fbpx Д.Цогтбаатар сайд аа, дипломат алба чинь Монгол Улсыг хааш нь чирээд байна вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Манай 76
Огноо
Унших
3 минут 54 секунд

Д.Цогтбаатар сайд аа, дипломат алба чинь Монгол Улсыг хааш нь чирээд байна вэ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг огцруулах шаардлагыг АН-ынхан УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт өчигдөр хүргүүлсэн. Ерөнхий сайдын хувьд түүнийг “үхрийн сүүлэн дээр хутга” гэгчээр огцруулахгүйгээр бүрэн эрхийнх нь хугацааг дуусгавар болгохыг хүсч байгаа бол ядаж дараагийн удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхаа эрх биш мэдэж байгаа байлгүй. Үндсэндээ Д.Цогтбаатар  ганц МАН-ыг монголдоо муухай харагдуулах бус монголчуудыг бүхэлд нь дэлхий нийтэд гэмт хэрэгтэн болгоод байна. Тиймээс хариуцлага тооцох нь зүй ёсны хэрэг.

Учир нь Европын Холбооны Комисс Монгол Улсыг мөнгө угаалт, татвараас зугтах, ашиг шилжүүлэх зэрэг санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцдэггүй улс орнуудын хар жагсаалтад багтаасан. Энэ нь Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай шууд холбоотой болж таарч байгаа юм. Хар жагсаалтад хамт хар тамхи, терроризм, хүний наймаагаараа дэлхийд тэргүүлдэг Афганистан, мөнгө угаалт, татварын гэмт хэрэг, оффшор бүс зэргээр олон улсад зартай Панам, хууль бус зэвсгийн наймаа, үй олноор хөнөөх зэвсгийн үйлдвэрлэлийг дэмждэг Хойд Солонгос зэрэг улс багтдаг.

Дээрхээс харахад манай улс хар тамхины хэрэгт хамааралтай болоод удаж байна. Бүр дипломат албаныхан нь зөөвөрлөж, тээвэрлэж, бүлэглэлд нь багтдаг гэдгийг Европын орны хууль хяналтын байгууллагынхан нотлоод байна. Хамгийн сүүлийн жишээгээр бол Турк улсын Ерөнхий прокурор манай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт захидал илгээсэн байдаг. 

Захидалд Истанбул дахь Ерөнхий консул Б.Энхмөнх, ажилтан Б.Алтансүх нараас байцаалт авахыг хүссэн тухай байжээ. Товчхонодоо Туркийн тал хар тамхины бүлэглэлийн гишүүдийг баривчлахад О.Kucukvadar, А.Ozsan, D.Teke нарын гар утсыг шалгах явцад Монголын дипломатчидтай тогтоосон харилцаа ил болсон гэдэг. Манай Ерөнхий консулын газрынхан хар тамхины наймааны бүлгийн гишүүд ажээ. Баривчлагдсан гишүүд хар тамхины гадаад руу гаргах тээвэрлэлтийг Турк дэх Монгол Улсын Ерөнхий консулын газрын дипломат дугаартай автомашиныг ашигладаг байсан тухайгаа ч ам алдсан байдаг. Мөн өнгөрсөн 2019 оны тавдугаар сард Истанбулын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар 70 кг мансууруулах бодис Чехээс тээвэрлэж яваад Германд баригдсан. Үүнээс өмнө буюу 2019 оных нь нэгдүгээр сард Б.Энхмөнх, Б.Алтансүх нар Истанбул дахь Монгол Улсын ЕКГ-т бүртгэлтэй автомашинаар хар тамхины тээвэрлэлт хийгээд явж байсан нь ч тодорхой болсон.

Нэг ёсондоо өмнө нь Монголын дипломат алба өмнө нь янжуур зөөдөг гэх “хар” нэртэй байсан бол эрхэм сайд Д.Цогтбаатарын үед улс дамнасан хар тамхины сүлжээний гүйцэтгэгчид болчихсон.

Түүнчлэн хар жагсаалтад Монгол Улсыг оруулсан нэг шалтгаан нь Д.Цогтбаатар сайд өөртэй нь шууд хамааралтай. Тодруулбал, Гадаад харилцааны сайдын хувьд тэр оффшор бүсэд данстай, хөрөнгө зоорьтой гэдгээ тун ихээр нууцалж байсан нь ил болсныг монголчууд мэднэ. Биднийг мэдэхээс өмнө олон улсад ч энэ тухай зарлагдсан гэдгийг Д.Цогтбаатар сайд ч гадарлаж л байсан.

Тэгэхээр хамт олноо “манлайлан” Монгол Улс хар жагсаалтад орох шалтгаан болсон түүнийг Гадаад харилцааны салбар байтугай улстөрөөс холхон байлгах нь зүйн хэрэг болов уу.

Эх сурвалж: Erennews.mn 

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ: 2070 ОН ГЭХЭД 3 ТЭРБУМ ГАРУЙ ХҮН ХЭТ ХАЛУУНД АМЬДРАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ: 2070 ОН ГЭХЭД 3 ТЭРБУМ ГАРУЙ ХҮН ХЭТ ХАЛУУНД АМЬДРАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
 
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​