fbpx Ард түмэн Н.Энхбаярт дахиад нэг шанс өгөх юм бол тэр одоо тэс ондоо юм бодож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 35 секунд

Ард түмэн Н.Энхбаярт дахиад нэг шанс өгөх юм бол тэр одоо тэс ондоо юм бодож байна

 

Лидер...

Лидер нь итгэл хүндэтгэл төрүүлж бусдыг араасаа хуйлруулж байдаг бол босс нь  бусдын ард нуугдаж хүмүүст айдас хүйдэс төрүүлж байдаг бөгөөд  босс лидер хоёрт аль алинд нь захирагсадыг албан хаагч цэргүүд гэнэ.  Аавын хүүхдүүд алагтай цоогтой гэгчээр цэргүүдийн дотор ч босс лидер даргаасаа илүү ухаалаг нэгэн байх тул сэрэмжлүүлэх зорилгоор Оросын баатар цагаан хаан Петр-1 “Цэргүүд илүү сэтгэдэг ухаантай байдлаараа  даргыгаа эвгүй байдалд оруулахгүйн тулд даргынхаа өмнө жаахан дүнхүүдүү царайлсан бас ажил төрөл гэхээр ухас ухас хийсэн байдалтай байх ёстой.Указ Петра-1 от 09.12.1709: Подчиненный перед лицом начальствующим должен иметь вид лихой и придурковатый, дабы разумением своим не смущать начальство” гэсэн нэгэн зарлиг гаргаж байжээ.

Хэн нэгэн хүн хэдийгээр бусдаас илүү сэтгэдэг илүү ухаантай байж болно гэхдээ түүгээрээ бусдыг эвгүй байдалд оруулахгүй байх, ялангуяа хичнээн даргаасаа илүү сэтгэдэг цэрэг албан хаагч байсан ч дарга лидер боссыгоо хүндэтгэж байхыг зарлигдсан бөгөөд явцын дунд энэхүү зарлигын мөн чанарыг орос монголгүй дарга цэрэггүй эвдэж шоолж гуйвуулсаар байгаад дарга бол дандаа зөв хэмээн дээр доргүй ойлгож ирсэн явдал юм.

Тухайлбал, дарга унтаагүй харин амарч байна, дарга хоол идээгүй харин хүчээ сэлбэж байна, дарга архи дарс уугаагүй харин амталж байна, дарга уурлаж хашгичаагүй харин санаагаа илэрхийлж байна, дарга хуйхаа маажаагүй харин гаргах шийдвэрээ тунгаан бодож байна, дарга хуралдаа хоцроогүй харин хаа нэгтээ түр саатаж байна, дарга ерөөс алдаа гаргадаггүй харин эрсдэл хийж азаа үздэг,  дарга ерөөс аймхай хулчгар биш харин асуудалд маш болгоомжтой ханддаг, дарга ерөөс хахууль авдаггүй харин баярласандаа болоод бэлэг сэлт авдаг,  дарга ерөөс зөрүүд биш харин өөрийнхөө байр суурин дээр хатуу тууштай зогсдог гэх мэтээр даргыгаа дандаа зөвтгөж долигносоор байгаад харамсалтай нь сайн лидерийг босс болгох зам руу нь түлхэж орхидог явдал манайд ч байдаг байх.

Өнөөдөр бидэнд айдас хүйдэс дагуулсан диктатор босс биш ард түмнийхээ итгэл найдварыг дааж араасаа олон түмнийг хуйлруулж улс гэрээ босгох чадалтай Чойбалсан, Цэдэнбал шиг үндэсний лидер ус агаар мэт үгүйлэгдэж байна.

Саддам Хуссейн, Каддафи, Хосни Мубарак шиг лидерүүдийнх нь хувь заяа нь ямар эмгэнэлтэйгээр төгсөж, эх орон нь өнөөдөр ямар янзтай байгааг биеэрээ мэдэрсэн миний бие болон зурагтаар харсан та бид, тэр их гүтгэлэг доромжлол хавчлага өлсгөлөн өвчин зовлон шорон гянданг даван туулаад Монгол Улсынхаа төлөө зүтгэнээ хөө гээд эр зориг, сэтгэлийн тэнхээгээрээ босоод ирсэн болд шиг хатаагдсан лидер Намбарын хүүг өнөөдөр хажуугаас нь түшиж дэмжиж бас ухааруулж баймаар юм шиг. Ухааруулаад ч байх юм байхгүй өөрөө тэртэй тэргүй дотоодод хэцүү нэртэд, гадаадад улс төрийн цөллөгөнд байхдаа ухаарах гэгээрэхийг ёстой хослуулж өгсөн ч аавын харцаар ширвэчих ардын ухааныг яаж гүйцэхэв.  

Өнгөрсөн зуны ерөнхийлөгчийн сонгуульд  Энхбаярын цэрэг Босоо Ганбаа бараг гарчих шахсанаас харахад хэрвээ мань эр өөрөө үзсэн бол гарцаагүй гарч одоо яриад байгаа шинэ Үндсэн хуулиа чулуу болгох нь  ойлгомжтой байлаа.

Энхбаяр цагийн сайханд намдаа 72 суудал авчирч үнэмлэхүй ялалт байгуулж их өрийг тэглэж мянганы замыг босгож төрийн өндөрлөгийн гурван тамгыг гурвууланг нь атгасан орос англи хэлэнд ус цас суу зальт нэгэн төдийгүй өглөөд арван км аахлихгүй гүйж жар суниаж хоногт хоёрхон цаг нүдний хор гарган Босоо Ганбаагийн сонгуульд бүтэн сар хажууд нь хамт байж хаалгачаар явсан миний бие энэ хүнээс шүүрэх юм их байна гэдгийг ухаарсан.

Уг нь бол бид жудагтай ард түмэн, унасан бөхөө ч хайрладаг ард түмэн, эндсэн нэгнээ уучилдаг ард түмэн, ингэн тэмээг ч уйлуулдаг ард түмэн, эвтэй байхдаа дийлддэггүй ард түмэн Энхбаяр хүүд дахиад нэг шанс өгөх юм бол тэр одоо тэс ондоо юм бодож байна. Юуны түрүүнд эрдэнэт толгойнуудыг гадаад дотоодын дээрэмчдээс буцаан авч  ард түмэндээ үнэгүй өгөөд мянганы төмөр зам жаргалын найман хотыг шинээр цогцлон байгуулж Үндсэн хуулийг үндсээр нь өөрчилж ард түмний засаглалыг тогтоон Ерөнхийлөгчөөс эхлээд бүх албан тушаалтануудыг ард түмэн өөрөө сонгож, үнэлэж дүгнэж огцруулдаг тогтолцоог бий болгож, иргэдийн эрүүл мэнд боловсрол байр сууцны асуудлыг  зуун хувь төр хариуцдаг болохоор зорьж байна.

Юуны төлөө эвтэй бол хүчтэй гэж эхэлж хэлсэн билээ элдэв нам улс төр харгалзахгүйгээр ардын ардчилсан ногоон цэнхэр улаан шар бор гэж нам улс төрөөр нь ялгалгүй бүгдийг нь Эзэн Чингэсийн Монгол гэсэн нэгэн тугийн дор нэгтгэж шударга ёсыг жинхэнэ ёсоор тогтоох бийртэй бол бийртэй шийртэй бол шийртэй Намбарын хүүгээс өөр лидер өнөө маргаашдаа бидэнд алга юм шиг.

 

 

 

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

С.Батболд: Хувийн хэвшил, бизнесийнхэнд Улаанбаатар хотын зүгээс илүү их боломж олгосон жил байх болно
С.Батболд: Хувийн хэвшил, бизнесийнхэнд Улаанбаатар хотын зүгээс илүү их боломж олгосон жил байх болно
 
Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч
Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​