fbpx

Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгчийн 1 сая төгрөгийн саналаас хүүхдийн мөнгө илүү оновчтой хувилбар


УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Х.Туваан цаг үеийн асуудлаар асуулт тавилаа. Тэрээр "Засгийн газар өчигдөр Ерөнхийлөгчийн өрх бүрт 1 сая төгрөг өгөх гол саналыг унагаалаа. Энэ асуудал бүрмөсөн эцэслэгдээд шийдэгдчихсэн үү. Нийт мөнгөн дүн нь долларт шилжүүлэхэд 63 сая ам.доллар болж байна. Тусламж хандивын мөнгө дуусчихсан хэрэг үү" гэсэн асуултын хариултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулт өглөө.

Тэрээр "Ерөнхийлөгчийн саналыг бид авч үзсэн. Нийтдээ 900.000 өрхөд 900.000 тэрбум төгрөг шаардлагатай болно. Засгийн газрын хөтөлбөрт нийгмийн халамжаар дамжуулаад хүүхдийн мөнгийг 100.000 төгрөг болсон. Өрх бүрт 1 сая төгрөг өгөх 100.000 төгрөг өгөх хоёрыг харьцуулж үзэхэд нэг хүүхэдтэй айл жилд 1.2 сая, 2 хүүхэдтэй бол 2.4 сая, 3 хүүхэдтэй бол 3.6 сая гээд өсөөд явна. Ийм хувилбарыг нэг сая төгрөгөөр солих нь буруу. Нөгөө талаар 180.000 төгрөгийг бэлэн, бусдыг нь цаас гаргаж үйлдвэрлэгчдэд өгнө гэж байгаа. Энэ нь аж ахуйн нэгжийг улам хүндрүүлнэ. Хүүхдийн мөнгөөрөө явах нь илүү оновчтой" гэв. 

 

Эх сурвалж: shuurhai.mn Б.ЗАЯА


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Hurelbaataraa · [66.181.161.36] · 2020/11/19

    Chi udahgui uhnee


  • Ahmad · [64.119.16.232] · 2020/11/19

    Gehdee erunhiilugchiin undesnii uildveriinhee mah talh guril g m baraag avah erhiin bichig taraah ni hatuu hul horioni ene yed tsagaa olson olon taliin ach holbogdoltoi jinhene ediin zasgaa demjsen zuv shiidver


  • Ahmad nastan · [64.119.16.232] · 2020/11/19

    Khuuhdiin mungu eznee olson mash zuv huvilbar Ger bulee demjsen mash sain songolt bolson.


  • зочин · [66.181.161.64] · 2020/11/19

    Эрхэм Ерөнхийлөгч та одоо больчихооч, амьтан хүний толгой битгий эргүүлээд бай. Хөнжлийнхөө хирээр хөлөө жий гэдэг үг байдаг юм шүү. Энэ чинь арай Ерөнхийлөгчийн сонгууль эхэлчихсэн юм биш биздээ


  • Зочин · [64.119.27.156] · 2020/11/19

    1саяыг тараавал бүх хүнсний үнэ 3 дахин нэмэгдэнэ, зүгээрүү