fbpx ​Хамтын Ялалтын 75 жил
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
6 минут 51 секунд

​Хамтын Ялалтын 75 жил

Энэ жил Аугаа их ялалтын 75 жилийн ой тохиож байна. 

Гитлерийн эсрэг эвслийн ялалт нь цэрэг арми төдийгүй энгийн ард түмний сая, сая амийг авч оджээ. Фашист түрэмгийлэгчдийн гол цохилтыг ЗХУ өөр дээрээ авч 30 сая орчим иргэнээ алдсан ба эдийн засагт учирсан хохирлыг өнөөдрийг хүртэл тооцох аргагүй байна. Аугаа ялалт байгуулахад холбоотнуудын үзүүлсэн чин сэтгэлийн  тусламж хувь нэмэр оруулсан гэдэг нь маргаангүй билээ. Дайны жилүүдэд Монгол Улс Зөвлөлт Холбоот Улсын үнэнч анд нөхдийн нэг болсон байлаа.

Эхэн үе

Монгол Улсын хувьд Дэлхийн 2-р дайн 1939 оны эхэнд эхэлжээ. Японы арми ЗСБНХУ руу довтлох зорилгоор гүүрэн гарцыг байгуулахаар төлөвлөж Монголын нутаг дэвсгэр рүү довтлов. Энэ үед Зөвлөлт Холбоот Улс нэн даруй цэргээ илгээж холбоотондоо тусламж үзүүлжээ. Халх голын эрэг дэх Манж-Монголын хилийн ойролцоо болсон шийдвэрлэх тулаанууд 1939 оны 5-р сараас 9-р сар хооронд үргэлжилсэн байна.

Зөвлөлтийн талаас Генерал Г.К.Жуков, Монголын талаас маршал Х.Чойбалсан нар армийг удирдаж байжээ. Цуст тулалдааны үр дүнд Японы түрэмгийллийг зогсоож Монгол Улс тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийнхээ  бүрэн бүтэн байдлаа хадгалан авч үлдэв. Үүгээр барахгүй Зөвлөлт, Монголын амь үрэгдсэн болон шархадсан цэргүүдийн нийт тоо 20 мянга хүрсэн боловч Японы цэргүүдийн хохирол даруй 60 гаруй мянгад хүрсэн байв.

Олон түүхчид Халх голын цэргийн ажиллагааг Дэлхийн 2-р дайны нэгэн хэсэг гэж үздэггүй хэдий ч энэ мөргөлдөөний үр дагавар нь цаашдын үйл явдалтай шууд холбоотой байв. Японы арми Монгол, ЗСБНХУ-д халдах цаашдын оролдлогоо зогсоосон нь холбоотнуудын хувьд бүх хүчээ фашист Германы эсрэг нэгтэхэд боломж олгосон юм.

Аугаа эх орны дайнд тусалсан нь

ЗХУ, Германы дайн 1941 оны 6-р сарын 22-наас 1945 оны 5-р сарын 9-ний хооронд үргэлжилжээ. Орос улсад энэ үеийг ихэвчлэн Аугаа эх орны дайн гэж нэрлэдэг. Улс орны бүхий л нөөц бололцоог дайсантай тэмцэхэд чиглүүлж байсан хэдий ч энэ нь ихэнхдээ хангалтгүй байв. Энэ үед холбоотнууд тусламжаа үзүүлж байсан ба Монголд дайны эхний өдрөөс эхлэн Улаан армийн тусламжийн сан байгуулагджээ.

Дөрвөн жилийн хугацаанд Монгол Улс ЗХУ руу 485 мянган адуу илгээсэн бөгөөд эдгээрийг фронтыг их буу, бусад зэвсэгээр хангах, шархадсан хүмүүсийг дайны талбараас тээвэрлэх зэрэг зорилгоор түлхүү ашигладаг байв. Олон ахмад дайчдын магтан тэмдэглэсэн монгол морьдын гайхамшигтай тэсвэр тэвчээр, дасан зохицох чадвар мөн л ялалтад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Нэмж дурдахад Монгол Улс их хэмжээний мах (500 мянга гаруй тонн), цагаан идээ болон цэргүүдэд өвлийн дүрэмт хувцас үйлдвэрлэхэд ашигладаг байсан ноос, эсгий зэргийг илгээжээ. Тусламжийг зөвхөн Монголын Засгийн газар төдийгүй жирийн иргэд ч үзүүлж Улаан армийн тусламжийн санд мөнгө, үнэт эдлэлээ хандивлан өгч байсан. Жишээлбэл, 1942 онд “Хувьсгалт Монгол” танкийн цувааны 53 танкийг эдгээр хандиваар үйлдвэрлэж, 1943 онд Монгол Арат онгоцны эскадрилыг байгуулж байжээ.

Хариуд нь Зөвлөлт Холбоот Улс ч аж үйлдвэрийн төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүн болох даавуу, хувцас, гутал, машин, түүнчлэн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл болон төрөл бүрийн технологиудыг Монгол руу илгээж энэ нь Монгол улсын үйлдвэрлэлийн салбарыг бэхжүүлэхэд хувь нэмэр болсон юм.

Японы ялагдал

1939 оны Халх голын дайн нь Японтой дайтах аюулыг бүрэн арилгаагүй юм. Дараах жилүүдэд Монгол Улсын зэвсэгт хүчний тоо жирийн ард иргэдээс цэрэгт элсүүлсэнээр нэмэгдсэн бөгөөд Японы болзошгүй дайралтанд байнгын бэлэн байдалд сэрэмжтэй байлаа. Энэ байдал нь дайсны түрэмгийллийг хязгаарлаж чадсан нэмэлт хүчин зүйл байв.

Шийдвэрлэх мөч 1945 онд тохиолоо. Герман улсыг ялсны дараа удалгүй Зөвлөлт Холбоот Улс тэр үед нацистын цорын ганц үлдсэн холбоотон болох Японыг ниргэхээр төлөвлөж эхлэв. 8-р сард Улаан армийн цэргүүд Манжуурт орж ирэн Монгол Улсын зэвсэгт хүчин тэдэнтэй шууд нэгдэв. Хамтарсан хүчин чармайлтаар сар хүрэхгүй хугацаанд нийт 1 сая гаруй цэрэгтэй япончуудын Квантун арми ялагдав. 1945 оны 9-р сарын 2-нд Япон нь болзолгүйгээр бууж өгөх тухай актад гарын үсэг зуржээ. Гагцхүү энэ өдрийг Дэлхийн 2-р дайн дууссан өдөр гэж үздэг.

ЗСБНХУ-ын хувьд ч Монгол Улсын хувьд ч дайнд ялах нь чухал ач холбогдолтой байв. Монгол улс бусад бүх улс тэр дундаа Хятад улсаар хүлээн зөвшөөрөгдсөн бие даасан улс болж чадлаа.

Харин ЗХУ, АНУ-ын адилаар, олон жилийн турш дэлхийн улс төр, эдийн засагт асар их нөлөө үзүүлсэн их гүрэн болжээ. Орос, Монгол хоёр найрсаг харилцаагаа дайны дараах он жилүүдэд болон өнөөдөр ч хадгалсаар ирсэн байна. Дэлхийн 2-р дайны үеийн адилаар өнөөдөр ч гэсэн хоёр улс хүнд хэцүү үед бие биедээ туслахад хэзээд бэлэн байна. Үүний тод жишээ нь коронавирусын цар тахал дэгдсэн энэ үед манай улсууд холбоотон хэвээр байгааг харуулж хүмүүнлэгийн тусламжаа харилцан байнга илгээсээр байгаа нь аливаа аюулыг зөвхөн хамтын хүчин чармайлтаар даван гарах боломжтой гэдгийг сануулав.

Жаргал Гүнзинов

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” тавдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд болно
“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” тавдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд болно
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​