Ковид 19 вирусийн халдвар өчигдөр 17:00 цагаас хойш 21 тохиолдлоор нэмэгджээ. Улсын хэмжээнд өчигдрийн хувьд улсын хэмжээнд нийт 3,071 шинжилгээ хийгджээ. Үүнээс Улаанбаатар хотод 6, Сэлэнгэ аймагт 5, Дорноговь аймагт 6, Орхон аймагт 4 тохиолдол тус тус шинээр бүртгэгдсэн байна.
Ингэснээр улсын хэмжээнд кластерлаж гарч байгаа өвчлөлийн тоо нийтдээ 142 болжээ.
Дашрамд дурдахад Дархан-Уул аймагт өчигдөр шөнө халдвар нэмэгдээгүй бөгөөд өнөөдрөөс эхлэн тэг зогсолтыг цуцалсан юм.
Эх сурвалж: shuurhai.mn Б.ЗАЯА