Гал тахиа жилийн шилдэг найман бөх тодорлоо. Шилдэг найман бөхийг Ховд аймгийн Зэрэг сумын уугуул улсын харцага Б.Бат-Өлзий тэргүүлжээ.
1. Улсын харцага Б.Бат-Өлзий
2. Улсын харцага О.Хангай
3. Улсын гарьд Ө.Бат-Орших
4. Улсын заан Н.Жаргалбаяр
5. Улсын арслан Н.Батсуурь
6. Улсын заан Б.Пүрэвсайхан
7. Улсын харцага Т.Баасанхүү
8. Улсын харцага М.Бадарч
Гал тахиа жилийн Цагаан сарын барилдаанаас эхлэн нийт 23 барилдааны дүнгээр шилдэг бөхчүүдээ тодруулсан байна. Шилдэг найман бөхийн шагналыг Цагаан сарын барилдааны үеэр гардуулна.