Холливудын жүжигчин Стивен Сигал монгол бүсгүй Б.Эрдэнэтуяатай гэрлээд 10 гаруй жил болж байна. Гэвч хосууд салж байгаа тухай мэдээлэл хойд хөршийн хэвлэлээр гарч эхлээд байна.
PeopleTalk сайтад “Стивен Сигал дөрвөн удаа гэрлэж, долоон хүүхэдтэй болсон хүн. Түүний одоогийн гэргий Б.Эрдэнэтуяа шүтэн бишрэгчдэд нь их таалагддаг тул бүгд тэдэнд аз жаргалыг хүсэн ерөөдөг байлаа. Гэвч хэдэн сарын өмнө Сигал Москвад өөр эмэгтэйтэй хамт явж байхыг сэтгүүлчид олж мэдсэн байна.
Тэр бүсгүйтэйгээ хамт Дубайд очиж амарсан гэх мэдээлэл ч байгаа юм. Сигал шинэ жилийг ОХУ-д угтах бол Б.Эрдэнэтуяа Монголдоо харьсан байна” гэж бичжээ. Харин Б.Эрдэнэтуяа “Хань бид хоёрыг салсан нийлсэн гэсэн элий балай нийтлэл яваад байгаа юм байна. Худал хулхи мэдээг хувилж тавиад байгаа манай сайтууд жаахан ёс жудагтай байж, эх сурвалжаа сайн нягталж байвал тустайсан даа. Худал мэдээ тараах чинь хуультай шүү дээ. Хань бид хоёрыг салсан нийлсэн гэсэн элий балай нийтлэл яваад байгаа юм байна. Худал хулхи мэдээг хувилж тавиад байгаа манай сайтууд жаахан ёс жудагтай байж, эх сурвалжаа сайн нягталж байвал тустайсан даа. Худал мэдээ тараах чинь хуультай шүү дээ ” гэжээ.
Эх сурвалж: shuurhai.mn