fbpx

16 дугаар сургуулийн байранд гал гарчээ


Нийслэл төдийгүй орон нутагт ахуйн гал түймрийн дуудлага тасрахгүй байна.

Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар 5 удаагийн гал түймэр бүртгэгджээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах  16 дугаар сургуульд гал гарчээ. Онцгой байдлын байгууллагын гал унтраах багийн албан хаагчид дуудлагыг өчигдөр  06:16 цагт хүлээн авч очиход сургуулийн гал тогооны бэлтгэлийн өрөөндэд зүйлс шатаж байжээ. Галыг 20 минутын хугацаанд унтрааж чадсан байна. 

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР


Энэ мэдээ таалагдаж байвал: