Хотын Мээр гэргий, хүүгийн хамт саналаа өглөө


УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт орон даяар явагдаж байна. Хотын Захирагч С.Амарсайхан морин цагт Налайх дүүргийн 18 дугаар хэсэг дэх санал авах байранд гэргий, хүүгийн хамтаар саналаа өгсөн юм. Мээрийн хүү энэ жил анх удаа төрийн эрх барих дээд байгууллагынхаа төлөөллийг сонгох сонгуульд саналаа өгч байгаа аж. Хотын захирагч С.Амарсайхан "Энэ удаагийн сонгуульд иргэд, сонгогчид маань урьд урьдынхаас илүү идэвхтэй оролцож байгаа нь анзаарагдаж байна. Хамгийн гол нь иргэд сонгогчид маань намчирхаж туйлшрах бус, ажил хэрэгч бодитой саналуудыг хэлж захиж байлаа. Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтийн дараах түүхэн сонгуульд иргэд, сонгогчид Та бүхэн маань идэвхтэй оролцож, улс хотынхоо шинэ хөгжлийн замналын үндэс суурийг тавихад иргэний үүрэг оролцоогоо бодитоор хангахыг уриалж байна" гэсэн бол гэргий Ч.Ичинхорлоо “Урьд өмнөх жилүүдэд үдэш орой хүртэл саналын ирц хангалтгүй байдаг байсан бол энэ жил иргэд их идэвхтэй байгаа нь санал авах байруудын гадна дугаарлаж байгаа хүмүүсээс илт байна. Ялангуяа манай залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа нь сайхан байна. Хүү минь бас энэ жил анх удаа саналаа өгч байгаа” хэмээв.


Энэ мэдээ таалагдаж байвал: