fbpx УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг та, цар тахлаас ашиг олж ханахгүй байна уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 35 секунд

УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг та, цар тахлаас ашиг олж ханахгүй байна уу

-"Монос" техникийн спирт ашигласан нь эрүүл мэндийн заналхийлэл үү-

Болдогсон бол “Монос”-ын эмийн сан, үйлдвэрийг хаачихаасай хэмээн халагламаар болж байна. Дэлхий нийтийг түгшээсэн цар тахлын үеэр эхлээд амны хаалтныхаа үнийг нэмж баахан ашиг олсон. Одоо бас гар ариутгагчаа техникийн спиртээр хийдгийг нь Мэргэжлийн хяналтын байгууллагынхан баталчихлаа. Ёстой л “зовлон ихдэхээр лам таргалж, зуд болоход нохой зоолно” гэгч энэ байх. “Монос”-ынхон чинь арай л баярлаж суугаа юм биш биз дээ гэх хардлагыг ч төрүүлж эхэллээ.

Үндэсний үйлдвэрлэгчийн хэмжээнд хүртлээ “томорсон” энэ компанийн ард УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг бий. Нэгэнтээ түмний хүндлэлийг хүлээж төрд зүтгэж явсан хүн эргээд иргэд байтугай төр рүүгээ ч нулимна чинээ хэн санах билээ.

Учир нь МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат Улсын онцгой комиссын шуурхай штабын хурлын үеэр гар ариутгах бодис үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдэд шалгалтад  хийж нийслэлийн зургаан дүүрэг дэх 18 ААН-ийг хамруулахад "Монос", "Нахиа импекс" компаниуд техникийн спиртээр гар ариутгагч хийсэн нь тогтоогдсон гэдгийг мэдэгдсэн.

Гэтэл хэдхэн цагийн дараа “Монос” хийгээд “Нахиа импекс”-ийнхэн мэдэгдэл гаргасан нь төрийг түмэнтэй нь доромжилж орхисон явдал болов. Тэд гар ариутгагчийн спиртээ АПУ-гаас авдаг хүнсний спирт шүү хэмээн том дуугарчээ. Бүхэл бүтэн Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нь техникийн спирт гээд бататгаад байхад л ҮГҮЙ гэж гүрийсээр байгаа нь үнэхээр эмгэнэл. Үнэхээр тийм байсан бол тухайн шалгалтын үеэр тэрхүү баримтуудаа Мэргэжлийн хяналтынханд үзүүлж, харуулахгүй яасан юм бол...

Түүгээр ч зогсохгүй техникийн спиртээр гар ариутгагч хийсэн тухай мэдээллийг цацаж буй хэвлэлийнхнийг ч хахуульдаж, дуугүй болгохоор шийдэв бололтой. Гэнэтхэн өнөөдөр сэтгүүлчдэд амны хаалт 10.000 ширхэгийг өгөх юм байх. Хууль зөрчсөн үйлдлээ авлига, хахуулиар аргалаад сурчихсан гэдгээ бататгаж байгаа хэлбэр л гэж ойлгогдож байна.

Төрд төөрөгдүүлсэн тайлбар хийж, хууль бус үйлдлээ далдалж, ширхэг амны хаалтаар сэтгүүлчдээс үнэнийг нуух гэж байгаа бол УУЧЛААРАЙ, ЭРДЭНЭЧИМЭГ гуай. Монголчууд өөрийг тань парламентад хүртэл залсны хариуд та иргэдийнхээ эрүүл мэндэд ноцтойгоор заналхийлж байхад хэнбугай ч бүр хууль ч таныг хамгаалах боломжгүйг эрхбиш мэдэж байгаа биз дээ.

ТЕХНИКИЙН СПИРТ

Тэгвэл техникийн спиртийн хор уршгийн талаар “Модноос анх гаргаж авсныг үндэслэн модны спирт гэж нэрлэдэг бөгөөд  химийн энэ бодисыг хүнс, эм, гоо сайхны үйлдвэрлэлд огт хэрэглэдэггүй хорт бодис юм. Модыг хуурай нэрэх аргаар метилийн спиртийг гарган авах үед их хэмжээний хольцтой өөрөөр хэлбэл бохирдолтой спирт гардаг. Энэ спиртийн хэрэглээ олон салбарт нэвтэрсэн бөгөөд формальдегид, анилины будгийн үйлдвэрлэл, үл хөлдөгч, тэсрэгч холимогийг бэлтгэх, лак, олифийн уусгагч мөн гэр ахуйн зориулалттай цэвэрлэгээний бодисуудад агуулагддаг байна. Метилийн спирт (СН3ОН) нь маш хортой бөгөөд хvнсэнд хэрэглэж болдог этилийн спирттэй төстэй хурц үнэр, амттай тунгалаг шингэн. Техникийн зориулалттай  энэ спирт нь цусанд орж элгэнд задрахдаа шоргоолжны хүчил, формальдегид гэсэн хоёр хүчтэй хор болдог бөгөөд энэ хоёр хор нь хүнийг хордуулж үхэлд хүргэдэг байна.

Хувь хүний биеийн онцлог болон хэрэглэсэн хэмжээнээс хамаарч  хордлогын шинж тэмдэг нь хоорондоо бага зэрэг ялгаатай байх ба хөнгөн хордсон үед хурдан цуцах, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, хараанд бага зэрэг гажиг орж нүд жирэлзэх, эд зүйл манантаж харагдах шинж тэмдэг илэрдэг байна. Дунд зэргийн хордолттой үед дээрх шинжүүд нь илүү хүчтэй илрэх бөгөөд 1-2 хоногийн дараа сохордог аж. Мөн тухайн хүний онцлогоос шалтгаалж хараа аажмаар сэргэх ч хэсэг хугацааны дараа дахин мууддаг бөгөөд их хэмжээгээр хэрэглэсэн үед хүчил шүлтийн тэнцвэрийг алдагдуулж, бөөрний  ажиллагаанд хүндрэл учруулж, элэг гэмтээх төдийгүй амьсгал, зүрх судасны үйл ажиллагааг зогсоож үхэлд хүргэх аюултай” юм байна.

Ийм хор хөнөөлтэй техникийн спиртээр хүн гараа ариутгах явцад шалбархай, зүсэлт зэргээр нь дамжин цусанд орох эрсдэлтэйг “Монос” бодолцож үзсэнгүй гэж үү.  Энэ удаа л шалгалтаар илэрсэн нь энэ болохоос өөр хэзээ, хэдэн ч удаа  ийм үйлдэл гаргасан байж болзошгүй гэдгийг хууль хүчний байгууллагууд анхааралдаа авах  хэрэгтэй.

Erennews.mn 

“МОНОС”, “НАХИА” ЭМИЙН САНГУУДААС ТАТГАЛЗЪЯ
“МОНОС”, “НАХИА” ЭМИЙН САНГУУДААС ТАТГАЛЗЪЯ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​