fbpx Хотын улс төр буюу хорхойтсон баавгайны үлгэр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 14 секунд

Хотын улс төр буюу хорхойтсон баавгайны үлгэр

Монголчууд ажилгүй, санаачилгагүй хүнд дургүй. Гэвч үнэндээ ажил хийх гэсэн хүнд бүр ч дургүй бололтой. Энэ нь манайхны шинэ зүйлд хойрго, хөшүүн  сэтгэхүйтэй холбоотой байж мэдэх ч сонгууль угтсан улстөржилт дээрээс нь нэмэгдчихээр гал дээр тос нэмэхтэй адил авалцах юм. Хашаа хороогоо засъя, гудамж талбайгаа өөд татъя, хогоо цэвэрлье, хотоо соёлжуулъя гэсэн хүн болгоныг “Сонгууль ойртсон учраас хэнхэглэж  байна” гэж хардаж сэрдэх юм бол хэн ер нь энэ улсад ажил хийх юм бол.

“Нийтийн тээврээ сайжруул, хэддүгээр зуун бэ” гэж нийслэлийн иргэд, оршин суугчид шахаж шаарддаг. Автобусны парк шинэчлэлийг хийе гэхээр “Гадаадаас автобус оруулж ирэх гэлээ” гэж олон нийтийн сүлжээгээр анаж байгаад гөвнө. Монгол инженерүүд хэдий мундаг ч гэлээ 2021 он гэхэд шаардлагатай байгаа 600 гаруй автобусыг бүгдийг нь үйлдвэрлэж чадах бил үү гэдэг бодох л асуудал. Цахилгаан соронзон галт тэрэг, агаарын дүүжин тээвэр гэх мэт шинэ төрлийн нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх тухай ярингуут “Монголд наадах чинь тохирохгүй” гэж эхлээд зориуд үгүйсгэсэн, зориуд харлуулсан шалтгаанууд цаашаа хөвөрч өгнө.  

Замын түгжрэлийг шийдэх гээд хотын төвийг А, B, С бүсчлэлд хувааж, автомашинуудыг зорчуулах тухай асуудал хөндөгдөнгүүт “Хүний эрхэнд халдах гэлээ” хэмээн баалсаар болиулсан хүмүүс өнөөдөр түгжрэл дунд өөрийнхөө ч, өрөөлийн ч эрх ашгийг юуны төлөө золигт гаргаснаа эс ухан гэлдэрч яваа биз. Үнэндээ дэлгэцийн цаанаас ямар ч ажлыг баруун солгойгүй муулж, баалж, гөвж суудаг хэдхэн “хөлсний тролл”-уудын турхиралтаар олон түмний эрх ашиг ганхаж байдаг болсон нь нууц биш.    

Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га газрыг хувийн эзэмшлээс буцаан авч, тохижуулах ажил өнгөрсөн жилээс улбаатай боловч ямар ч төрлийн  “хэрүүлийн алимнууд” өдийд л ургаж төлждөг цаг учраас ажлыг нь хийлгэхгүй “уяаны ноход” боргоож эхлэв. Цар тахлын улмаас цаг үе амаргүй байгаа ч нэгэнт төлөвлөснийхөө дагуу Монгол Улсын нийслэл хотын төв талбайн урдах цэцэрлэг ногоон байгууламжийг хүүхэд, хөгшид, залуус, хосууд жилийн дөрвөн улирлын турш зорьж очоод амарч тухалдаг тохилог орчин бүрдүүлчихье гэсэн сэтгэл, зүтгэл хотын удирдлагад байна. “Хоёрхон сарын дараа сонгууль болох гэж байхад өөрсдөд дээрээ гал дуудаад яах вэ, жанжин Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэг хогийн цэг байна уу, архичдын орогнодог үүр болно уу хэнд хамаатай юм” гээд орхичихвол болох л байсан. Гэхдээ тэгсэнгүй. Их хотын ажил, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж буй нь энэ.

“Улаанбаатарын утааг 30-50 хувь бууруулна гэдэг ёстой үлгэр шүү” хэмээн тэдний ажлыг болохгүй, бүтэхгүй гэж харлуулсан болгон нь болоод бүтээд, үр дүн нь гараад байгаа учраас улстөрийн сонор сэрэмж идэвхэжсэн энэ үед “Бас нэг том оноо авах ажил хийчих вий” хэмээн олон хүн үнхэлцгээ хагартал айж, хорхойтсон баавгай шиг сандчиж буй нь юухнаас ч илэрхий. Гэвч сонгууль бол сонгууль л болохоос өдөр тутмын амь амьдрал биш гэдгийг түмэн олон ойлгохтойгоо болсон нь зол юм даа.    

Чуулган: Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийнэ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​