fbpx “Монголросцветмет”-ийн До.Ганболдын хэргийн цаана нуугдаж байгаа үнэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 54 секунд

“Монголросцветмет”-ийн До.Ганболдын хэргийн цаана нуугдаж байгаа үнэн

До.Ганболд эхнэрийнхээ дансаар 93 мянган юань, эхнэрийнхээ дүүгийн дансаар 29925 ам.доллар авчээ.

“Монголросцветмет” ТӨҮГ-ын захирал До.Ганболдыг 2017 оноос хойш АТГ шалгаж байгаа. Бүр тодруулбал, 2017 оны арванхоёрдугаар сарын 7-8-нд шилжих шөнө АТГ-ынхан гүйцэтгэх ажиллагаа явуулж, түүнийг болоод 10 гаруй хүнийг  эрүүгийн хэрэгт холбогдуулан саатуулсан байдаг. Гэвч төд удалгүй До.Ганболдыг батлан даалтад гаргасан юм. До.Ганболд “Монголросцветмет” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа гаднын аж ахуйн нэгж, байгууллагад жонш, хүдрийн баяжмалыг зах зээлийн үнээс бага үнээр нийлүүлсэн. Зарим компанид илт давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зэрэг хэргээр шалгагдаж байгаа. Шалгалтын явцад өөрийн болон гэр бүлийнхээ гишүүдийн дансаар их хэмжээний валютын гүйлгээ хийсэн нь тодорхой болсон. Үндэсний аудитын газар 2017 оны гуравдугаар сард “Монголросцветмет”-д аудитын шалгалт хийж, 78 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлснээр түүнийг анх АТГ шалгаж эхэлсэн юм. Энэ хэрэг өнөөг хүртэл шалгагдсаар байгаа бөгөөд хэргийн талаарх баримтыг дэлгэж байна. 

“МОНГОЛРОСЦВЕТМЕТ”-ИЙН ТУХАЙ

Хэргийн талаарх баримтыг сөхөхөөс өмнө “Монголросцветмет” гэж ямар байгууллага болох тухай товчхон дурдъя. 

Мөн жилд 550-600 мянган тонн хайлуур жоншны хүдэр, 2.4 сая тонн төмрийн хүдэр олборлон, 320-400 мянган тонн төмрийн баяжмал боловсруулж, 110-120 мянган тонн жоншны баяжмал үйлдвэрлэн, хоёр сая тонн алт агуулсан элс угааж, нийт 1300 гаруй хүнийг ажлын байраар хангадаг байна. 
Түүнчлэн “Монголросцветмет”-ийн харьяанд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд орших “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр, Төв аймгийн Заамар сумын “Шижир алт” ХХК, “Зэрэгцээ” алтны үйлдвэрүүд байдаг. 

ДО.ГАНБОЛД “МОНГОЛРОСЦВЕТМЕТ”-Д 4.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ

50 орчим жилийн түүхтэй Монгол, Оросын хамтарсан хайлуур жонш, алт, төмрийн хүдрийн хайгуул, олборлолт, баяжмал үйлдвэрлэлийн “Монголросцветмет” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар До.Ганболдыг анх 2015 онд томилсон байдаг. Тэрбээр ажлаа авангуутаа халаа, сэлгээ олон хийсний нэг нь Экспорт,  худалдан авалтын хэлтсийн даргаар Н.Энхбаатарыг дөрөвдүгээр сард томилсон явдал юм. Түүнийг зүгээр нэг томилоогүй бөгөөд түүнтэй холбоотой бүх хэргийн сэжүүр эндээс эхэлдэг. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаатар нь ажлаа авснаасаа хойш хэд хэдэн гэрээний төсөл бэлтгэсэн нь хэргийн гол баримт болон үлдсэн байдаг. Тухайлбал, 2015 оны наймдугаар сард “Монголросцветмет” компанийн захирал  До.Ганболд, “Еrenhot Pengfei Trade” компанийн захирал Дай Жүнлун нар 32 хувийн агуулгатай, 3.6 сая тонн хүдэр худалдах гэрээ байгуулжээ. Ингэхдээ нэг тонн тутмын үнийг 13 ам.доллароор тооцож, нийт 46 сая ам.доллароор хоёр жилийн турш, сард 150 мянган тонн  төмрийн хүдэр худалдах гэрээ байгуулжээ. Мөн тус компанитай 2016 оны тавдугаар сард 32 хувийн агуулгатай төмрийн хүдэр авч, урьдчилгаа хоёр сая ам.долларыг авахаар болсон байна.

Түүнчлэн 2016 оны нэгдүгээр сард “Нью Сиян” компанитай 52 хувийн агуулгатай, 10 мянган тонн хүдэр авах гэрээ хийжээ. Үүнээс сарын дараа тус компанитай чанарын шаардлага хангасан 200 мянган тонн төмрийн хүдрийг тонн тутмыг нь долоон ам.доллароор нийлүүлэхээр болсон байгаа юм. Ингээд таван сарын дараа 2016 оны зургадугаар сард  тус компанитай чанарын шаардлага хангасан  бага агуулгатай 45 мянган төмрийн хүдэр нийлүүлэх гэрээ байгуулжээ. Ингэхдээ талууд долдугаар сард нийлүүлэх нэг тонн  барааны үнэ НӨАТ ороод, 11.08 ам.доллар байхаар тохиролцсон байгаа юм. Мөн энэ сардаа тус компанитай 187675 тонн, есдүгээр сард 30811 тонн төмрийн хүдэр нийлүүлэх гэрээ байгуулжээ.  Ингэхдээ овор ихтэй нэг тонн хүдрийг  НӨАТ ороод 11.08 ам.доллар, балансын хүдрийг 8.5 ам.доллар зарахаар тохиролцсон аж

Харин 2017 оны тавдугаар сард “Сентурия Монгу” компанийн гүйцэтгэх захирал Чэ Ванчэнтэй До.Ганболд харилцан тохиролцож, бага агуулгатай төмрийн хүдэр нийлүүлэх гэрээ байгуулжээ. Ингэхдээ 100 мянган тонныг 1.5 сая ам.доллароор, 2017 оны зургаагаас арванхоёрдугаар сард  700 мянган тонныг 10.5 ам доллароор зарахаар болж. Тодруулбал,  нийт 800 мянган тонн хүдрийг 12 сая ам.доллароор  авахаар тогтжээ. Үүнээс үзвэл, “Монголросцветмет”-ийн захирал До.Ганболд нэр бүхий дөрвөн аж ахуйн нэгжтэй “Төмрийн хүдэр нийлүүлэх” гэрээ байгуулсан байгаа юм. Ингэхдээ төмрийн хүдэр нийлүүлэх гэрээнүүдэд нэг тонн төсмрийн хүдрийн үнийг Platts North China үнийн хэлбэлзлийн хамааралд үндэслэн тогтоох байсан үнээс багаар тогтоон гэрээ байгуулжээ. Өөрөөр хэлбэл, тухайн үед төмрийн хүдрийн ханш дэлхийд дунджаар тонн тутамд 50 ам.доллар байхад үүнээс тав дахин бага үнээр гэрээг үзэглэсэн байна. Үүний улмаас “Монголросцветмет”-д 546.4 мянган төмрийн хүдэрт хамаарах нийт хоёр сая ам.доллар буюу нийт 4.5 тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан байна. Мөн удирдах албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн байгаа юм. 

ЭХНЭРИЙНХЭЭ ДАНСААР 93 МЯНГАН ЮАНЬ АВЧЭЭ

Түүнчлэн БНХАУ-ын “Пэнгфэй”, “Сентурия Монгу”, “Нью Сиян”, “Саян Майнинг” дээрх гэрээний дагуу бүх төмрийн хүдрийг худалдаж авсан нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ. До.Ганболд нь 2016 оны  хоёрдугаар сард “Нью Сиян” компанитай 200 мянган тонн хүдрийг тонн тутмын үнийг бууруулан, нэг тонн төмрийн хүдрийг долоон ам.доллароор нийлүүлэх гэрээ байгуулсан талаар дээр дурдсан. Ийм гэрээ байгуулсныхаа төлөө  эхнэр М.Бэрцэцэгийнхээ ХААН банкны дансанд “Пэнгфэй” компаниас 2016 оны гуравдугаар сард 64200 юань, дөрөвдүгээр сард 12800,  16000, нийт 93000 юань авчээ. Мөн эхнэрийнхээ төрсөн дүү М.Болдын Голомт банкны дансанд 2017 оны наймдугаар сард 29925 ам.доллар авсан байна.

“Монголросцветмет” компанийн захирал  Д.Ганболд, Экспорт, импортын хэлтсийн дарга Н.Энхбаатар нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байгаа юм. Түүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, өнгөрсөн аравдугаар сард прокурорт яллах саналтайгаар шилжүүлсэн. Мөн энэ хэрэгт “Монголросцветмет”-ийн хоёр охин компанийн захирлыг холбогдуулан шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

ДО.ГАНБОЛД ГЭЖ ХЭН БЭ

Тэрбээр 1963 оны аравдугаар сарын 15-нд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 1987 онд Уралийн политехникийн дээд сургуулийг металлургийн инженер мэргэжлээр төгсжээ. 1987-1988 онд хилийн цэрэгт алба хааж, 1988-1990 онд уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллаж байгаад, 1990 оны тавдугаар сараас Эрдэнэт дэх Ардчилсан намын зохицуулагч, 1990-1992 онд Монгол Улсын Бага хурлын гишүүнээр тус тус ажилласан. 1992 оноос Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 1992 оны аравдугаар сараас тус намын Ерөнхий зөвлөлийн гишүүн болжээ. 1993-1996 онд хувийн бизнес эрхлэн, “Инч” компанийн захирал, 1996-2000 онд УИХ-ын гишүүн, 1998 оны арваннэгдүгээр сараас 2000 оны зургадугаар сар хүртэл УИХ-ын дэд даргаар ажиллаж байв. Мөн тэрбээр Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргаар 1998-2000 оны хооронд ажиллаж байсан. 2000 оноос хувийн бизнесдээ анхаарал хандуулах болсон мэдээлэл байна. 

Эх сурвалж: Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ, Npost.mn

Улсын III төв эмнэлгийн орц, гарцыг нээх асуудлыг шийдвэрлэлээ
Улсын III төв эмнэлгийн орц, гарцыг нээх асуудлыг шийдвэрлэлээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​