fbpx Д.Хаянхярваа: 500 сая ам.долларыг орон сууцжуулахад зориулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Манай 76
Огноо
Унших
5 минут 13 секунд

Д.Хаянхярваа: 500 сая ам.долларыг орон сууцжуулахад зориулна

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд утаатай тэмцэх зарим шийдлээ  танилцуулсан байна. Энэ талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Түүний байр суурийг хүргэе.

-Ерөнхий сайд бүлгийн хуралд утаатай тэмцэх талаар ямар шийдэл танилцуулсан бэ?

-Засгийн газраас төвлөрсөн хотуудад ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг хориглосон тогтоолын төсөл боловсруулж, УИХ-ын Хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо.

Ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлаж буйтай холбогдуулан Засгийн газар, хувийн хэвшлийнхэнтэй утаагүй түлш үйлдвэрлэхэд хамтран ажиллахаар төлөвлөж байна. Энэ чиглэлийн бизнес эрхэлж байгаа хүмүүс үүнд анхаарлаа хандуулж санал санаачлага гаргаж ажиллавал  дэмжих юм байна.

Түүнчлэн МАН-ын бүлгийн хуралдаанаар  утаа, хөрс, агаарын бохирдлыг цогцоор нь шийдэхийн тулд “Амьдралыг тэтгэгч цэвэр агаар” санаачилга гаргаж, ажиллахаар боллоо. Богино хугацаанд үр дүнд хүрэх бололцоог эрэлхийлнэ.

Энэ аяны хүрээнд эхний ээлжинд түүхий нүүрсний хэрэглээг үе шаттай бууруулах, хоёрдугаарт, сайжруулсан түлшний хангамжийг нэмэгдүүлэхийг бодлогоор дэмжих, гуравдугаарт, гэр хорооллыг орон сууцжуулахад төвлөрч ажиллана.

Гэр хорооллын айл өрхүүдэд дэд бүтцийг нь шийдээд өгвөл хашаа байшиндаа тав тухтай амьдрах боломжтой гэж иргэд үздэг. Тиймээс Улаанбаатарт дэд бүтцийн бичил төвүүдтэй болох санхүүжилтийг шийднэ. Мөн дулаан, цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, агаарын чанарыг сайжруулах тулд агаарын чанарыг сайжруулах бүсийг тодорхойлж орон сууцны зээлд хамруулах санал оруулж байна.

-БНСУ-аас хөнгөлөлттэй зээлээр авах  500 сая ам.долларыг юунд зарцуулах вэ?

-БНСУ-аас хөнгөлөлттэй зээлээр авах 500 сая ам.долларыг орон сууцжуулахад зарцуулна гэдгээ Засгийн газар мэдэгдсэн. Аль болох хямд, метр кв нь хэт томгүй байх  зарчим баримтална.  Гэхдээ ирэх гуравдугаар сард Солонгосын талын төлөөлөгчид Монголд ирж ажиллана. Тухайн үед асуудал тодорхой болно.

-Зуух тараагаад утаа буурсангүй гэдгийг бүх түвшинд шүүмжилж байна. Үргэлжлүүлээд зуух тараах уу?

-Агаарын бохирдол буурахгүй байгаа шалтгааныг өмнөх төслүүдийн ач холбогдолтой холбон тайлбарлаж байгаа. Өмнөх төслүүдийн нэг болох бүхэлдээ зуух тараасан нь огт үр дүнгүй ажил байгаагүй гэдгийг гишүүд бүлгийн хуралдааны үеэр хэлж байсан. Дахин зуух тараах уу, болих уу гэдэг асуудлыг нарийвчлан судалж үзнэ. Түүхий нүүрсийг орлуулах сайжруулсан түлшний асуудлыг бүлгийн гишүүд дэмжлээ. Сайжруулсан түлш үйлдвэрлэх компаниудтай нэг стандарт ярьж тогтоно

-Сайжруулсан түлш тараах ажил танил талтай нэгнийх нь  хувийн бизнесийг дэмжсэн ажил болохвий гэсэн болгоомжлол байна. Энэ талд ямар байр суурьтай байна вэ?

-Сайжруулсан түлшинд нэг стандарт тогтооно гэж ярьж байгаа. Сайн чанарын түлш үйлдвэрлэх компаниудтай хамтран ажиллана гэдгээ хэлж байгаа. 3,4 дүгээр цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлд Солонгосын талтай ярилцсан. Сайжруулсан түлш хэн нэгний хувийн бизнес болох вий гэсэн болгоомжлол байгааг ойлгож байна. МАН өмнөх гаргасан алдааг давтаж болохгүй гэдгийг гишүүд анхааруулж ярьсан.Тиймээс сайжруулсан түлшний асуудал бизнес болохгүй гэж ойлгож болно.

-Татвар нэмэгдсэнтэй холбоотой асуудлыг ОУВС-тай ярилцахаар болсон уу?

-Энэ сарын 25-нд Олон улсын валютын сангийнхан ирнэ. Тэдэнтэй энэ чиглэлээр ярилцана.

-Засгийн газрыг огцруулах асуудал яригдаж эхэллээ. Бүлгийн хурал дээр ярилцах уу?

-Засгийн газрыг огцруулах асуудлыг АН тавих эсэх нь тэдний эрх. МАН-ын бүлэг бол аль болох тогтвортой ажиллуулахад анхаарч ажиллана.  Мөн Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлыг хаврын чуулганаас өмнө бүлгүүдэд танилцуулж намрын чуулганд хэлэлцүүлэх чиглэлд ажил­лана. Гэхдээ тодор­хой тогтсон зүйл алга.

-Шатахууны хомсдол үүссэн хэвээрээ байна. Цаашид урт хугацаандаа шатахууны хомсдол, үнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Засгийн газар шатахуун импортлогчидтой ярилцаж байгаа. Ялангуяа А80, Ай92 бензиний үнийг нэмэхгүй, Дизель түлш, АИ 95, АИ 98 дээр нэмэгдэл өгөөд явахад тохиролцсон байна. Шатахууны 45 хоногийн нөөц бий. Шатахууны импортлогчид, Засгийн газар хоорондын асуудал бий байх. Санаатай болон санамсаргүй байдлаар шатахууны нөөц дууссан байдлаар хандаж байгааг Засгийн газарт анхааруулсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

   Д.Сэржмядаг охин алга болоод 80 хонолоо
Д.Сэржмядаг охин алга болоод 80 хонолоо
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​