fbpx Асаасан шүдэнз болгон аюул дагуулах эрсдэлтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 39 секунд

Асаасан шүдэнз болгон аюул дагуулах эрсдэлтэй

Иргэдээс илүү их сэрэмж шаарддаг хуурайшилтын улирал эхэллээ. Иргэд асаасан шүдэнз, тамхины иш, үнс нурмаа бүрэн унтраадаггүй. Мөн санамсар болгоомжгүй байдлаасаа үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийгөө болон бусдыг хэдэн саяын эд хөрөнгөөр хохироож  байна. Цаашлаад ногоон бүс, талбай галд өртөх эрсдэл дагуулж байна.

Жил бүрийн өдийд иргэдэд сэрэмжлүүлж, онцгой байдлын алба хаагчид зусланд эргүүл хийдэг ч гал алдаж эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол буурахгүй байна. Харамсалтай нь сүүлийн гурван сард хохирол хэд дахин нэмэгджээ. Нийслэлийн ногоон бүсийн 59 аманд  100 гаруй алба хаагч эргүүл хийхдээ 168 зөрчил  илрүүлж, ногоон бүсээс 913 автомашин, 4040 хүнийг гаргасан байна. Түүнчлэн шар өвс шатааж байсан таван удаагийн гал түймрийг унтрааж иргэдийн 110 гаруй  сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Мөн саяхан Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Ар мухар гэдэг газарт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас шалтгаан ой хээрийн түймэр гарч 10 гаруй га газар шатлаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд  зуслангийн болон ногоон бүсэд өнжмөл шар өвс шатааж гал алдсан 34 дуудлагаар аврагчид ажиллаж галыг бүрэн унтраажээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн XIX хороо Шарга морьтын задгайд 0.7 га газар, 5х7 хэмжээтэй хоёр байшин, 4х5 хэмжээтэй амбаар шатжээ. Энэ мэтээр өчүүхэн сэрэмж алдахад үлэмж хэмжээний хохирол учрахаас гадна иргэдийн алтан амь ч эрсдэж байна. Сүүлийн гурван жилд буюу 2017 онд 203 удаа, 2018 онд 92 удаа, 2019 онд 302, 2020 он гарсаар дөрөвдүгээр сарын байдлаар 314 удаагийн шар өвс шатааж байгаад гал алдсан дуудлага нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн байна.

Он гарсаар улсын хэмжээнд  эхний гурван сарын байдлаар 772 удаагийн ахуйн гал түймэр гарчээ. Үүний улмаас 4.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 33 хүн нас барж, 372 толгой мал хорогдож, 456 гэр орон сууц шатсан байна. Энэ хугацаанд онцгой байдлын алба хаагчид 395 хүний амь нас, аж ахуйн нэгж, байгууллагын 14.6 тэрбум төгрөгийг авран хамгаалжээ. Харин гал түймрийн аюулыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 35.7 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 27.3 хувиар өссөн байна. Харин Булган, Дорнод, Сэлэнгэ аймгийн  зургаан суманд  зургаан удаагийн ой, хээрийн гал түймэр гарч  22 га ой, 14810 га хээрийн талбай шатжээ. Энэ тоо зөвхөн 90 хоногийнх гээд бодохоор монголчууд даанч хэнэггүй зан нь дэндсэн ард түмэн юм. Өөрөөр хэлбэл, та, бидний асаасан нэг ширхэг шүдэнз бүр аюул дагуулж байдгийг анхаарах хэрэгтэй байна. Тэгвэл санамсар болгоомжгүй үйлдлээсээ болж гал алдсан иргэнд Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэж хохирлыг нөхөн төлүүлдэг. Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр 100 мянгаас сая төгрөгөөр торгодог юм байна. Сүүлийн гурван сарын хугацаанд Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг Зөрчлийн тухай хуулиар 98.9 сая төгрөгөөр торгожээ. Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх хэрэгтэй. Иргэд гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

	 Сангийн яам, ГЕГ-ын удирдлагууд харийнхны өмнө бөхийв үү
Сангийн яам, ГЕГ-ын удирдлагууд харийнхны өмнө бөхийв үү
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​