Аргын тооллын дөрөвдүгээр сарын 16, Бархасбадь гариг. Билгийн тооллын 24, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 6 цаг 00 минутад мандан 19 цаг 43 минутад жаргана. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.