fbpx Хулан цахилсан нутагт нэг өдөр, нэг шөнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 36 секунд

Хулан цахилсан нутагт нэг өдөр, нэг шөнө

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хүний нөөц гэж шоволзсон гозгор бор залуу Г.Пүрэвцогттой бид бараг л 400 км зайд, баруун зүг буюу МТЗ ТӨХК-ийн бүтээн босголтын чигт оройн 20 цагийн үед шинийн хоёрны саран дор хөдөллөө. Жолооч Б.Жаргалсайхан шинэ ланд машин, шинэ төмөр замын ажлын тухай ам хуурайгүй хуучилж, Төрийн соёрхолт түүхч Өлзийбаатарын Чингис хааны эзэнт гүрэн CD-г Улаанбаатараас эхэлж сонсгосон нь сэтгэл омогшооно.

Зүүнбаян ч хойно тоосон дунд хоцорлоо. Жолооч замаа олдог байгаа даа говийн зам, хаа байсан Цогтцэций сум билээ гэх бодол сэтгэлд эргэлдтэл, төдхөн цоо шинэ төмөр замын гарц огтлоод сайжруулсан шороон замаар хурдаа нэмлээ. Милийг нь өнгийхөд 60-80 км цагийг амсардуулна. Гэтэл бидний баруун гар талд яг л үүдэн хоймрын зайнаас шинэ төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ. Машин механизмын гэрэл гэгээ гүүр, хиймэл төхөөрөмжийг барьж буй хүмүүс саахалт яваад л тааралдана. Том том самосвол, урт урт трайлерүүд вагон шиг зөрнө, шөнө амардаггүй улс вэ гэж бодоод Г.Пүрэвцогтоос энэ хүмүүс чинь хэзээ амардаг байнаа гэтэл 24 цаг тасралтгүй ажиллана, ээлжтэй найман цаг ажиллаад амарна гэв. Машины кабинд үүрэглэх нь хайран санагдаж агуу их бүтээн босголтыг харахгүй үзэхгүй бол аз дутах мэт бодогдож явлаа. Шөнийн 00:00 цаг өнгөрлөө машин техникийн гэрэл шингэрнэ гэж үгүй, байгаад л оорцоглосон улс гагнуурын хурц оч, ил гал, хүүгсэн том машин шүргэхнүү гэлтэй зөрнө. Үлгэрлэж бодвол тэнгэрийн заадал газарт буусан байна гэж хэлж болмоор. Амрах тухай жолооч хэн нэгэнтэй утсаар холбогдоход ор байхгүй зайгүй гэж хальт сонсогдох, явж явж бид 02:00 цагийн үед МТЗ ТӨХК-ийн саяхан байгуулсан кэмп дээр дөрөө мулталлаа. Зохион байгуулагч бололтой эмэгтэй биднийг зориулалтаар тоноглосон 40тн-ийн  контейнер “өргөөнд” ор дэр заслаа. Зүүдлэх зүүдлэхгүйн зуурт үүр гэгээрлээ. Өглөө МТЗ ТӨХК-ийн ажилтнууд уулзалт ярилцлагаа хийсээр 8:30 цагийн үед хөдөллөө. Шинэ төмөр замын шугамын 200-р км-т орших энэ Кэмп сайхан төвхнөжээ. Нэг л хөөрхөн хотхон 10 шахуу контейнер байшин 20-иод гэр, гэрийн хооронд явган зам машины зогсоол гэрлэн зам гээд бололцооны тохижсон байв. Баруун зүг жолоо заллаа. Өглөө эрт болохоор байгаль дэлхий алган дээр мэт илхэн. Эзэнт гүрэн CD-гээ жолооч үргэлжлүүлэн залгаж хурдаа 60-80 км цагийн хооронд гозолзууллаа. МТЗ ТӨХК-ны шинэ төмөр зам хөтөлбөрийг өдөр бодитоор нь харах боломж өөдөөс кино зураг шиг эхэллээ. Уул овоо шиг хөрс хуулалт, Чулуутын гол шиг гүн хавцал, яг л төмөр замын үе угсрах ажил бэлэн болсон гэмээр индүүдэн тэгшилсэн далан, жаахан яваад л зэвсэгт хүчний кэмп, Тавантолгойн төмөр зам ХК-ны кэмп, бусад туслан гүйцэтгэх компаны Кэмпүүд отголон бууцгаасан нь том бүтээн босголт, дээр үед Зөвлөлт Холбоот Улсад БАМ-ын төмөр зам гэж нэг иймэрхүү байсан болов уу, АНУ 1800-аад онд зэрлэг онгон хөндийд төмөр зам барих ажил бас нэг иймэрхүү байсан мэт түүх сөхөгдөн бодогдож явлаа. 100-р км МТЗ ТӨХК-ны кэмп дээр дахин дөрөө сугаллаа. Захиалсан мэт өргөө цагаан гэрт халуун хуушуур тослоо. Дандаа л уянга хийцийн шинэ гэрүүд тансаг сайхан санагдаж дээхэндээ 60, 70, 80-аад онд тэднийх шинэ гэр барьж найр хийлээ гэдэгсэн...

 

 

 

Бодохноо хөгжил гэдэг түүхийг бүтээх юм. Одоо шинэ байр сууцанд орох ч моодноос хоцорч байх шиг. Энд дандаа залуус 25-35 насныхан, залуу явахад их ядарсан ч аяга хоол, цай уугаад л сэв хийдэгсэн. Хүний нөөц Г.Пүрэвцогтын чихнээс утас салахгүй шинэ зам дээр ажиллах замын мэргэжилтэн холбоо өртөө гээд хаа газраас хүмүүс захиж занаж, уулзаж учрахыг болзоно. МТЗ ТӨХК хэмээх их айл Улаанбаатар төмөр замтай жишигдэх дайны магадлал өндөр бололтой.

 

 

 

Ойрмогхон би МТЗ ТӨХК-ны Инженер технологийн хэлтсийн дарга Д.Нямлхагватай зам зуурхан уулзахад Казахстанаас 20-иод Америк зүтгүүр авах дагаад запас, сэлбэг тоног төхөөрөмж ирэх, шинэ замын төгсгөлд зүтгүүрийн депо, өртөө, замын анги вагон депо барих гээд, нүсэр бүтээн босголтын тухай хүүрнэсэн юм. 100-р км-ээс цааш бид хөдөллөө шороон замыг дажгүй засчээ. Тоос дарж услах дэржигнүүрийг нь хусах гээд чамгүй давхар ажил гүйцэтгэнэ. Дарханы замаас хэд дахин илүү, машины миль 70-аас буухгүй нь гэрчлэх мэт. Шинэ төмөр зам 2020 онд дуусчих өнгөтэй. Саяхан МТЗ ТӨХК-ны гүйцэтгэх захирал Р.Батсүх  манайх өөрийнхөө дэргэд МСҮТ-ийг Өмнөговь аймгийн Цогтцэцийд байгуулна. Орон нутаг сум аймгаас нь хүсэлт их ирж байна. Манай төлөөлөн удирдах зөвлөл ч дэмжиж буй гэх нь яах аргагүй төмөр зам тавиад дууслаа гэхэд, орчин үеийн энэ сайхан замыг технологийн дагуу арчлах гэдэг өнөөдрийн шийдвэрлэх, хийх ажил санагдаж байлаа.

 

Ингэж бодон явтал жолооч тэрийг хараа сүрэг хулан идээшилж байна. Одоо нэг тийшээ цахилж өгнө дөө гэв. Бид машинаа хурдан зогсоож, чимээгүйхэн зураг ч авлаа, гайхширч харцгаалаа. Сургийг нь сонссон болохоос ингэж харна гэдэг гайхамшиг юм. Аргагүй л онгон тал, хулангийн нутаг гэж бодохоор аандаа л огшиж байв. Үдээс хойшхон 1-р км МТЗ ТӨХК-ны Кэмп дээр аяны жолоо амраалаа. Ерөнхийлөгч ирнэ гэсэн яриа чих сонордуулахад итгэж ядан лавлатал ганц удаа биш нилээд хэд хэдэн удаа ирсэн шүү. Үүний хүчинд төмөр зам хурдан урагшилж байгаа гэцгээлээ.

 

 

 

Гашуунсухайт-Зүүнбаян чиглэлийн 600 гаруй км шинэ төмөр зам Өмнийн говийн хормойг эмжиж ган зам зурайн галт тэрэг хурдлах тоолол нэн ойрхон, машинчийн бүхээгт суугаад давхиж үзэхсэн гэж хорхойсч байлаа. Учир юу гэвэл би 14 жил илчит тэрэгний жолоон дээр залуу халуун насаа өнгөрөөсөн нэгэн юм.

 

 

 

Сар баруун дор гудайсан шөнө ган зам хос мөнгөн утас шиг сувигдан үлгэрийнх гэлтэй. Машин ч хүн л үүнийг хардаг нь бахархал, хувь заяа байдагсан. МТЗ ТӨХК-ны шинэ бүтээн босголт түүхэнд тодоор бичигдэж, Монгол хүн төмөр замаа өөрсдөө тавьж барьж чаддагийн цогц том илэрхийллийг хүмүүн олон мөдхөн чих дэлдийлгэн сонсох болно. Энэ удаагийн аялал Алтан шар зам минь өлзийтэй сайхан өндөрлөлөө.

 

Ю.Идэрчулуун

Монгол Улсын Гавьяат тээвэрчин

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Дарханы үндсэн замын ажил эхлээгүй, түр замын ажил явагдаж байна
Дарханы үндсэн замын ажил эхлээгүй, түр замын ажил явагдаж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​