Нийгэм / 2018/02/08 / 1

МСНЭ-ийн хурлыг шудрага бус болж байна гэж үзээд НЭР ДЭВШИГЧИД ХУРЛЫГ хаяж гарав



Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ээлжит XVII их хурал өнөөдөр болж байна. Энэ хурал дөрвөн жил тутамд болдог.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид найман жил энэ байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм. Харин энэ удаагийн хурлаар шинэ ерөнхийлөгчөө сэтгүүлчид сонгоно. Одоогоор дараах дөрвөн хүн нэр дэвшиж байна.

  • М.Наранбаатар: МСНЭ-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч
  • Э.Долгион: Өдөр тутмын сонины холбооны ерөнхийлөгч
  • Б.Түвшинтөгс: Үндэсний шуудан сонины сэтгүүлч асан, www.niislel.mn сайтын эрхлэгч
  • Х.Мандахбаяр: Эрхэт Монгол группийн ТУЗ-ын дарга

Гэвч хуралд оролцож буй гишүүд дүрмийн өөрчлөлт дээр санал нэгдээгүй аж. Тус хурлаар Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нарыг Намын гишүүнчлэлтэй болгохоор зохион байгуулагдсан байв. Мөн хурлын мандатыг тараахдаа шудрага бус хуваарилсан, хуралд оролцогчдыг хайрцагласан, ялгаварласан гэж үзэж байгаа юм байна. Хурлыг шудрага бус болж байна гэж оролцогчид шүүмжлээд онц их хурал хуралдуулахыг шаардаж хурлыг орхин гарсан байна. Нэр дэвшигчдээс Б.Түвшинтөгс, Э.Долгион, М.Наранбаатар нар хурлыг орхин гарчээ. 

 ФОТО : МСНЭ-ийн хурлыг шудрага бус болж байна гэж үзээд НЭР ДЭВШИГЧИД ХУРЛЫГ хаяж гарав Arslan.mn ФОТО : МСНЭ-ийн хурлыг шудрага бус болж байна гэж үзээд НЭР ДЭВШИГЧИД ХУРЛЫГ хаяж гарав Arslan.mnФОТО : МСНЭ-ийн хурлыг шудрага бус болж байна гэж үзээд НЭР ДЭВШИГЧИД ХУРЛЫГ хаяж гарав Arslan.mnФОТО : МСНЭ-ийн хурлыг шудрага бус болж байна гэж үзээд НЭР ДЭВШИГЧИД ХУРЛЫГ хаяж гарав Arslan.mnФОТО : МСНЭ-ийн хурлыг шудрага бус болж байна гэж үзээд НЭР ДЭВШИГЧИД ХУРЛЫГ хаяж гарав Arslan.mnФОТО : МСНЭ-ийн хурлыг шудрага бус болж байна гэж үзээд НЭР ДЭВШИГЧИД ХУРЛЫГ хаяж гарав Arslan.mnФОТО : МСНЭ-ийн хурлыг шудрага бус болж байна гэж үзээд НЭР ДЭВШИГЧИД ХУРЛЫГ хаяж гарав Arslan.mn

ФОТО


 

Эх сурвалж: Гэрэл зургийг MPA.mn



  • иргэн · [43.242.243.196] · 2018/02/09

    Нарагбаатар гэж хаана ч явсан новширч байх юм даа