fbpx Нийслэлийн эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төв ирэх зургаадугаар сард ашиглалтад орно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 10 секунд

Нийслэлийн эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төв ирэх зургаадугаар сард ашиглалтад орно

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс өнөөдөр Яармагт баригдаж буй 300 ортой Нийслэлийн эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн барилгын ажлын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа. 

“Нийт долоон блокоос бүрдсэн 34.200 метр.кв, 2.4 га талбай бүхий эмнэлгийн барилгын ажлын явц 95 хувьтай явж байгаа” гэдгийг барилгын ажлыг гүйцэтгэгч “Томо Бюлдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр хэллээ. Тус компанийн хувьд эхний ээлжинд хоёр блокийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.

Барилгын ажлыг гүйцэтгэгч “Томо Бюлдинг” ХХК-ийг үйл ажиллагаагаа явуулж байх хугацаанд захиалагч тал болох Эрүүл мэндийн яам нэмэлт ажил хийх хэрэгтэй гэж үзсэн ч шаардлагатай нэмэлт зардлын асуудлыг шийдвэрлээгүйгээс болж барилгын ажил удаашралтай болсон. Өнгөрөгч хоёрдугаар сард хотын дарга тус эмнэлгийн барилгын ажлын явцыг шалгах үеэр “Шаардлагатай төсвийн асуудлыг шийдвэрлэх хүртэл анхаарч ажиллана” гэдгээ хэлж байсан юм.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Нийслэлийн зүгээс шаардлагатай зам, орц, гарц, дэд бүтцийн асуудлуудыг цаг алдалгүй хийж, үйл ажиллагаа явуулах бэлтгэлийг хангахад анхаарч ажиллаж байна. Өмнө нь би ирж ажиллахдаа Эрүүл мэндийн сайд, Засгийн газарт танилцуулаад энэ асуудал шийдэгдэх шатандаа явж байна. Мэдээж барилга байгууламж барьж дуусах нэг асуудал, үүний цаана тоног төхөөрөмж гээд олон ажил бий. Энэхүү эмнэлэг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон дүүргүүдийн эмнэлгийн ачааллыг асар ихээр хуваалцах юм. Нийслэлийн эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг хоёрдугаар улиралдаа багтаагаад ашиглалтад оруулах боломж байгаа гэж үзэж байна. Нэг өдөр, нэг цагийн өмнө энэ эмнэлгээ ашиглалтад оруулах шаардлага бидэнд бий” гэлээ.

 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Яармагт баригдаж буй 300 ортой Нийслэлийн эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн барилгын ажил санхүүжилтээс болж 10 жил болсон. Бид Засгийн газрын хуралдаанаар нэмэгдэл 13 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэлээ. Мөн зөвхөн барилгын санхүүжилтийг шийдвэрлээд зогсоогүй, эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэж чадлаа. Дэлхийн банк, Сангийн яамтай 26.9 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан. УИХ  ирэх долоо хоногт гэрээний асуудлыг батална. Энэ хүрээнд 10 гаруй сая ам.долларын төхөөрөмжөөр 300 ортой Нийслэлийн эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг тоноглох нөхцөл боломжийг бүрдүүлж байгаа юм” гэдгийг онцоллоо.

Барилгын ажлын явцын өдөр тутмын ажилд Барилгын хөгжлийн төв хяналт тавин ажиллаж байгаа аж. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Барилгын ажлын гүйцэтгэгч компани дутуу гүйцэтгэлээ хийхийн хажуугаар цэвэрлэгээгээ хийх ёстой. Барилгын хөгжлийн төв хяналтаа маш сайн тавих хэрэгтэй. Нийслэлийн Эрүүл мэндийн газар мөн хяналтаа тавиад ажиллана. Ямар нэгэн байдлаар дутуу ажил үлдээж болохгүй. Нийслэлийн эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төв энэ цаг хугацаанд яаралтай ашиглалтад оруулах шаардлага байгаа. Төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэчихсэн байгаа учир бүх асуудал та бүхнээс шалтгаална шүү. Иймд ажлаа маш сайн, хурдан шуурхай хийх хэрэгтэй” хэмээн санууллаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

С.Амарсайхан: Хашаандаа сайхан амьдарч болдгийн бодит жишээ энд байна
С.Амарсайхан: Хашаандаа сайхан амьдарч болдгийн бодит жишээ энд байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​