд батлагдахаас эхлээд олон эерэг үзүүлэлт нийгэмд бий боллоо. Юу юуны өмнө энэ парламентын хийсэн түүхэн ажил бол удтал яригдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт юм.

Монгол Улсад Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш гучаад жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд хуульд байгаа алдаа дутагдлыг засах, нэмж сайжруулах тухай яриа гарч, хөдөлгөөн хүртэл өрнүүлж байсан ч өөрчилж чадаагүй. Тиймдээ ч бидний амжилт, ололтоос гадна дэлхийн даяаршил, хүний ухамсар, нийгмийн хөгжлөөс улбаалсан хүндрэл, бэрхшээлтэй чамгүй тулгарч ирсэн гэдэгтэй маргах аргагүй.

Олон намын систем, олон ургалч үзэлтэй энэ нийгэмд Үндсэн хууль өөрчилнө гэдэг тийм ч амар ажил биш. Үндсэн хуулийн гол үзэл санаа болох ард түмний засаглах эрх алдагдсан, байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээх, зүй зохистойгоор ашиглах бодлого гажуудсан, засаглалын тогтолцооны хяналт, тэнцэл зохистой биш гээд олон зүйлийг засах, сайжруулах шаардлага зүй ёсоор тулгарч байсан ч улстөржилт, үл ойлголцлоос шалтгаалан хуулиа өөрчилж чадалгүй өнөөдөрт ирсэн. Харин энэ удаагийн парламент зоримог алхам хийж, 20 гаруй жил өрнөсөн ч шийдэлд хүрээгүй асуудалд цэг тавьж чадлаа. Тэр тусмаа Хууль тогтоох дээд байгууллагыг тэргүүлэн ажиллаж байгаа Г.Занданшатарын манлайлал, зүтгэл чухал нөлөө үзүүлснийг онцлон дурдах нь зүйн хэрэг. Тэрээр УИХ-ын дарга болохоосоо өмнө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд санаа тавьж,  Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг санаачлан батлуулж, хэлэлцүүлэг, уулзалт, эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулж, өөрчлөлт зайлшгүй болох тухай  үндэслэлүүдийг дэвшүүлж, эрдэмтэн мэргэд, хуулийн салбарынхантай нягт хамтран ажиллаж байв. УИХ-ын даргаар сонгогдсон эхний өдрөө тэрээр “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх нь миний зорилго” хэмээн тунхагласан. Хавар, зун, намар гээд гурван улирал дамнан өрнөсөн энэ том үйл хэрэгт Г.Занданшатарын улстөрчийн хат, мэдлэг боловсрол, хүлээц тэвчээр, мэдрэмж шийдэл онцгой үүрэг гүйцэтгэсэнтэй хэн ч маргахгүй биз ээ.

Өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 28.5 хувь буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн. Ингэхдээ энэ удаагийн парламент 158 хоногийн турш тасралтгүй хэлэлцэн байж баталсан. УИХ эрдэмтэн судлаачидтайгаа зөвлөлдөж, улс төрийн нам, иргэний нийгмийнхэнтэй хэлэлцэж, ард түмэндээ танилцуулж, санал бодлыг нь авч, бүхий л түвшний ойлголцол зөвшилцлийг ханган ажилласны үндсэн дээр Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан хэрэг. Олон ургальч бүхий улс төрийн хүчнүүд, эрх чөлөө мандуулсан энэ нийгэмд Үндсэн хуулийн өөрчлөлт хийнэ гэдэг амаргүй, баг болгон зангидаж, олон салаа мөчрийг нэг үндэснээс юм шиг цэцэглүүлнэ гэдэг яавч хүсэх ажил биш. Гэвч тэр зангидаж чадсан түүхэн гавьяатай хүн.   

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төрийн алдагдсан нэр хүнд эргэж сэргэхээс гадна нийгмийн олон салбарт эерэг өөрчлөлт гарна гэж ард түмэн хүлээсэн нь талаар болсонгүй. Парламентын хийгээд төрийн албаны сахилга, хариуцлага, ёс зүй сайжирч, Засгийн газар тогтвортой ажиллаж, бодлогоо хэрэгжүүлэх боломж бүрдэж, шүүх засаглал хараат бус, шударга ажиллах боломжтой болж, нутгийн удирдлагын тогтолцоо боловсронгуй болох нь Монголын нийгмийн шаардлага, ард түмний хүсэмжлэл ч мөн билээ.

Байгалийн баялгийн ашиглалт ард түмэндээ ил тод байж, түүнээс олох орлого, хуримтлагдах өгөөжийг тэгш, шударгаар иргэддээ хуваарилах, түүнд ирээдүй хойч үеийнхнээ ч орхигдуулахгүй байх, ашигт малтмалыг хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаа нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хөндөхгүй байх нэн чухал өөрчлөлт хуульд орсон. Энэ бол Монголын ард түмний хүсэлт, шаардлага байсан юм. Учир нь ард түмний мэдэлд байх ёстой байгалийн баялаг цөөн, эрх мэдэлтэй хэсгийн гарт төвлөрч, хэдхэн гэр бүл, гаднынхны баяжих хэрэгсэл болж ирсэн нь хэний ч мэдэх асуудал. Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлт эрх зүйн хувьсгалыг араасаа дагуулна гэж эрхэм Спикер удаа дараа мэдэгдсэн. Энэ бол Үндсэн хуульд оруулсан  суурь өөрчлөлтүүд нийгмээ эрүүлжүүлэх, шударга ёсыг тогтоох, хуулиар засаглах шинэчлэл өөрчлөлтийн эх үндэс болно гэсэн үг юм. Тиймээс Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуульдаа оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх ёстой болж байна.

Шуурхай.мн

Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​