Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт 20:00 цагт дууслаа. 19:00 цагийн байдлаар Улаанбаатар хотод ирц 41.1, улсын хэмжээнд 47.6 хувьтай байсан юм. Энэ удаагийн сонгуульд ирц хүрэхгүй гэх асуудал байхгүй. Сонгууль санал өгсөн сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчид л ялалт байгуулах учиртай.
Сонгуулийн хуулийн дагуу санал хураалт дууссаны дараа бүх хэсгийн хороонд саналын хуудасны 50 хувьд хяналтын тооллого хийх учиртай. Санал хураалт хаагдмагц буюу 20:00 цагаас эхлэн дүн мэдээлэл хэсгийн хороодоос Сонгуулийн ерөнхий хорооны төв серверт ирэх аж. Саналын дүн нь 100 хувь ирж дууссан аймгуудын дүнг цахим хуудсаараа дамжуулан мэдээлэх юм байна.