ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх ээлжит мэдээллээ өгөв. Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 335 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.
Сануулахад, Монгол Улсад батлагдсан тохиолдол 320. Үүнээс 311 нь эдгэрээд байгаа юм. Эмчлэгдэж байгаа 9 хүний 7 нь хөнгөн, хоёр нь хүндэвтэр байна.