fbpx Сонгууль 2020: Сүхбаатар дүүрэгт томчууд "тулах" магадлал өндөр байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 57 секунд

Сонгууль 2020: Сүхбаатар дүүрэгт томчууд “тулах“ магадлал өндөр байна

2020 оны УИХ-ын сонгуулийн магадгүй хамгийн өрсөлдөөн Сүхбаатар дүүрэгт өрнөх төлөвтэй байна. 4 жилийн өмнө энд МАН, АН өндөр рейтингтэй явсан хүчтэй өрсөлдөгчдөө сойсон нь сонгогчдыг аль нэгийг нь сонгох хэцүү сонголттой үлдээсэн юм. МАН-аас Ерөнхий сайд асан Сү.Батболд, Засгийн газрын гишүүд асан Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил, Дүүргийн засаг даргаар ажиллаж байсан Ц.Цогзолмаа нартай АН-аас мөн л сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин, Л.Гантөмөр болон чадварлаг эмэгтэй гишүүдийн нэг М.Батчимэг,  ХХБ-ны захирал Г.Мэдрээ нар тулсан юм. Үр дүнг бид бүгд мэднэ. Сүхбаатар, Багануурыг хамарсан 4 тойрог улаантаж, МАН үнэмлэхүй амжилт үзүүлсэн юм. Гэвч орон нутгийн түвшинд АН 35 суудлын 19-ыг нь өөрийн болгож, Засаг даргаа 2 дахь удаагаа дараалан томилсон билээ. Тэгвэл энэ 6-р сард Сүхбаатарчууд ямар сонголт хийх бол.

 Гол тоглогчид

Шинэ хуулиар Сүхбаатар дүүрэгт 3 мандат хуваарилагдсан учир МАН-ын одоогийн гишүүдээс дор хаяж нэг нь “тойроггүй” хоцрох болно. Хүрэлсүхийн Засгийн газарт Гадаад харилцааны сайдаар ажиллаж байгаа Д.Цогтбаатарыг найдвартай суудал авчирна гэж намынхан нь найдаж буй. Мэдээж, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил нар олон жил парламентад сууж буй зангарагтай улс төрчид учир тийм ч амар байр сууриа тавихгүй. Ц.Цогзолмаа ч намын эмэгтэйчүүдийн төлөөллийн квот авах магадлалтай. Гэхдээ УИХ-ын гишүүн Ц.Цогзолмааг энэ сонгуулиар Ховд руу явахаар төлөвлөж буй гэдгийг зарим эх сурвалжууд онцлоод байгаа. Хэрвээ тэр орон нутаг руу явахгүй бол Сүхбаатартаа үзэх болов уу. Тиймээс хангалттай хүчтэй гишүүдтэй тойргуудад МАН-аас шинэ тоглогч орж ирэх шаардлага үгүй мэт харагдаж байна. Гэхдээ эдгээр гишүүд М.Энхболдын талынх хэмээн үнэлэгддэг учир одоогийн намын даргаасаа нэр дэвших эрх авч чадахгүй байж мэдэх ч зураглал байгааг мартаж болохгүй. Сүүлийн үед Сү.Батболдыг Дорноговьд нэр дэвшинэ гэх шуум гараад байгаа. 

Нөгөө талаас АН харин цоо шинэ дүрүүдийг тоглоомонд оролцуулах магадлалтай байна. 2004 онд гэнэтийн ялалтыг авчирч байсан Лу.Гантөмөр “даагаа нэхэх” магадлал өндөр. Нам доторх фракцуудын тохиролцоонд давуу байдалтай оролцох нь түүнд их чухал. Өнгөрсөн жилийн ҮБХ-ны сонгуулиар экс намын дарга З.Энхболд Сүхбаатар дүүргээс ҮБХ-д сонгогдсон  нь ихээхэн анхаарал татаж буй. Тэрбээр ЕТГ-ын даргын ажлаа өгөхдөө нэр дэвшинэ гэдгээ зарласан ч хаана гэдгээ тодорхой хэлээгүй. Гэхдээ эх сурвалжууд түүнийг Сүхбаатарт нэлээд найдлага тавьж байгаа талаар өгүүлсээр байгааг энд дурдъя. Хэрвээ тэр төвийн дүүрэгт өрсөлдөхөөр шийдвэл гал гарсан өрсөлдөөн өрнөнө. ҮБХ-д суудалтай гишүүдээс өмнө нь НХХЯ-ны дэд сайдаар ажиллаж байсан Д.Нямхүү нэлээн амбицтай байгаа гэх. Тэрбээр өмнө нь Увс аймагт өрсөлдөж ялагдал хүлээж байсан нэгэн. Паралимпийн хорооны Ерөнхийлөгчөөр ажилладаг түүнд иргэд итгэл үзүүлэх магадлалтай .

 Битүү морьд

АН-аас ах нарынхаа урдуур орон цойлох магадлалтай хэд хэдэн залуус бий. Түүний тэргүүн эгнээнд НИТХ-ын тэргүүлэгч Д.Бадарсан бичигдэнэ. Тэр 2012-2016 онд дүүргийн Засаг даргаар ажиллах хугацаандаа чамгүй нэр хүндтэй болсон гэнэ. Мөн Бат-Үүлийн үед НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан улс төр судлаач Б.Энхболд олон нийтэд их танигдах болсон. 2018 онд “Ухаалаг нүүдэлчид” номоо гаргасан тэрээр Сингапурын Үндэсний Их Сургуулийг дүүргэсэн боловсролтой нэгэн. ҮБХ-д Сүхбаатар дүүргээс сонгогдоод байгаа нь том давуу тал болох учиртай.

МАН-д ч нууц зэвсгүүд чамгүй бий. Дүүргийн засаг дарга, ИТХ-ын даргаар ажиллаж байсан А.Амарсайханыг ч тойрогтоо хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг менежер хэмээн намынхан нь үнэлдэг. Төрийн албанд залуугаасаа бэлтгэгдэж, шат дамжлага бүрийг дамжсан түүнийг бусдыгаа бодвол улс төрд гүн орох амбиц багатай гэдэг ч 2016 оны УИХ- ын  сонгуулиар дүүргийн Намын хорооны дарга Д.Цогтбаатарын сонгуулийн штабын менежерээр  амжилттай ажилласнаар чамгүй улстөрч гэдгээ харуулаад авсан гэх. Тэрбээр одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх нартай хамт тэртээ 2000-аад онд намын залуучуудын байгууллага болох МАСЗХ түүнчлэн Зүүний хүчний холбоо гэх байгууллагыг үүсгэн байгуулалцсан нэгэн гэдгийг намынх нь зарим нөхдүүд мэдэх юм билээ. Дүүргийн иргэд, намын гишүүд нь ч түүнд ам сайтай байдгийг дурсах нь зүйтэй. НИТХ-д дүүргээс сонгогдсон Х.Хатанбаатар ч амбиц бага гэдэг зэрэглэлд багтана. “Монголын Оюун Ухааны Академи”-ийг үүсгэн байгуулж, мянга мянган шавь нар нь дэлхийн хэмжээний амжилт үзүүлж, арга техник нь олон улсад үнэлэгдэж буй түүнийг залуус дэмжих магадлал өндөр.

 Гэнэтийн зочид

Одоогийн Засаг дарга Х.Болормаа хэдий нэр дэвших амбицтай байвч хангалттай тодорч чадаагүй учир магадлал бага. Дотны хүндээ хутгалуулсан гэхээс өөрөөр хэвлэлийн мэдээнд ч багтсангүй. Дүүргээс нийслэлд тогтмол ялалт байгуулдаг Г.Төмөрбаатарт ч энэ адил үйлчилнэ. АН-ын архаг лидерүүдийн нэг Д.Баттулга нийслэлд гол анхаарлаа хандуулах болов уу.

Гэнэтийн зочид гуравдагч хүчнээс тодрох магадлал өндөр. Боловсролтой, мэдээлэл сайтай хэсэг энэ дүүрэгт харьяалагддаг учир ХҮН-д ялимгүй найдвар төрж буй. Өнгөрсөн сонгуулиар эдийн засагч Б.Мөнхсоёл энд өрсөлдсөн учир дахих магадлал өндөр. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн анхны эмэгтэй болсон Н.Удвал МАХН-ыг тэргүүлэн энэ дүүрэгт өрсөлдөх хувилбар бий. Түүнийг Хэнтийд болох нөхөн сонгуульд өрсөлдөнө гэсэн шуум нэлээн явсан удаатай.

Зодоон хийж, цагдаагийн байгууллагаас чөлөөлөгдсөн хурандаа АТГ-ын албаны даргаар томилогджээ
Зодоон хийж, цагдаагийн байгууллагаас чөлөөлөгдсөн хурандаа АТГ-ын албаны даргаар томилогджээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​