fbpx Ц.Элбэгдоржийн улс төр ба эрүүгийн хэрэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 9 секунд

Ц.Элбэгдоржийн улс төр ба эрүүгийн хэрэг

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улс төрд эргэн ирлээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт АН-ын гишүүнчлэлээ сэргээж батлахаа гардсан. Өчигдөр гэхэд л намынхаа гишүүддээ зангиагүй уулзалт хийсэн мэдээллүүд цахимаар нэг хөвөрч байна.

Уг нь өнгөрсөн хугацаанд Ц.Элбэгдоржид улс төрдөө эргэн орох хангалттай хугацаа байлаа. Ерөнхийлөгчийн суудлаа 2017 онд өгөхийнхөө өмнө “Би улс төрд орохгүй. Олон улсын байгууллагад ажиллана” гэсэн утгатай ярилцлагыг өгч байсан эрхэм өнөөдөр ийнхүү эргэн ирж байна.

Түүний энэ алхам цаанаа хэд хэдэн зорилготой гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Өнгөн дээрээ нэр хүнд нь унаад байгаа АН-д Ц.Элбэгдорж шиг удирдагч орж ирэх нь хамгийн ашигтай. Харин Ц.Элбэгдоржид намдаа буцаж ирэх нь түүний хуулийн байгууллагад шалгагдаж байгаа хэрэгтэй холбоотой гэх.

Түүнийг АТГ-аас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8-1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-нд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Хуулийн байгууллагаас яллагдагчаар татаж буйгаа өнгөрсөн нэгдүгээр сард албан ёсоор танилцуулах гэсэн боловч Ц.Элбэгдорж гадаад улс руу явсан байсан юм. Харин үүний дараа Ц.Элбэгдорж Монголд ирснээр ийнхүү хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

  • Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бусаар давуу эрх олгосон гэх хэрэгт,
  • “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ц.Даваацэрэн багын найз нь гэгдэх Баасанжавын Отгонбаатар нартай холбоотой хэрэгт,
  • ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүний С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотой хэрэгт,
  • 2012 онд П.Цагааны хамт БНСУ-ын иргэн Ү Так Гуанаас 3.7 сая ам.доллар залилсан гэх зэрэг хэрэгт буруутган шалгасан гэдэг.

Шалгалтын ажиллагаа дуусч хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн, Ц.Элбэгдорж хэрэгтэй танилцсан гэх мэдээлэл байгаа юм. Өөрөөр хэлбэл, түүнд холбогдох хэрэг шүүхэд шилжихэд бэлэн болж байна гэсэн үг.

Монголын хууль, шүүхийн байгууллага улс төрийн томоохон зүтгэлтнүүдийн холбогдсон хэргийг шийдвэрлэх явц эрчтэй байгаа. Энэ шуурганд Ерөнхийлөгч асан өртөх магадлал ч өндөр. Тийм ч учраас тэрээр улс төрийн намдаа эргэн орж, нуувчээ бэлдэж байгааг үгүйсгэхгүй билээ.

Б.ЗАЯА

Эх сурвалж: shuurhai.mn

Анхан шатны шүүхийг Б.Хурц нарын гомдлыг хүлээж аваагүй гэж буруутгажээ

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​