Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн 11 тохиолдол шинээр бүртгэгджээ. Үүнд Улаанбаатар хотод 3 тохиолдол байгаа бөгөөд нэг нь Автобус баазын жолооч 2-гийн ойрын хавьтал байгаа аж. Өөрөөр хэлбэл, нэг унаанд хамт явдаг хүнээс ийнхүү илэрчээ.
Түүнчлэн Замын-Үүдэд 4, Сэлэнгэд 5 тохиолдол шинээр илэрчээ. Эдгээр нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хүмүүс байгаа аж.
Ингэснээр улсын хэмжээнд нийт халдвар авсан хүний тоо 842 болоод байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР