fbpx Сонгуулийн хувьсгал !!!!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 0 секунд

Сонгуулийн хувьсгал !!!!

Энэ цагт эрс өөрчлөлт авчрах ЭХ ОРОНЧ хэрэгтэй болохоос ЭРХ МУУЖГАЙ нар түй ч хэрэггүй!!!

Төрийн тэжээврүүд, түүний үе залгамжлагчдын ТАНСАГЛАЛ хэтэрсэн учраас БИД тэжээж дийлэхгүй болсон. Тэдний ТЭЖЭЭЛИЙН ЦЭГ төр биш. Авгалдай нарын шимэгчилж амьдрах обьект нь ард түмэн бүр биш. Тансаглах дуртай бол туйлдсан төсвөөс хулгайлж суухын оронд хувийн бизнесээ хийж, хөдөлмөрлөх хэрэгтэй. Авлигачид, албан тушаалын гэмт хэрэгтнүүд угаасаа төрд байх ёсгүй. Эхнээсээ арчигдсан.Үлдэгдлийг нь сонгуулиар бүрмөсөн арчих учраас тэдний тухай ярих ч хэрэггүй. Хулгайлсан мөнгөө сонгуулиар ард түмэнд тараагаад өгчих гэж нөхөрсөгөөр зөвлөе. Харин одоо 2020-2024 онд улс орныг авч явах шинэ нэр дэвшигчддээ ШАЛГУУР тавья!!!

1. ЦЭВЭР ХҮН

Улс орон буруу замаар будаа тээж явна. Зөв замд оруулахын тулд өөрөө ЦЭВЭР байх ёстой.Төрд нүүрлэсэн хулгайчдын бүлэглэлд багтаж, хамт хулгайлж, гар хөл болж, бялуунаас нь хувь хүртэж, гэмт хэргийг мэдсээр байж нуун дарагдуулж, хүлээн зөвшөөрч явсан бол ШИНЭ байсан ч ЦЭВЭР биш. Цэвэр ариун ёс суртахуун гэдэг бол бүр хар багаас суусан хүмүүжил байх ёстой. Та ЦЭВЭР хүн мөн үү?

2. ЭХ ОРОНЧ ХҮН

Монгол улс эдийн засгийн тусгаар тогтнолоо алдсан. Өрөнд баригдсан, импортын хараат, гурван Монгол хүн тутмын нэг нь ажилгүй, ядуу байна. Дэлхийд гайхагдсан нөөцтэй Оюутолгой, Тавантолгойг олборлож байгаа ч ашгийг нь гадныхан хүртдэг. Рио Тинто мэтийн гадны компаниудын угжны улс төрчид УИХ-д сууж, захиалгын хууль үйлдвэрлэж байна. Үүнийг нэн яаралтай засч залруулахгүй бол Монгол улс ТУСГААР ТОГТНОЛ-оо алдах аюул отож байна. Уул уурхайн олборлолтоос ус, бэлчээр, амьдрах орчин устаж,хордож, ирээдүйн үр хойчийнхоо амьдралыг цаазын тавцанд аваачиж байна.Нийт Монголын ард түмний эрх ашгийн төлөө өөрийгөө зориулах ЭХ ОРОНЧ сэтгэл танд байна уу?

3.ШУДАРГА ХҮН

Ард түмнийг аяга хоолноос илүү бухимдуулж, амьдаар нь үхүүлж буй зүйл бол ШУДАРГА БУС байдал. Шударга бустай тэмцэхэд ЗОЛИОС хэрэгтэй. Ард түмний ЗАРЦ болж, ачааны хүндийг үүрэх БЯР өөрт чинь бий юу? УИХ-ын гишүүн болохыг хөрөнгөжих, ая тухтай амьдрах, алдар нэр, эрх мэдлээр төсөөлж буй бол та шударга бус хүн. Шударга ёсыг дээрээсээ эхлэх ёстой. Эрх мэдэлд хүрсэн та өөрөө шударга бус, бусдыгаа шударга зан чанараар манлайлж чадахгүй бол шударга ёс төрд хэзээ ч тогтоохгүй. Намын дарга, намын нөхөд хажууд чинь хулгай ярьж байхад хамтрах тухай бодож байвал та шударга бус хүн байна. Ийм хүн төрд хэрэггүйг энэ цаг үе шаардаж буйг мэдэрч байна уу? Сонгуульд их мөнгө зараад эргээд түүнээ төрд гарч олох тухай бодож байвал яг одоо боль!!! Мөнгөө бүү үр!

4.ЭРДЭМ БОЛОВСРОЛТОЙ ХҮН

Уг нь энэ шалгуур нэгт байх ёстой. Гэвч манайд төрөөс хулгай хийхгүй байх нэг номерийн шалгуур учраас ЭРДЭМ БОЛОВСРОЛ их хойно бичигдэх болжээ. Улс орныг удирдан зална гэдэг бол амны салиа нь арилаагүй,ар гэрээ ч төвхөнүүлж амжаагүй бацаануудын танилцах аялал биш. Хөгжсөн улс орнууд ирээдүйн удирдагчидаа бодлогоор бэлтгэж, шат дараалалтай, шалгууртайгаар сэнтийд нь залдаг. Улсын хөгжлийг ядаж 10,20 жилээр нь харчихдаг, хөгжлийн тодорхой үзэл баримтлалтай байх ёстой . Төв талбайд хэдэн удаагийн жагсаал хийж,орилсноор өөрийгөө улс төрч боллоо гэж эндүүрэх хэрэггүй. УИХ –ын гишүүн бол хууль тогтоогч. Энэ улс оронд тохирох эрх зүйн хамгийн боломжит хувилбарыг сонгоход таны мэдлэг чадвар, туршлага хангалттай юу?

5. ЭРС ӨӨРЧЛӨГЧ

Зүй ёсоороо, жам ёсны голдиролоороо төр нэгэнт яваагүйгээс хойш эрс өөрчлөлт хэрэгтэй. Өөрчлөлт хийх хамгийн дөт зам нь УИХ-ын гишүүн болох. Тэнд зөв шударга, бузар булайг таслан зогсоох,өөрчлөлт хийх хүсэл зорилготой хүмүүс олуулаа болж байж ӨӨРЧЛӨЛТ хийнэ. Өөрчлөлтийг өөрийн гэсэн хатуу үзэл бодол,арга зам, төлөвлөлттэй хүмүүс л хийнэ. Төрд бугшсан ХУЛГАЙЧ нарыг зайлуулахаас эхэлнэ. Тэмцэхэд ЭР ЗОРИГ,ЗОЛИОС хэрэгтэй. Харин хэн нэгэн эрх мэдэлтний нөмөрт хоргодсон ЭРХ МУУЖГАЙ нар тэнд огт хэрэггүй!!

6. СОНГУУЛИЙН ХУВЬСГАЛ

Мөнгө өгсөн,нэг намынх,угаасаа л гарах учраас, нутгийнх, олон сонгогдсон туршлагатай, танил,нэг сургууль, найз нөхөд.........Энэ балай шалгууруудаа яг одоо таягдан хая!! Үе улираан сонгоод үр дүнг нь харж буй биз дээ.

Мөнгөтэй байх тусам болгоомжил. Шударгаар хөдөлмөрлөсөн хүнд тийм их мөнгө байхгүй. Магадгүй гадны компаний, эсвэл мөнгөтэй бүлэглэл, уул уурхайн эзэн наад хүнийг чинь санхүүжүүлжээ. Тэр мөнгөө олж авахын тулд ирээдүй, эх орноо зарахыг та зөвшөөрөхгүй биз дээ.
Сонгуулийн хувьсгал хийж, зөв хүнээ тал талдаа дэмжин гаргацгаая!!!

Ядаж дээрхи шалгуурт нийцсэн хүн таны тойрогт ХЭН байна вэ? гэдгийг тунгаан бодож сонголт хийгээрэй. Зөв хүн элдэв жүжгийн гол ДҮРД тоглодоггүй учраас түүнийг олж сонгох нь далайн гүнд, хясаан дунд нуугдсан СУВД олж илрүүлэхтэй адилхан. Аль ч тойрогт нуугдсан СУВД буй учраас олж сонгох нь таны эх орныхоо өмнө хүлээсэн ҮҮРЭГ!!!
Би энэ үүргээ биелүүлэхийн тулд нэр дэвшигчээ нэгийг ч үлдээхгүй судалж байж, нэг намын төлөө бус нийт Монголчуудын төлөө зүтгэх хүнийг олж сонгоно.
 

Сэтгүүлч Б.Отгон 2020.05.18

МАХН-ын дарга Н.Энхбаярын нэрийг СЕХ хүлээж авах уу
МАХН-ын дарга Н.Энхбаярын нэрийг СЕХ хүлээж авах уу
 
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​