fbpx “ДУБАЙН” ГЭРЭЭГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙГАА ДА.ГАНБОЛДЫГ ХӨВСГӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХЭЭР ХУЙВАЛДЖЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 12 секунд

“ДУБАЙН” ГЭРЭЭГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙГАА ДА.ГАНБОЛДЫГ ХӨВСГӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХЭЭР ХУЙВАЛДЖЭЭ

АН-ынхан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахаар хор, хов хоёрыг зэрэг найруулж байна. С.Эрдэнэ гэгч даргын өгсөн үүрэг далгаварын дагуу өнгөрсөн хугацаанд Үндэсний бодлогын хорооны гишүүний мөнгөө төлж, тойргоо тордож, бас болоогүй С.Эрдэнэ сайдын нэхсэн мөнгийг төлөх гэж өр ширэнд ортлоо зүтгэсэн энгийн гишүүд энэ удаа хоосон үлдэж,  өмнө нь өндөр албан тушаал хашиж байхдаа гадаадад оффшор данс нээсэн, хэт хөрөнгөжсөн,  албан тушаал хээл хахуулийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа, улсад их хэмжээний хохирол учруулсан этгээдүүдийг нэр дэвшихээр орж ирэв. 

Тэдний нэг нь “Эдийн засгийн алуурчин” гэж нэрлэгдэх болсон Да.Ганболд буюу олны хэлдгээр “Халзан” Ганболд. Тэрбээр 2000 оноос эхлээд УИХ-ын сонгуульд олон удаа өрсөлдсөн ч ахин сонгогдож чадаагүй. Да.Ганболд Төмөр замын хэрэг эрхлэх газрын дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч дараа нь “Эрдэнэс-Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал, “Эрдэнэт”-ийн 49 хувийг төлөөлөн тус компанийн ТУЗ-д сууж байсан  нэгэн. ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэгтэй ойр дотно нөхдийн нэг.  Томоохон эдийн засагтай холбоотой бүхий л хэргүүдтэй тэр нэр холбогддог. 

Хамгийн сүүлийн үеийн жишээг л авья. Түүнийг “Эрдэнэс-Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал байхад Дубайн гэрээ байгууллагддаг. Нийтлэлч Баабар түүнийг “Монгол улсад 176 их наяд төгрөгийн хохирол учруулсан этгээд” хэмээн цоллож байсан удаатай. Харин дараа нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг төлөөлөн тус компанийн ТУЗ-д суув.

Тэрээр эртний найз нөхөд болох “Сахал” Эрдэнэбилэгийн ХХБ-нд  Эрдэнэт үйлдвэрийг зарах ажлыг зохион байгуулж асар их хөрөнгөжсөн нэгэн. Өмч хувьчлал, Эрдэнэт үйлдвэрийн асуудалтай холбогдож, Дубайн гэрээний хэрэгт шалгагдаж байгаа Да.Ганболд Хөвсгөл аймагт нэр дэвшихээр улаарч, өмнө нь тус аймгаас нэр дэвшихээр бэлтгэгдэж байсан Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөний тэргүүн Б.Баярмаагаас тойргийг нь авахаар С.Эрдэнэтэй тохироогоо үндсэндээ хийжээ. 

Б.Баярмаагийн хувьд сүүлийн хорь гаруй жил Хөвсгөл аймгийн байгалийн үзэсгэлэнт газрыг хамгаалах чиглэлээр ажиллаж, уул уурхайгүй Хөвсгөлийг бий болгох, төрсөн нутаг орноо аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж  ирсэн нэгэн. С.Эрдэнийн нэхсэн  бүхий л мөнгийг нь төлсөн. Хөвсгөл аймгаас улс төрд орж ирсэн цөөхөн бүсгүйчүүдийн нэг. Гэвч АН энэ удаа Б.Баярмааг бус  уул уурхайг дөрөөлөн хувьдаа мөнгө босгогч, УИХ-д сууж албан тушаалын гэмт хэргээсээ булзаарах гэж оролдож байгаа Да. Ганболдыг нэр дэвшүүлэх гэж байна.

Иргэдэд 22 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх
Иргэдэд 22 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх "Жи тайм" сүлжээний хэргийг шүүхэд шилжүүлжээ
 
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​