fbpx

ЕСӨН УЛААН ЦАГААГЧИН ХОНЬ ӨДӨР


БИЛГИЙН ТООЛЛЫН 6

2020.05.28 / ПҮРЭВ ГАРАГ

ЗУНЫ ТЭРГҮҮН ЦАГААГЧИН МОГОЙ САРЫН ЕСӨН УЛААН ЦАГААГЧИН ХОНЬ ӨДӨР

Үс засуулбал: Өнгө зүс сайжирна

Наран ургах, шингэх: 05.00-20.39

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Сансар

Суудал: Хий

Аргын тооллын 5 сарын 28, Бархасбадь гараг. Билгийн тооллын 6, Үнэг одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 00 минутад мандан, 20 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.


Энэ мэдээ таалагдаж байвал: