fbpx Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 6 секунд

Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орууллаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар  Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  нэмэлт, өөрчлөлт оруулах  тухай асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэх асуудлын төслийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцуулсан.
Нийслэлийн  2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд таван бүлгийн  749 ажил хийхээр өнгөрсөн онд Нийслэлийн ИТХ-аар баталсан. Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 57 хувьтай үргэлжилж байгаа аж. Мөн цахим биржээр газрын дуудлага худалдааг дөрвөн удаа зохион байгуулж, 263 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ. Мөн газар чөлөөлөлтийн ажил 71 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд иргэд, оршин суугчдын тав тухыг алдагдуулж, орц гарцыг хаасан асуудлыг үе шаттай шийдвэрлэж байгааг танилцууллаа. “Газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулах, иргэдээс ирүүлж буй нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх, улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих нийгмийн барилга байгууламжийн газрыг шийдвэрлэх зэрэг шаардлага гарсан тул Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болсон” гэж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай онцолсон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Төлөөлөгчид холбогдох албанаас тодруулга мэдээлэл авлаа. Дэлгэрэнгүйг хүргэе.

Төлөөлөгч Ч.Гантулга:  -Баянзүрх дүүргийн нутаг, XIII хороолол хүн амын төвлөрөл ихтэй. Орон сууцны хороолол учраас газрын маргаан ч их гардаг. Арав гаруй жилийн өмнө ухаж, хашаалаад бүтээн байгуулалт явуулаагүй хэд хэдэн байршил бий. Мөн явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд ТҮЦ  байрлуулдаг зөрчил гардаг. Эдгээр асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай: -Барилга, байгууламж барихаар газрыг хашаалсан зөрчлийг арилгуулахаар бид ажлын хэсэг гаргаж, хууль, тогтоомжийн дагуу зөрчлийг арилгуулж байгаа. Мөн нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэхээр ажиллаж байна.  
Төлөөлөгч Ш.Үнэнбат: -Баянгол дүүргийн нутаг, Гурвалжингийн гүүр орчимд том оврын тээврийн хэрэгслүүд олноор зогсдог. Үүний улмаас хөрс ихээр бохирдож байгаа. Тиймээс тухайн хэсэгт тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлдэг хашаа байгуулах шаардлага тулгараад байна. Үүнийг газар зохион  байгуулалтын төлөвлөгөөнд тусгах боломжтой юу?
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай: -Гурвалжингийн гүүр орчимд том оврын тээврийн хэрэгслүүд зогсож, үйлчилгээ үзүүлдэг. Бид энэ асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа. Шийдвэрлээд эргэн мэдээлэх болно.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан: -“Тэхийн зогсоол” гэж нэрлэдэг ийм зогсоолууд дүүрэг бүрт байгаа. Бид энэ асуудалд анхаарал хандуулж байгаа. Өчигдөр уулзаж асуудлыг ярилцсан. Цаашдаа эрүүл ахуйн шаардлага хангадаггүй, орчны бохирдол үүсгэдэг эдгээр газруудыг  цэгцэлж, Сонгинохайрхан дүүргийн Авто худалдааны цогцолбор руу нүүлгэхээр шийдвэрлэсэн. 
Төлөөлөгч Ж.Батсайхан: -Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба дүүргийн Газрын албадтай ажлаа хэрхэн уялдуулдаг вэ. Дээрээс нь зөрчилтэй барилгуудын асуудлыг хэрхэн шийдвэрлэх төлөвлөгөөтэй байна вэ?
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай: - Газрын албадтай өдөр тутам холбогдож, ажлын нягт уялдаатай байдаг. Аливаа асуудал шийдэгдэхгүй удаж байвал Засаг даргын гаргах шийдвэрээс шалтгаалж, удааширсан байж болзошгүй. Зөрчилтэй барилгуудын тухайд ямар төрлийн зөрчил гэдгээс их хамаарна. Барилга барих явцдаа зөрчил гаргасан уу, эсвэл ямар ч зөвшөөрөлгүй барилга барьж байна уу гэдэг чухал. Ямар нэгэн зөвшөөрөлгүй барилга барьж байвал бид шүүхэд нэхэмжлэл гарган  буулгадаг.
Ийнхүү төлөөлөгчид нэмэлт тодруулга авч, саналаа хэлсэн юм. Тухайлбал, төлөөлөгч Б.Сүхбаатар Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт чөлөөлсөн хоёр байршлыг газар зохион байгуулалтын нэмэлт өөрчлөлтөд оруулах санал гаргав. НОСК-иас энэ жил дөрвөн га талбарт орон сууц барихаар  болсон бөгөөд энэ хүрээнд дээрх санаачилгыг гаргасан юм. Мөн төлөөлөгч Н.Батсүмбэрэл “Газар аваад зориулалт бусаар ашигладаг байдалтай хатуу тэмцэх хэрэгтэй. Номын сан барина гэж газар авчихаад орон сууц барьдаг байж болохгүй. Мөн дунд шатанд “газрын хулгайч” олон байна. Энэ асуудлыг шат шатандаа анхаарч, үзэн шийдвэрлэх хэрэгтэй. Чингэлтэй дүүрэгт гэхэд 900 иргэний газрын өргөдлийг ширээнийхээ нүдэнд хийгээд дарчихсан байсан. Засаг даргадаа танилцуулдаггүй, иргэдэд хариу өгдөггүй, Газрын албанд танилцуулдаггүй энэ мэт асуудлыг шийдэх ёстой” гэсэн юм. Ингээд хуралдаанаар төлөөлөгчдийн гаргасан саналыг нэмж тусган, Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт орууллаа.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн. Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагчаар төлөөлөгч М.Тулгатыг сонгож, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орууллаа. Мөн төлөөлөгч Ё.Цацралтуяаг Тэргүүлэгчийн бүрэлдэхүүнд нэмж Ардчилсан намын бүлгийн Тэргүүлэгч П.Батчимэг, Т.Батцогт нар УИХ-д нэр дэвшиж байгаа тул ийнхүү бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж байгаа юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Баянзүрх дүүрэг Залуучуудын хөгжлийг дэмжинэ
Баянзүрх дүүрэг Залуучуудын хөгжлийг дэмжинэ
 
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​