fbpx Зүрх шилжүүлэн суулгана гэж худал хэлсэн эмч нар нь 2 хүний аминд хүрчихээд байхад сайд Д.Сарангэрэл юу ч болоогүй юм шиг сууж байна  
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 41 секунд

Зүрх шилжүүлэн суулгана гэж худал хэлсэн эмч нар нь 2 хүний аминд хүрчихээд байхад сайд Д.Сарангэрэл юу ч болоогүй юм шиг сууж байна  

Монголын үе үеийн Засгийн газрын хамгийн сул дорой, шоовдор салбар нь Эрүүл мэнд спортын яам байсаар ирсэн бөгөөд одоо ч ийм арчаагүй хэвээрээ л байна. Дэлхийн аль ч улс орны төр засаг  иргэдийнхээ эрүүл мэндийг тэргүүн эгнээнд тавьж,  хамгийн шилдэг мэргэжилтнүүдээрээ удирдуулдаг бол манайд харин шал эсрэгээрээ,  анагаах ухааны  А-ч байхгүй, зөвхөн улс төрийн нам дамжсан бүлэглэлүүдийн явцуу эрх ашгийн төлөө үхэн хатан гүйхэээс өөр юмгүй хүний гарт атгууулж, яам тамгын газрыг нь ах дүү хамаатан салдан, найз нөхдийн хүрээллээр дүүргэдэг  болсон тул монголчууд өдрөөс өдөрт өвчин эмгэгийн гамшигт нэрвэгдсээр байгаа юм. Өдгөө манай улс зөвхөн хорт хавдарын өвчнөөр нас барагсдын тоогоор дэлхийд тэргүүн байрт жагсаж буй нь үүний нэг гол нотолгоо мөнөөс мөн.

Саяхан улсын нэгдүгээр төв эмнэлэгт зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийх нэрээр хоёр хүний аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан юм. Эмч нар нь талийгаачдад анх зүрх шилжүүлэн суулгах тухайгаа хэвлэл мэдээллээр зарлан тунхагласан боловч дараа нь харин гэнэт болиод зүрхний нээлттэй мэс засал хийхээр болсон байлаа. Тус эмнэлэгийн зүрхний мэс заслын эмч нар дээр гуравдугаар эмнэлэгийн зүрхний мэс заслын тасгаас хэдэн эмч нэмж ирүүлэн, эхлээд 64 настай нэг хүнд зүрхний гол судасны хавхлаг суулгах мэс засал хийжээ. Энэ үеэр урьдчилан тооцоолоогүйн гайгаар судас залгах зэрэг яаралтай өөр ажиллагаа хийхээс аргагүйд хүрсэн бололтой. Тэгээд зүрхийг нь хиймлээр зогсоогоод дахин сэргээх гэтэл өвчтөн нь мэс заслын ширээн дээр нас баржээ. Тэгвэл дараагийн 30 настай бас нэг өвчтөнд зүрхний тосгуурын таславчийнх нь цоорхойг нөхөх мэс засал хийсний  дараа биеийн байдал нь хүндэрч, зүрх нь зогссон талаар мэргэжлийн зарим эмч нар тайлбарлаж байна. Гэвч эдгээр талийгаачдын үхлийн шалтгааныг задлан шинжилгээгээр тодорхойлох ёстой байтал эмч нар нь задлан шинжилгээнд оруулаагүй байжээ. Хууль зөрчсөн ийм зүй бус үйлдлээ харин нэгдүгээр төв эмнэлэгийн удирдлагууд “Талийгаачдын ар гэрийнхэн задлан шинжилгээ хийхийг зөвшөөрөөгүй” гэдгээр аргацаагаад өнгөрөөж байна.

Иймэрхүү өнгөлөн далдлалтын цаана сэтгүүлчээс өөр олигтой мэргэжилгүй сайдаар удирдуулсан тус салбарт олон жил бугшсан хэд хэдэн ноцтой зөрчил цухалзаад байгаа юм.  Хамгийн ноцтой нь  тухайн хоёр талийгаачид хийсэн зүрхний мэс заслыг урьд нь зүрхний хагалгаа хийж бараг үзээгүй залуухан эмчээр гардан хийлгэсэн явдал ажээ. Туршлагагүй залуу эмч нар мэс засалд оролцохдоо өөрсдөө бие даан хагалгаа хийхгүй нь мэдээж. Тэгвэл энэ удааа хоёрын хоёр талийгаачийн зүрхэнд хагалгаа хийсэн эмч нарын багийг хэний зөвшөөрлөөр, хэрхэн яаж бүрдүүлэв, яагаад мэс заслын гол ажлуудыг ямарч туршлагагүй эмчээр гардан хийлгэв гэх мэт олон асуудал гарч ирээд байна.  Мөн зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийнэ хэмээн яагаад худал мэдээлэл цацав. Тэгснээ яагаад гэнэт зүрхний тийм ердийн мэс засал хийх болов.   Учир битүүлэг зүйлүүд ч зөндөө байгаа ажээ. Түүнчлэн мэс заслын зарим багаж хэрэгслүүд нь тэр үед дутуу байсан тул өөр бусад эмнэлэгүүдээс яаран сандран зөөж авчирсан нь мэс заслын ажиллагааанд сөргөөр нөлөөсөн байхыг үгүйсгэх аргагүй юм. Энэ бүхнээс анзаарахад сэтгүүлч Д.Сарангэрэл сайдын удирдсан тус салбарт хууль хэрэгждэггүй, туйлын хариуцлагагүйн гамшиг  нүүрлээд байна.

Д.Сарангэрэл нь сайдын ажлыг хүлээж авсан цагаас өнөөг хүртэл яам, тамгын газар, томоохон эмнэлэгүүддээ голцуу өөрийнхөө танил талын болон намынхаа томчуудын шахаааны хүмүүсийг томилсон нь тиймэрхүү гай гамшиг улам даамжрахад ихээхэн нөлөөлсөн нь лавтай.  Хаана дарга нарын ивээлийн хүмүүс бугшиж байна тэнд эмх замбараагүй байдал ноёлж, иргэд хохирсон хэрэг маргаан ер тасардаггүй билээ.

 Д.Сарангэрэл сайд яамандаа баахан халаа сэлгээ хийж гуч гаруй хүнийг албан тушаалд  залсан байдлыг нь сонирхож үзвэл Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн эхнэрийн хамаатан Р.Оюунханд гэгчийг тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын даргаар, УИХ-ын гишүүн Ч.Улааны халаасны хүн гэгддэг М.Баттүвшинг Эмнэлэгийн тусламжийн газрын даргаар, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын найз Б.Цогтбаатарыг Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын найз Э.Содномжамцыг Төрийн нарийн бичгийн даргаар томилсон байх жишээтэй. Ер нь түүний хийсэн шинэ томилгоо нь бүгдээрээ аль нэг эрх мэдэлтний ойрын хүмүүс ажээ. Мөн улсын эмнэлэгүүдийн дарга нарыг  яг ийм үзэмжээр томилж буй нь нууц биш болоод байна.

Эрүүл мэндийн салбарын байдал нэг иймэрхээ байгаа учраас  дээрх хоёр хүний амийг авч одсон хариуцлагагүй мэс заслын балаг хэзээ нэгэнт цагт дахин давтагдахгүй гэсэн баталгаа даанч алга. Хамгийн харамсалтай нь зүрх шилжүүлэн суулгана хэмээн худал хэлсэн эмч нар нь хоёрын хоёр хүний аминд хүрчихээд байхад сайд Д.Сарангэрэл өнөөдөр  юу ч болоогүй юм шиг чимээгүй сууж байна.

О.Баяр  

Шуурхай.мн 

ANCSDAAP-ийн 2018-2020 оны Ерөнхийлөгчөөр ҮСХ-ны дарга А.Ариунзаяа сонгогдлоо
ANCSDAAP-ийн 2018-2020 оны Ерөнхийлөгчөөр ҮСХ-ны дарга А.Ариунзаяа сонгогдлоо
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​