УОК-оос энэ жилийн Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Сар шинийн баярыг тэмдэглэхгүй хэдий ч хүчит бөхийн барилдаан болох уу гэсэн хүлээлт ард иргэдийн дунд байгаа юм.
Тийм ч учраас халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, 128 бөхийн барилдаан зохион байгуулна гэх мэдээлэл гараад буй.
Энэ талаар МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжав тайлбар өглөө. Тэрээр “Цагаан сарын барилдааныг зохион байгуулах эсэх талаар тодорхой шийдвэр гараагүй байна. Энэ сарын 25 хүртэл судалж, барилдааныг зохион байгуулах эсэхийг УОК-оос шийднэ. Хэрэв барилдуулах болбол үзэгчгүйгээр 128 бөхийг барилдуулна” гэжээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР