fbpx Зарлигаар дархалсан Богдхан ууланд зэрлэгээр халдсан "Энигма"-г яах вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 36 секунд

Зарлигаар дархалсан Богдхан ууланд зэрлэгээр халдсан “Энигма“-г яах вэ?

Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу амралтын газрууд, фитнессүүдийг нээхээр болов. Ийм шийдвэр гаргах болсон шалтгааныг Богдхан уул, Туул гол орчимд хүний бөөгнөрөл үүсэхээс сэрэмжилжээ. Амралтын газрууд нээгдэж, хүмүүс агаар салхинд чөлөөтэй гарахаар болж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр Богдхан уулыг зорьдог хүмүүсийн бухимдлыг төрүүлдэг, байгаль орчноо хайрлагчдын толгойн өвчин болсон нэг компани салбарын яамаа шүүхэд өгчихсөн, өчнөөн тэрбумаар нөхөн төлбөр нэхээд суучихсан, уул руу алхагчдаас хураамж авдаг гэвэл Та итгэх үү.

Улаанбаатар хотын чанх урд байрлах дархан цаазат Богдхан уулын Зайсангийн амны 38.2 га талбайг 2004 оноос хойш бараг л “үнэгүй” шахуу ашиглаж, ашиг орлого олж ирсэн дархан эрхтэй нэгэн аж ахуйн нэгж байх юм. “Энигма” компани Зайсангийн аман дахь 30 гаруй га талбайг ашиглаж ирсэн атлаа газрын төлбөр болох 1.4 тэрбум төгрөгөөс ердөө 400 гаруй саяыг нь төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байх нэгэн овжин арга сүвэгчилсэн байдаг.

Дээр хэлсэнчлэн “Энигма” компани нь Зайсангийн аманд 20 га газрыг ашиглах эрхийг 2004 авч байжээ. Үүнээс хойш буюу 2013 он хүртэл нэмж 18.2 га газар ашиглах эрх авч томруулжээ. Газар ашиглах эрхийн хугацаа 2013 онд дуусгавар болох үед “Энигма” компаниас Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтын захиргаанд газар ашиглах эрхийн хугацаа сунгах хүсэлт гаргаагүй учир үүнийг нь үндэслэн эрхийг нь  цуцалжээ. Энэ өдрөөс хойш тус компани нь дээрх газрыг “зөвшөөрөлгүй” ашиглаж ирсэн байдаг.

Хамгийн хачирхалтай нь, аль 2013 онд газар ашиглах хугацаа дууссан гэдэг шалтгаанаар эрх нь цуцлагдсан атал яагаад ч юм бэ “Манай компанийн газар ашиглах эрхийг цуцалж өгнө үү” гэдэг хүсэлтээ 2016 онд БОАЖЯ-нд гаргасан байна. Үүнийг нь салбарын сайдаар ажиллаж байсан Н.Батцэрэг ёсоор болгож тушаал гаргасан байгаа юм. Ингээд зогсохгүй “Энигма” компанийн хүсэлтээр цуцлуулсан газрыг нь тус компанийн охин компани болох Монголын үндэсний их сургуульд нийт 20.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар, “Универсал политехник” коллежид сургуулийн зориулалтаар 12.7 га газрыг хуваан олгожээ.

Ойлгомжтойгоор хэлбэл, толгой компани нь ашиглаж ирсэн газрынхаа төлбөрийг бүрэн барагдуулаагүй байхдаа эрх цуцлуулах хүсэлт гаргасан. Үүнийх нь дараа охин компаниуд нь өнөөх газрыг хувааж авсан гэсэн үг. Тэрбум гаруй төгрөг болж хуримтлагдсан газрын төлбөрөөс ингэж бултсан сүйхээтэй айл. Дархан цаазат ууланд газар ашиглана, тэгсэн хэрнээ төлбөр төлөх болохоор луу унжина.

Болж өнгөрсөн энэ процессийг жирийн хүмүүс төдийлөн олйгохгүй, анзаарахгүй. Гэтэл сайд асан Н.Батцэрэг ухаж ойлгоод нэгэнт эрх нь цуцлагдсан байсан газрын эрхийг “Энигма”-гийн хүсэлтээр дахиад цуцалсан нь тун хачирхалтай. Төрийн сайд хүн төсөвт газрын төлбөрийг бүрэн дүүрэн төвлөрүүлэх үүргээ биелүүлэх ёстой байтал компанийн арга залинд автаж, охин компаниудад нь олгосон нь дархан цаазат уулаа даанч нэг хайрлаагүйн тод жишээ.

Үүний дараа “Энигма”-гийн булхай илчлэгдэж, Зайсангийн аман дахь газраас нь ердөө гуравхан га газрыг нь төр буцаан авч 264  автомашин болон унадаг дугуйн 60 зогсоол, нийтийн ариун цэврийн байгууламж барих шийдвэрийг БОАЖЯ-наас гаргасан юм. Гэтэл МҮИС-ийн удирдлагууд оюутнуудаа төрийн эсрэг турхирч, салбарын яамны үүдэнд эсэргүүцлийн жагсаал хийгээд зогсохгүй төрийн албан хаагчдын биед халсан хэрэг мандаж байв.

“Энигма” компанийн нэр дээр байсан газраас гуравхан га газрыг төр сөгдөж гуйх нь шахуу байж эргүүлж авсан. Уг газар дээр 264 автомашины зогсоол, 60 унадаг дугуйн зогсоол, нийтийн ариун цэврийн байгууламж барьсан байна. Гэтэл автомашины зогсоолын нэгээхэн хэсгийг өөрийн мэтээр өмчилж, машинаа байрлуулсан иргэдээс төлбөр хурааж буй гэх. Угтаа бол дээрх зогсоолыг тэрбум гаруй төгрөгөөр, нийтийн ариун цэврийн байгууламжийг 220 сая төгрөг байгуулсан.

Энэ мөнгө та бидний халааснаас буюу төсвийн мөнгөнөөс гарсан. Гэтэл төрийн мөнгөөр байгуулсан автозогсоолоос хураасан төлбөрийг дээрх компаниуд замаас нь ийн тоншиж байна. Яг эндээс л “Энигма” гэдэг компани зарлигаар дархалсан газарт зэрлэгээр засаглаж эхэлсэн байх юм. Одоо энэ компанийг Монголын төр дийлэхээ байсан ичмээр дүр зураг харагддаг.

Богдхан уулын аманд байрлах тус компанийн амралтын газарт архидалт, биеэ үнэлэлт ямархуу төвшинд хүрснийг Улаанбаатарчууд мартаагүй байх. Орчны бохирлол, хог хаягдал бол замбараагаа алдсан. Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага, мэдээллийн нэгээхэн хэсгийг тус компанийн ажиллуулдаг байсан амралтын газраас ирдэг байсан цаг саяхан. Юу үнэн, энэ үнэн.

Богдхан уул руу гарахын тулд заавал энэ амралтын газрын хаяагаар өнгөрдгийг хэлэх үү. Хаа сайгүй архины шил, бэлгэвч хөглөрч, энд тэндгүй тасарч унасан залуус. Ийм л дүр төрхтэй орчин угтдаг. Тиймдээ ч олон нийтийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх хүүхдийн тоглоомын талбай, сагсны талбай, хөл бөмбөгийн талбай, сүүдрэвч зэргийг байгуулах зорилгоор Монголын үндэсний их сургууль болон “Универсал политехник” коллежид олгосон газар ашиглах эрхийн зөвшөөрлийг хэдхэн сарын өмнө БОАЖ-ын сайдын тушаалаар цуцалжээ. Гэтэл яамны шийдвэрийг дахиад л эсэргүүцсэн төдийгүй нөхөн олговор нэхсэн сурагтай.

Угтаа бол газар өмчлөх эрх нь тухай хүний өмч учраас төр халдах эрх байдаггүй. Харин ашиглах эрх нь төрийн өмчийн газрыг таван жилийн хугацаатай гэрээ байгуулах замаар ашиглах хуулийн зохицуулалттай. Энэ утгаараа төрөөс газар ашиглах эрхийн зөвшөөрлийг цуцлах болбол ямар нэгэн нөхөн төлбөр төлөхгүй байх зохицуулалттай байдаг. Гэтэл бүхэл бүтэн их сургууль ажиллуулдаг компанийн удирдлагууд хуулийн мэдлэг дулимаг юм уу, эсвэл төрийн юм үнэгүй гэдэг байдлаар асуудалд хандсан уу.

Аль нь ч бай, толгой компани нь газрын төлбөр болон НЭГ ТЭРБУМ төгрөг төлөхөөс “бултсан”, охин компани нь хуульд заагүй НӨХӨН ТӨЛБӨР ТӨЛ гээд гэдийж суудаг болсон ажээ.

Бизнесийн талбарын алтан зарчим нь шударга өрсөлдөөн. Үүнээс гадна нийгмийн хариуцлага гэдэгтэй дэлхий нийт санал нэгддэг. Гэтэл Монголдоо тэргүүлэх эгнээнд бүртгэгдэх болсон дээрх компаниудад нийгмийн хариуцлага гэдэг зүйл нэгээхэн үгүй гэдэг нь эндээс харагдаж байна. Энэ удаад бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Богдхан уулаа хайрлаж гаргасан тушаалыг хүч түрэн дэмжмээр байна.

Нэг компанийн эрх ашиг чухал уу, эсвэл нийслэлчүүдийн нийтийн эрх ашиг чухал уу гэдгийг улсын нийслэлийн байгалиа хайрладаг иргэн бүр "Энигма"-гаас асуух цаг болжээ. Тэр дундаа дархан цаазат газрыг ашиглаж, ашиг олсон хэрнээ төлбөрөө төлдөггүй байх нь хэр зохимжтой вэ. Хуульд газар ашиглах эрх цуцлах үед НӨХӨН ТӨЛБӨР ТӨЛӨХГҮЙ ЭЭ гээд цагаан дээр хараар бичсэн байхад нөхөн төлбөр нэхэж суух нь хэр шударга вэ.

Монголчууд бид Богдхан уулыг дархан цаазат газарт бүртгэснээрээ байгаль дэлхийгээ хайрлаж, хүндэлдэг гэдгээ дэлхий нийтэд батлан харуулсан байдаг. Гэвч энэ бахархал, хүндлэлийг удаан зүүх хувьгүй байж. Учир Богхан уулын аманд эзэн суусан нэг компани төртэйгөө тэрсэлж, төлбөр мөнгө нэхэж, дархан цаазат уулын дархан эрхтэй эзэн шиг аашлах болжээ. Төрийн төмөр нүүр гэж байдаг бол одоо л тэрийгээ үзүүлмээр байна.

Niisleltimes.mn 

Улаанбаатарт 16 хэм дулаан
Улаанбаатарт 16 хэм дулаан
 
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​