"DREAM" зочид буудалд тусгаарлагдаж байсан иргэд хоолны хордлогод орж ХӨСҮТ-д хүргэгдсэн талаар тусгаарлагдаж байгаа иргэн өөрийн твиттер хаягаараа жиргэжээ. Энэ талаар ЭМЯ-наас тодруулахад "Тусгаарлалтын байрнаас 14 иргэн ХӨСҮТ-д хүргэгдсэн. Одоогоор яг ямар шалтгаанаар хүргэгдсэн эсэхийг тодруулахаар ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг УОК-ын Шуурхай штабаас тодруулаарай" гэлээ.
Харин УОК-ын Шуурхай штабаас тодруулахад "Тусгаарлагдаж байсан иргэд ХӨСҮТ-д хүргэгдсэн гэсэн мэдээлэл байна. Иргэдээс шинжилгээ авсан. Хариу нь 72 цагийн дараа гарна. Одоогоор яг юунаас болж хордсон нь тодорхойгүй байна" гэсэн хариулт өглөө.
Сануулахад, тэд өнгөрсөн наймдугаар сарын 29-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор эх орондоо ирсэн аж.