fbpx Чингэлтэйчүүдийн итгэлийг хөсөрдүүлж, эв эвдэгч дөрөв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 11 секунд

Чингэлтэйчүүдийн итгэлийг хөсөрдүүлж, эв эвдэгч дөрөв

Монгол Ардын намын сэтэртэй хэн боловч нэр дэвшсэн УИХ-ын сонгуульд 2016 онд өрсөлдөгчөө ялахаар байв. Эдийн засаг муу байхад эрх баригч намын нэр хүнд унаж, нийгмээрээ “зүхэх” хандлага гаргадаг. Энэ жишгээр 2012-2016 онд парламентад олон суудал авч, засаглаж байсан АН-ын рейтинг муу байв.

Ингээд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, өнгөрсөн дөрвөн жилд сайн, муугаараа дуудуулан барин төрийн эрхийг барьж, хоёр сар гаруйн дараа ард иргэдээр дүнгээ тавиулах гэж байна. Ийм үед  хууль тогтоох байгууллагад сонгогдон иргэдийн өмнөөс төр түшилцсэн түшээдийг тойрогтоо хэрхэн ажилласан талаар манай сонин цувралаар хүргэж буй. Энэ удаа Чингэлтэй дүүргээс сонгогдсон Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Ө.Энхтүвшин, Д.Ганболд нарыг онцолж байна.

ПАРЛАМЕНТ ПОП ГИШҮҮНЭЭР ХҮРЭЭГЭЭ ТЭЛЭВ

Т.Аюурсайхан өмнө нь хууль тогтоох байгууллагыг гаднаас нь харж байв. Түүнд 2016 онд чингэлтэйчүүд итгэл хүлээлгэн өөрсдийнхөө өмнөөс төр барилцах эрхээ өгсөн ч тэр дорвитой ажиллаж чадсангүй. Эрх мэдэл, албан тушаалын төлөө улайрч, өөр намын нөхөдтэй нийлэн хууль тогтоох байгууллагын даргаа огцруулж явсан түүх нь хуучраагүй байна. Бүр улайран дайрч, жагсаал цуглаан хийж, явсныхаа хүчээр тэр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын гуншин зүүх болов.  

УИХ-д шинэ гишүүн ч заргачаараа алдартай нэгэн. Өөрийнх нь эрх ашигт нийцэхгүй зүйл ярьвал огцруулна, асуудлыг ярина гэж “амаараа айлгадаг” гэх. Оны өмнөхөн тэр Чингэлтэй дүүргийн намын хорооны дарга болох гэж мөн л зүтгэсэн. Хэдий санаа байсан ч сачий нь хүрээгүй. Мөн л зарга хийсээр яваа аж. Сонгууль дөхөөд байсхийгээд тойргоороо эргэлдэж буй ч түүнд чингэлтэйчүүд дахин итгэл хүлээлгэх эсэх нь тодорхойгүй. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд хэд хэдэн удаа хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт орж ажилласнаас өөрөөр Т.Аюурсайханы гэх тодотголтой хууль, тогтоолын төсөл бараг байхгүй. 

 

ХЭДС, ЖДҮХС-Д НЭР ХОЛБОГДОЖ, ХӨРӨНГӨ ОРЛОГО НЬ ОГЦОМ ӨССӨН ГЭЖ “БАЙЦААГДАЖ” ЯВСАН М.ОЮУНЧИМЭГ

Тэрбээр сэтгүүлзүйн салбараас улс төрд орсон ч эрх ашгаа зөв эрэмбэлж чадаагүй нэгэн. ХЭДС-аас өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авч өгсөн гэх хэрэг нь өдгөө ч АТГ-т хав дараастай бий. Хэвлэл мэдээллийнхний өмнө нэг зүйл ярьж, хөшигний ард өөр зүйл ярьдаг тэрбээр Байнгын хорооны хуралдааны үеэр “боов” идэж, инээж буй бичлэг нь цацагдангуут “З.Нарантуяа гишүүн ч гэсэн ааруул идээд суудаг байдаг” гэсэн барьцсан мэдээллийг сэтгүүлчдэд хэлж, гомдоллож байв. Түүний нэр ЖДҮХС-гаас бага хүүтэй зээлийг зуучилж, авч өгсөн гэдэгт холбогддог ч өөрөө үгүйсгэж байсан ч тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэдгийг зарим эх сурвалж хэлж буй юм. 
УИХ-д анх удаа сонгогдсон хэр нь Өргөдлийн байнгын хорооны даргаар хоёр жил орчим ажиллаж, тайлангийн хурлаа хийхдээ үр дүн гарсан ажил бүрийг өөртөө наадаг зуршилтай нэгэн. Чингэлтэй дүүргийн 64 дүгээр тойргоос сонгогдсон тэрбээр тойрогтоо багагүй ажил хийсэн гэж өөрийгөө магтуулж, хэвлэлээр гарах дуртай. Ээлжит сонгуулийг олон мандаттай, томсгосон тойргоор явуулах учир тэр дүүргийн хэмжээнд өрсөлдөнө гэдгээ мартчихсан юм биш биз.

ТОЙРГОО СОЛЬЖ, ТӨВИЙГ САХИСААР УЛС ТӨРД УДСАН Ч ДОРВИТОЙ АЖИЛ ХИЙСЭНГҮЙ

Тойргоо хоёр дахь удаагаа сольж, Ж.Мөнхбат гишүүний хэлснээр “Манай намын ах нар албан тушаал гэхээр хөл нь хөнгөрөөд, ахынх нь сүүлийн боломж” гээд өрөө хэсээд гүйчихдэг хэмээн тодорхойлогдож байв. Тэр М.Оюунчимэгтэй адил сэтгүүлзүйн салбараас улс төрд орсон ч салбарынхаа асуудалд төдийлөн анхаарал хандуулдаггүй нэгэн. Одоо Шадар сайдын алба хашиж л хэвлэлээр ил гараад байгаа болохоос өөрт нь ашиггүй зүйлд тэр сэтгүүлчидтэй “найзлаад” байдаггүй, аминчхан.
Эрх баригч намын гал тогоог барьж, цаашлаад намын дарга, УИХ-дахь бүлгийн дарга, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга гээд хариуцлагатай ажил хийж явсан ч тэр хэдэнтээ сонгогдсон хөвсгөлчүүдийнхөө төлөө дорвитой ажил хийгээгүй гэдгийг нутгийнхан нь ярьдаг юм билээ. Энэ удаагийн парламентад тэр чингэлтэйчүүдийг төлөөлж, төр түших эрхтэй болсон. Гэхдээ тойрогтоо цөөхөн ажиллаж, Шадар сайдын албаараа хэвлэлээр гарсаар дахиад сонгогдон гэх бодолтой яваа гэх. УИХ-д 2000 оноос хойш сонгогдож, сайн, муу дундуур туучихдаа төвийг сахисаар иржээ. Энэ удаагийн парламентад сул гишүүн байж байгаад, Шадар сайд болсон учир олон хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт багтаагүй, сонгогдсон дүүргийнхээ сонгогчдыг мартчихсан яваа гэх юм билээ. Сонгуулийн үеэр хадаг бариад очиход нь чингэлтэйчүүд юу гэх юм бол доо. 

ТАНИГДАЖ АМЖИЛГҮЙ БҮРЭН ЭРХЭЭ ДУУСГАЖ БУЙ ГИШҮҮН

Чингэлтэй дүүргийн Засаг даргын сэнтийгээс хууль тогтоох байгууллагад орж ирсэн Д.Ганболдыг олон нийт тийм ч сайн танихгүй. Төр түшилцэх дөрвөн жилдээ “сул” гишүүнийг үүрэг гүйцэтгэсэн гэхэд болно.    

Түүний улс төрийн тоглолт сул, лидерүүдээ аялдан дагах аястай байдаг гэх. МАН 2012 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуульд ялагдсан ч Чингэлтэйд олонх болж, засаглах эрхтэй болсон. Ингэснээр тус дүүргийн Засаг даргаар Д.Ганболдод итгэл хүлээлгэсэн ч ажлын чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэх үндэслэлээр дүүргийнхээ ИТХ-ын шийдвэрээр огцрох дээрээ тулж байсан юм. Гэхдээ ажлаа үргэлжлүүлж хийсээр 2016 онд УИХ-ын 66 дугаар тойргоос чингэлтэйчүүдийг төлөөлж, парламентад сууж буй.

Тэрбээр УИХ-д сонгогдсон даруйдаа ажлын хэсгийнхээс асууж байгаа асуулт нь үнэхээр “жул” байсан. Уйгагүй уншиж судалсан уу, эсвэл сайн зөвлөх авсан уу бүү мэд, ямартай ч тэр сүүлийн үед чуулганы хуралдааны үеэр үг хэлэхдээ зарим асуудалд даацтай дуугарч харагдсан. Гэхдээ УИХ-ын дөрвөн жилд танигдаж амжилгүй, сул гишүүн байсаар бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байна. Д.Ганболдын гэх тодотголтой хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэлгүй энэ удаагийн парламент отгон хаврын чуулганаа хийж байна. 

Нийслэлийн хойд хэсэг Чингэлтэйгээс сонгогдсон түшээдийг зураглахад ийм байна. Тэд бүгд 65-ын бүлэг хоёр талцахад аль нэгнийх нь талд орж, албан тушаалын тохироо хийж, итгэл, эв эвдэж явсан нөхөд. Удахгүй УИХ-ын ээлжит сонгууль болно. Чингэлтэйчүүд сонголтоо дахин бататгах уу, эсвэл өөр сонголт хийх үү гэдгийг харах л үлдлээ. 

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

Д.АЛТАНХУЯГ: ЗУРАГ ТӨСЛӨӨ МАГАДЛАЛААР ОРУУЛАХДАА 2021 ОНД ХЭРЭГЖИХ ТАРИФ ЦАЛИНГИЙН ЖИШГИЙГ ТУСГАНА
Д.АЛТАНХУЯГ: ЗУРАГ ТӨСЛӨӨ МАГАДЛАЛААР ОРУУЛАХДАА 2021 ОНД ХЭРЭГЖИХ ТАРИФ ЦАЛИНГИЙН ЖИШГИЙГ ТУСГАНА
 
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9251 болжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9251 болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9251 болжээ

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9251 болжээ

Л.Оюун-Эрдэнэ дөрвөн жил маш их ядарсан тул хэсэгтээ амрах юм гэнэ

Л.Оюун-Эрдэнэ дөрвөн жил маш их ядарсан тул хэсэгтээ амрах юм гэнэ

Улстөрчид УИХ-ын сонсголоор “байлдах” уу?!

Улстөрчид УИХ-ын сонсголоор “байлдах” уу?!

Гишүүдийг “...Л.Энх-Амгаланг дэмжихгүй бол АТГ-аар шалгуулна” гэж дарамталсан гэв үү?

Гишүүдийг “...Л.Энх-Амгаланг дэмжихгүй бол АТГ-аар шалгуулна” гэж дарамталсан гэв үү?

Гурван жилийн өмнө халах, 36 сарын тэтгэмж өгөх хоёрын аль нь төсөвт хортой вэ?!

Гурван жилийн өмнө халах, 36 сарын тэтгэмж өгөх хоёрын аль нь төсөвт хортой вэ?!

Бөх судлаач С.Давааням: Б.Бат-Өлзий, О.Хангай, М.Лхагвагэрэл, Б.Орхонбаяр нараас энэ жилийн түрүү бөх тодорно

Бөх судлаач С.Давааням: Б.Бат-Өлзий, О.Хангай, М.Лхагвагэрэл, Б.Орхонбаяр нараас энэ жилийн түрүү бөх тодорно

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 градус дулаан

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 градус дулаан

“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Ерөнхийлөгчийн ачаа хүндрэв үү?

Ерөнхийлөгчийн ачаа хүндрэв үү?

Б.Баасансүрэн: Барилгын салбарт дагнасан Олон улсын арбитрыг байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байна

Б.Баасансүрэн: Барилгын салбарт дагнасан Олон улсын арбитрыг байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байна

Х.Тэмүүжин: УИХ Засгийн газрын хуулийн тасаг шиг болчихоод байна

Х.Тэмүүжин: УИХ Засгийн газрын хуулийн тасаг шиг болчихоод байна

ӨНӨӨДӨР: “Идэвхтэй насжилт: ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь” Ази Номхон далайн бүс нутгийн форум болно

ӨНӨӨДӨР: “Идэвхтэй насжилт: ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь” Ази Номхон далайн бүс нутгийн форум болно

Израил, Ираны мөргөлдөөн зургаа дахь өдрөө үргэлжилж байна

Израил, Ираны мөргөлдөөн зургаа дахь өдрөө үргэлжилж байна

“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Б.Найдалаа: НДШ ажилтанд ч, компанид ч ДАРАМТ болж байгаа нь бодит үнэн

Б.Найдалаа: НДШ ажилтанд ч, компанид ч ДАРАМТ болж байгаа нь бодит үнэн

АН өөдтэйхэн “сөрвөл” хоёр ч сонгуулийн ялалт өмнө нь байна

АН өөдтэйхэн “сөрвөл” хоёр ч сонгуулийн ялалт өмнө нь байна

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, томиллоо

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, томиллоо

Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар +30 градус давж хална

Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар +30 градус давж хална

ӨНӨӨДӨР: “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи-2025” олон улсын хурал болно

ӨНӨӨДӨР: “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи-2025” олон улсын хурал болно

Намын байранд дангаараа Засгийн газар байгуулахаар ярьж байсан ч УИХ-д Их эвслийн Засгийн газрыг танилцуулав

Намын байранд дангаараа Засгийн газар байгуулахаар ярьж байсан ч УИХ-д Их эвслийн Засгийн газрыг танилцуулав

Г.Занданшатарын Засгийн газарт хэн хэн багт

Г.Занданшатарын Засгийн газарт хэн хэн багт

МАН удирдах зөвлөл Тэргүүн шадар сайдад Н.Учралыг дэмжлээ

МАН удирдах зөвлөл Тэргүүн шадар сайдад Н.Учралыг дэмжлээ

МАН-ын Удирдах Зөвлөл яг одоо хуралдаж, Засгийн Газрын бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэж эхэллээ

МАН-ын Удирдах Зөвлөл яг одоо хуралдаж, Засгийн Газрын бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэж эхэллээ

Элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ

Элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ

3x3-ын эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал тэмцээн маргааш эхэлнэ

3x3-ын эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал тэмцээн маргааш эхэлнэ

113 гэгч этгээд уучлалт гуйхгүй бол хуулийн байгууллагаар шалгуулна гэв

113 гэгч этгээд уучлалт гуйхгүй бол хуулийн байгууллагаар шалгуулна гэв

АН-ынхан төмөр зам, тэрбум мод, бас алдсан тамганыхаа ардах учрыг “сонсоно”

АН-ынхан төмөр зам, тэрбум мод, бас алдсан тамганыхаа ардах учрыг “сонсоно”

Э.Батшугар: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сайн жишгийг Монголдоо нэвтрүүлж байна

Э.Батшугар: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сайн жишгийг Монголдоо нэвтрүүлж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​