Өмнөд Солонгосын хамгийн том компани “Samsung” группийн тэргүүн И Кун Хи өнөөдөр /2020.10.25/ Сөүл хотын эмнэлэгт таалал төгсчээ. Тэрээр зургаан жилийн өмнөөс зүрхний шигдээс өвчнөөр өвдсөн бөгөөд ийнхүү 78 насандаа таалал төгсөн байна.
Түүний эцэг И Бюн Чул гоймонгийн худалдааны бизнес эрхэлдэг байсныг И Кун Хи дэлхийн хэмжээний цахилгаан бараа, даатгал, хөлөг онгоц үйлдвэрлэл, барилгын бизнес болгон өргөжүүлсэн юм. Өдгөө “Samsung” групп нь Өмнөд Солонгосын ДНБ-ны 17 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөтэй конгломерат болсон байна.
И Кун Хигийн удирдлага дор “Samsung Electronics” нь орлогынхоо хэмжээгээр дэлхийн хамгийн том технологийн компани болж, чип, зурагт, дэлгэцийн үйлдвэрлэлээр Японы “Sony”, “Sharp”, “Panasonic”-ийг ардаа орхиж, “Nokia”-ийн манлайллыг манлайллыг төгсгөж, ухаалаг гар утасны бизнест "Apple"-ийг гүйцсэн юм. Харин одоо түүний ууган хүү, 2012 онд “Samsung” группын дэд ерөнхийлөгчөөр томилогдсон И Жэ Ён эцгийнхээ албан тушаалыг өвлөн авах болж байна.
Б.ЗАЯА
Эх сурвалж: shuurhai.mn