fbpx Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны УУЛЗАЛТ, СЕМИНАР амжилттай боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 0 секунд

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны УУЛЗАЛТ, СЕМИНАР амжилттай боллоо

Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс хамтран Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтнуудын уулзалт, семнарыг Төв аймгийн Зуунмод суманд зохион байгууллаа.  

Тус зөвлөгөөнд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа болон яамны газрын дарга нар тэргүүтэй албаныхан, 16 аймгийн 120 гаруй  удирдах ажилтан оролцож, салбарын бодлогын хүрээнд санал бодлыг нь сонсох цаашдын зорилго чиглэлээ тодорхойлон оролцлоо. Улаанбаатар хот болон 14 аймгийн төв орчин үеийн технологи бүхий дэвшилтэт цэвэрлэх байгууламжтай болно.

Улаанбаатар хот болон 14 аймгийн төв орчин үеийн технологи бүхий дэвшилтэт цэвэрлэх байгууламжтай болно

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хэлсэн үгэндээ "Нийтийн аж ахуйн салбарынхнаа дэмжиж, уялдаа холбоотой ажиллахаа илэрхийлж, энэ удаагийн уулзалтаар орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг нээлттэй хэлэлцэж, ирэх дөрвөн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөх нь чухал. Барилгын салбарт БНХАУ -ын хөнгөлттэй 249,6 ам.долларын зээлээр 250,000м3/хоног хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил хийгдэж байна. Мөн АНУ -ын Мянганы сорилтын сангийн 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын ус хангамжийн 140.000 м3 /хоног хүчин чадалтай баруун эх үүсвэрийн барилга байгууламж, шугам сүлжээ, мөн цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усыг дахин боловсруулах технологийн зориулалтаар ашиглах 50.000м3 хоног хүчин чадалтай үйлдвэр шугам сүлжээг барьж байгуулах ажлын бэлтгэл хийгдэж байна.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Булган, Дархан Уул, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий аймгийн төв Өвөрхангай аймгийн Хужирт сумын цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил гэх мэт томоохон ажлуудыг гүйцэтгэж байна. Эдгээр төслүүд хэрэгжсэнээр Монгол Улсын нийслэл болон 14 аймгийн төв орчин үеийн технологи бүхий дэвшилтэт цэвэрлэх байгууламжтай болж байгаа" хэмээн онцлов.

Сумын төвийг орон сууцжуулах боломж бүрдэнэ

Энэ үеэр нийтийн аж ахуйн салбар нь хүний үндсэн эрх болох баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийг хангах хүрээнд төр засгаас онцгойлон анхаарч жил бүр нэлээдгүй хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс санхүүжүүлж ирсэн. БХБСайдын багцад 2016-2019 онуудад нийт 326,1 тэрбум төгрөг батлагдсанаас 159,0 тэрбум төгрөгийг нийтийн аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт болгон оруулсан байна. Гэсэн ч бодлогын хэмжээнд авч хэрэгжүүлэх асуудлууд байгааг удирдах ажилтнууд онцолж байлаа. Түүнчлэн нийтийн аж ахуйн салбарынхны нийгмийн амьжиргаа, цалин хөлсний асуудлууд ч хөндөх сэдэв байсаар удаж байгаагаа ч дурьдлаа. Салбарынхны хувьд болж байгаагаа дурьдаж болохгүйгээ хэлэлцэж ирэх онуудад хийх ажлуудаа төлөвлөх хурал боллоо хэмээн онцолсон юм.

Энэ онд нийт 10 аймагт шинээр цэвэрлэх байгууламж барихаар төлөвлөж байгаа нь сумын төвийг орон сууцжуулах боломж бүрдэнэ гэж үзэж буй. Тиймээс цаашид цэвэрлэх байгууламжинд ажиллах мэргэжлийн боловсон хүчин бэлдэх нь чухал гэдгийг албаныхан онцолж байлаа.

Ц.НЯМТАЙВАН: Төр нийтийн ашиг сонирхлыг иргэний шүүх дээр хамгаалах ажлыг хийснээр 6.5 тэрбум төгрөгийг төлүүлэх шийдвэрийг гаргуулсан
Ц.НЯМТАЙВАН: Төр нийтийн ашиг сонирхлыг иргэний шүүх дээр хамгаалах ажлыг хийснээр 6.5 тэрбум төгрөгийг төлүүлэх шийдвэрийг гаргуулсан
 
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​