Х.Баттулга: Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудыг яаралтай огцрохыг шаардаж байна


УИХ-ын 2020 оны сонгуулиар байгуулагдсан найм дахь парламентын анхдугаар чуулган дөнгөж сая /2020.06.30/ 12.30 цагт эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Анхдугаар чуулганыг нээн үг хэлж байна.

Тэрбээр, “Найм дахь удаагийн УИХ-ын сонгуулиар иргэдийн итгэлийг авч, сонгогдсонд баяр хүргэе. Улс орны маань өмнө эдийн засаг, нийгмийн асар олон бэрхшээл бий. Иймд та бүхэн шуурхай ажиллан, зөвхөн зөв шийдвэр гаргах хариуцлагатай үед та бүхэн УИХ-ын гишүүн боллоо. Та бүхэн олны итгэлийг дааж, иргэдийн боломжийг хулгайлалгүй, урдуур нь орж, өөртөө ашиглах бус тэдэнд илүү их боломж олгож ажиллаарай. Улсын сангийн мөнгийг өөрсдөдөө хууль зөрчин олгосон гэх мэт асар олон зөрчлийг өмнөх УИХ-ын гишүүд удаа дараа гаргасан. 2009 оноос хойш өөрчлөлт ороогүй СЕХ ялзарсан, тиймээс бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна” хэмээсэн юм.


Энэ мэдээ таалагдаж байвал: