fbpx ХЭҮК-ын гишүүнээр Д.Сүнжид, Ж.Хунан, Г.Нарантуяа, Б.Энхболд, Х.Мөнхзул нар томилогдлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 57 секунд

ХЭҮК-ын гишүүнээр Д.Сүнжид, Ж.Хунан, Г.Нарантуяа, Б.Энхболд, Х.Мөнхзул нар томилогдлоо

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.

Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль шинэчлэгдсэнээр тус Комиссын гишүүний гурван орон тоог тав болгож нэмэгдүүлсний зэрэгцээ Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн нэг гишүүн байхаар хуульчилжээ. Мөн ХЭҮК-ын таван гишүүний жендэрийн харьцааг тэнцвэртэй байлгах үүднээс нийт гишүүдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байхаар заасан байна.

Ажлын хэсэг сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан иргэдээс сул орон тоо гарсан гишүүний тоогоор нэр дэвшүүлж, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэх хуулийн заалтын дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд Д.Сүнжид, Ж.Хунан, Г.Нарантуяа, Б.Энхболд, Х.Мөнхзул нарыг нэр дэвшүүлж, байнгын хороонд танилцуулсан байна. Харин Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад 4 хүн нэр дэвшихээ илэрхийлсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сонгон шалгаруулалтад ороогүй нэг нэр дэвшигчийг сонгон шалгаруулалтаас хасаж, үлдсэн 3 нэр дэвшигчийн дунд сонгон шалгаруулалт явуулсан боловч Ажлын хэсгийн гишүүдээс олонхын санал авсан нэр дэвшигч гараагүй тул Хууль зүйн байнгын хороонд танилцуулах боломжгүй болсон байна. 

Улсын Их Хурал анх удаа томилгооны сонсгол явуулах замаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчдийг хараат бусаар, ил тод, нээлттэйгээр сонгон шалгаруулалт явуулж Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлж байгаа нь цааш цаашдын томилгооны асуудалд жишиг болохуйц чухал алхам юм гэдгийг Байнгын хорооны дарга онцлов.

Шинэ хуулийн дагуу шинэ албанд томилогдохоор нэр дэвшин орж ирж байгаа та бүхнээс хүний эрхийн асуудлын хувь заяа ихээхэн шалтгаалах учраас зоримог, эрч хүчтэй, санаачилгатай ажиллах хэрэгтэй гэдгийг нэр дэвшигчдэд захиж байв.

Ингээд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад нэр дэвшигч Д.Сүнжид, Г.Нарантуяа нар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 65.0 хувийн, нэр дэвшигч Б.Энхболд 67.5 хувийн, нэр дэвшигч Х.Мөнхзул 60.0 хувийн, нэр дэвшигч Ж.Хунан 57.5 хувийн санал авч, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр томилогдлоо.

Эх сурвалж: shuurhai.mn

МОНГОЛБАНК: Иргэдийн бэлэн мөнгөний хэрэглээ түүвэр судалгаанд оролцохыг урьж байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч
Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​