“Ковид 19” халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цаг үеийн мэдээллийг өглөө.
Монгол Улсын хэмжээнд халдварын нийт тохиолдол 324 болоод байгаа. Тэгвэл өнөөдрийн мэдээллээр гурван тохиолдол нэмэгдсэнийг зарлав. Тодруулбал, "Сүүлийн хоёр хоногт нийт 1995 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Тодруулбал, 2020.10.19-ний өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн ОХУ-ын хоёр ачаа тээврийн жолооч, Сиатл-Улаанбаатар онгоцоор ирсэн нэг хүнээс гурав дахь давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ” хэмээн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдэгдэв.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн клиникт 15 хүн эмчилгээ хийлгэж байгаа аж. Тэдгээрийн биеийн байдлыг үнэлбэл 10 хүн хөнгөвтөр, таван хүний биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 39 хүн ажиглалтад байгаа гэнэ.
Харин олон улсад 24 цагийн хугацаанд 290 гаруй мянган тохиолдол бүртгэгдэж, 4000 гаруй хүн нас баржээ.
Б.ЗАЯА