fbpx ЭРДЭМТЭД, САЛБАР САЛБАРЫН ДУУ ХООЛОЙ ТОРДАЙН ГАНБОЛДТОЙ НЭГДЭНЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 58 секунд

ЭРДЭМТЭД, САЛБАР САЛБАРЫН ДУУ ХООЛОЙ ТОРДАЙН ГАНБОЛДТОЙ НЭГДЭНЭ

УИХ-ын сонгууль болоход хоёр сарын хугацаа үлдэв. Дор бүрнээ таамаглал дэвшүүлж, аль нам ирэх парламентад илүүрхэх талаар мэтгэлцэнэ. Одоогийн байдлаар МАН, АН-ын аль нь ч илүүрхэх боломж хомс. АН-ын хувьд засагласан дөрвөн жилдээ улс орныг өрийн дарамтад оруулж, өөрсдөө тансагласан гэмтэй. Тухайн үеийн удирдлагуудын хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж, эхнээсээ аавын хаалга татах болсон.
МАН-ын хувьд хүн амь, хүчин, ЖДҮ, концесс гээд олон хэргийн сэжүүрүүд нь хуулийн байгууллагад хүргэгдэж, бүрэн эрхийн хугацаа нь дуусмагц мөнөөх АН-ынхаа жимээр цувж мэдэх нөхцөл байдал хүлээж байгаа. Тиймээс энэ удаагийн сонгуульд шинэ хүмүүс зонхилох магадлал өндөр хэмээн тоймчид таамаглаж байна.

Нөгөөтэйгүүр, УИХ-аас 2019 оны арванхоёрдугаар сард Сонгуулийн хуулийг шинэчлэн батлахдаа томсгосон 29 тойрог бүхий олон мандаттай мажоритар тогтолцоогоор явуулахаар хуульчилсан. Энэ хувилбарыг том зургаар нь авч үзвэл эдийн засагт ээлтэй, улсын хөгжилд тустай хэмээн үзэж байгаа. Хэдийгээр жижиг намуудад халгаатай ч танигдсан “поп”-уудад энэхүү хувилбар хамгийн ашигтай гэлцэнэ. Мөн парламентад хэзээ ч нэг нам үнэмлэхүй олонх болох боломж олгохгүй.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 30 гаруй улс төрийн нам бүртгэлтэй байна. Онолын хувьд тэгш эрхтэй боловч хөрсөн дээр эрх барьж буй хоёр нам давуу байдал, төсөв, эрх мэдлээр сонгуульд оролцсоор ирсэн. ИЗНН, МАХН гэхчлэн гуравдагч хүчин ганц, нэг кноп авсан түүхүүд бий. Бие даагчдын хувьд ч өдрийн од шиг ганц, нэгээр парламентад залрах ч аливаа асуудалд төдийлөн ач холбогдолтой оролцож байгаагүй юм.

Харин энэ удаагийн сонгуульд “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Тордайн ГАНБОЛД бие даагчдаар багаа бүрдүүлэн сонгуульд оролцохоор содон өнгө, өнцөг гаргажээ. Ингэхдээ бие даан нэр дэвшигчдийн нэгдсэн платформд нэгдэх хүн нь боловсролтой, ёс зүйтэй, улс төрийн хүсэл эрмэлзэлтэй байх шаардлага тавьсан байна. Өөрийн ажиллаж байгаа салбартаа нэр хүндтэй, туршлагатай байхаас гадна ёс зүйтэй байхыг ч эрхэмлэж. Тэр дундаа олон нийтэд танигдсан, авлига, хээл хахууль болон гэмт хэрэгт холбогдож байгаагүй нэр цэвэр нэгэн байхыг чухалчилсан байна. Түүний энэхүү шаардлагад нийцсэн хэд хэдэн ч хүн бий гэнэ. Эрдэмтэд, салбар салбарын мэдлэг, боловсролтой эрхмүүд нэгдэн орсон мэдээлэл эрчтэй тархаж байна. Тэд бусад бие даагч, эвслийнхнээс нэгдсэн нэг мөрийн хөтөлбөр, зохион байгуулалттай, сурталчилгааны агуулгатай ажиллахаараа онцлог аж.

Нэгдмэл санаа зорилго дор хоорондоо гэрээ байгуулна. Мэдээж зорилго нь том. Тэд парламентад бүлэг байгуулах, ядвал зөвлөлийн бүрэлдэхүүний тоонд хүрэхүйц сонгогдох учиртай. Нэр дэвшигчид бүгд сонгогдсонгүй гээд тарж бутрахгүй гэдэг бас авууштай бөгөөд сонирхолтой. Бие даагчдын нэгдсэн эл платформаас парламентад сонгогдсон нь хоорондоо холбоотой байж, аливаа асуудлын талаар байр суурь, санал бодлоо солилцон шийдвэр гаргаж байх аж.

Өмнөх парламентуудын туршлагаас харахад бие даагч ялалт байгуулсан ч УИХ-ын гишүүн болсны дараа өөрт ашигтай намын гишүүн болсон, эсвэл лоббидуулан иргэдийн төлөө ганц үг дуугарч чадахгүй байсаар ирсэн нь үнэн.

Өнөөгийн парламентад байгаа бие даагч болон МАХН-ын ганц гишүүн ч ганцаардаж, аливаа асуудалд төдийлөн ач холбогдолгүй байдлаар оролцож, эцэстээ чуулганд ховор үзэгддэг болсон нь ч үнэн юм. Иймд Тордайн Ганболдын энэхүү шийдэл шинэлэг өнгө төрхийг парламентад оруулж ирэхээс гадна бие даагчдын хүчин мөхөс явж ирсэн түүхэд өөрчлөлт хийж сонгогчдын итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх сонирхолтой хувилбар харагдаад байгаа.

Ядаж хоёр том намын нэрээр дулдуйдаж орж ирдэг, намдаа кнопын тоо төдийхөн ашиглагддаг халзан хурганууд цөөрөх, сонгогчдын хүссэн дуу хоолой болох үндэс суурь тавигдах боломж гэх дүгнэлтийг улстөр судлаачид мөн хэлж байна.

 

Улсын Онцгой комисс хуралдлаа
Улсын Онцгой комисс хуралдлаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​