Монгол Улс гадаадаас иргэдээ татаж авснаараа хоёрдугаарт бичигдэж байна


Монгол Улс дэлхийн бусад улстай харьцуулахад гадаадад гацсан иргэдээ шат дараатайгаар татаж авч байгаа цөөн улсын нэг ба хүн амынхаа тоотой уялдуулан, байгаа мэдээлэлдээ тулгуурлаж үзэхэд манай улс хүн амынхаа 0.27 хувийг гадаадаас татаж авсан байна. Энэ үзүүлэлтээрээ ХБНГУ-ын ард хоёрдугаарт бичигдэж байна.

ХБНГУ нь хүн амынхаа 0.28 хувийг гадаад улсаас татан авчээ. Гадаад улсад гацсан монгол иргэдээ эх оронд нь авчрах ажлыг зохион байгуулахаар 900 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.


Энэ мэдээ таалагдаж байвал: