fbpx УНТЭ цусны хавдрыг молекул генетикийн түвшинд оношилж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 38 секунд

УНТЭ цусны хавдрыг молекул генетикийн түвшинд оношилж байна

УНТЭ-ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн дарга Ж.Саранцэцэг ахлагчтай, эмч Б.Оюунбилэг, лаборант Д.Одгэрэл, О.Болормаа, Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй Иммуногематологи болон эд нийцэл молекул генетикийн баг нь Изоагглютинины титрийг тодорхойлох болон хромосомын 28 төрлийн транслокацийг илрүүлэх шинжилгээний шинэ технологийг Монгол улсад анх удаа нэвтрүүлээд байна.

Тухайлбал, Хромосомын 28 төрлийн транслокацийг илрүүлэх шинжилгээг Монгол улсад анх удаа /2020.01.20/ нэвтрүүлснээр цусны хавдрыг молекул генетикийн шинжилгээгээр оношлох боломжтой болов.

Энэ нь цус төлжүүлэх болон лимфойд эдийн хавдрын үед хавдрын эсүүдэд илрэх хромосомын 28 төрлийн транслокацийг илрүүлэх шинжилгээ юм. Цусны эмгэгтэй хэмээн сэжиглэж буй 15 үйлчлүүлэгчид уг шинжилгээг хийхэд хоёр тохиолдол нь t(8;21)(q22;q22)(RUNX1-RUNX1T1), хоёр тохиолдол нь inv(16)(p13;q22)(CBFB-MYH11), таван тохиолдолд t(9;22)(q34;q11)(BCR-ABL) илрэв. Зургаан үйлчлүүлэгчийн хариу сөрөг гарав. Уг оношилгоог нэвтрүүлснээр оношийг нарийвчлан тогтоох, хавдрыг ДЭМБ-н ангиллаар ангилах, тавиланг урьдчилан таамаглах, эмчилгээг зөв төлөвлөх болон эмчилгээний дараах хүндрэлийг хянах зэрэг маш өндөр ач холбогдолтой юм.

Изоагглютинины титрийг Монгол улсад анх удаа /2019.04.12 /нэвтрүүлснээр цусны бүлэг тохироогүй эрхтэн шилжүүлэн суулгах боломжтой болов.

Цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийх гол үндэс болдог цусны А, В антигены эсрэгбие изоагглютинины титрийг хэмжих аргыг нэвтрүүлж, ритуксимаб, симулект, сийвэн солих эмчилгээ бүхий мэдрэггүйшүүлэх эмчилгээний протокол гаргадаг.

2019 оны 3 сард О бүлэгтэй 55 настай HBV, HDV, HCV-н халдвартай, элэгний хатуурал, дахисан хавдартай, үйлчлүүлэгчид донор B+ цусны бүлэгтэй төрсөн охиноос нь элэг шилжүүлэн суулгах хагалгааны өмнөх изоагглютинины титрийг хэмжин IgM 1:64 ба IgG 1:128 байснаас сийвэн солих эмчилгээг 5 удаа хийлгэсний дараа эсрэгбиеийн титр IgM 1:4 ба IgG 1:8 бай хэмжээ хүртэл бууруулах хяналтын шинжилгээг хийж, хагалгааны өдрөөс хойш 21 хоногийн турш өдөр бүр, цааш 1 жилийн турш амжилттай хянан, ховхролт үүсэхээс амжилттай сэргийллээ. Изоагглютинины хэмжээг тодорхойлж, хянах шинжилгээг нэвтрүүлснээр цусны АВО бүлэг үл тохирох эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлэх боломжтой юм.

Шинэ цагийн залуу улстөрч
Шинэ цагийн залуу улстөрч
 
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​