Эрэн сурвалжлагдаж байсан этгээд цагдаагийн албан хаагч руу буудсан хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд гарчээ. Тодруулбал, энэ хэрэг Булган аймагт гарсан байна. Булган аймгийн замын цагдаагийн алба хаагч эрэн сурвалжлагдаж байсан этгээдэд шаардлага тавихад тавьсан шаардлагыг биелүүлээгүйгээр үл барам зугатах гэж оролдож, улмаар цагдаа руу буудсан байна. Азаар цагдаагийн алба хаагчийн биед ноцтой эрсдэл үүсээгүй бөгөөд хүний эрүүл мэнд, амь нас хохироогүй байна.
Замын цагдаагийн алба хаагч руу бууджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.