fbpx Ерөнхий сайдад төвлөрсөн эрх мэдэл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
9 минут 51 секунд

Ерөнхий сайдад төвлөрсөн эрх мэдэл

Монгол Улс 1911 онд тусгаар тогтнолоо сэргээн мандуулснаас хойш өдгөө хүртэл 29 Ерөнхий сайд томилсон байдаг. Харин ардчилсан Үндсэн хуулиа баталсан 1992 оноос хойш 14 Ерөнхий сайд томилсон, 15 дахь нь У.Хүрэлсүх болно. Эдгээр 15 Ерөнхий сайдыг намын харьяаллаар үзвэл С.Баяр хоёр удаа томилогдсоныг нь оруулаад тоолбол У.Хүрэлсүх МАН-аас санал болгосон найм дахь Ерөнхий сайд болох юм. 1992 оноос хойш парламентад нэг намын үнэмлэхүй олонхоор засагласан азтай дөрвөн Ерөнхий сайдын нэг нь У.Хүрэлсүх болж байгаа. Өмнө нь П.Жасрай, Н.Энхбаяр, Ж.Эрдэнэбат нар олонх суудал авсан Засгийн газрыг тэргүүлсэн түүхтэй. Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн “Мэргэжлийн” Засгийн газар 2016 оны долдугаар сарын 30-ны өдөр 13 яам, 16 сайдтай ажиллахаар УИХ-аас томилогдож байсан. Гэвч жил нэг сар гаруйн дараа буюу 2017 оны есдүгээр сарын 7-ны өдөр УИХ-ын Ээлжит бус чуулганы хуралдаанаар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон юм. “Мэргэжлийн” Засгийн газрыг огцруулсан шалтгаан нь “Засгийн газрын сайд нартай нэгдмэл ашиг сонирхолтой аж ахуйн нэгжүүдэд хууль зөрчиж концессын гэрээ олгосон, Төсвийн хууль зөрчиж хүүхдийн мөнгө олгосон, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн хариуцлагыг Ерөнхий сайд хүлээх ёстой” гэсэн гурван агуулгатай байсан. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат болон түүний танхимын гишүүд уг шалтгааныг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, шалтгаан биш шалтаг хэмээн үзэж буйгаа илэрхийлж байсан ч чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 57.5 хувийн саналаар огцруулсан юм.

Үүний дараа Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад УИХ дахь олонх болсон МАН-аас өмнөх Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байсан Ухнаагийн Хүрэлсүхийг нэр дэвшүүлж, улмаар УИХ-ын 2017 оны Намрын чуулганы анхны өдөр буюу 10 дугаар сарын 4-ний өдөр хуралдаанд оролцсон 47 гишүүн 100 хувийн дэмжлэгээр томилсон. Ж.Эрдэнэбатын “мэргэжлийн” Засгийн газарт Сайд нарынх нь зургаа нь УИХ-аас, ес нь парламентын гаднаас томилогдож байсан. Гэсэн ч хуралдааны санал хураалтын үр дүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санал болгосон 15 сайд олонхын дэмжлэгээр тус тусын үүрэгт ажилдаа томилогдлоо. Үүгээр Монгол Улсын 15 дахь Засгийн газар бүрдэж, гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдсэн.

Дашрамд дурдахад, Монголын төрд сүүлийн 25 жилд 14 Засгийн газар байгуулан ажилласан бөгөөд үүнээс зөвхөн хоёр нь бүрэн эрхээ дөрвөн жил хэрэгжүүлж, 12 нь хугацаанаасаа өмнө огцорсон гэсэн тоог өмнөх Засгийн газрын тэргүүн, 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлж байсан.

Засгийн газрын ажиллах дундаж хугацаа 1.7 жил байгаа нь хариуцлага гэхээс илүү буруу жишиг болж байгаа учир засаглалаа тогтвортой байлгах шаардлагатай тулгарч байгааг тэрбээр мөн онцолж байсан юм. Ийнхүү шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнээр ээлжит сонгуулийн хугацаатай золгож иргэд У.Хүрэлсүхийн Засгийн газарт итгэл хүлээлгэх үү, эсвэл эрс шинэчлэл хийх үү гэсэн хүлээлттэйгээр 2020 оны ээлжит УИХ-ын сонгуультай золгосон. Тэгвэл иргэд өөр өөрсдийн сонголтыг хийж энэ удаад МАН-д дахин үнэмлэхүй итгэл хүлээлгэж УИХ-ын 76 суудлаас 62 суудалд суух боломж олгосон. Ингэснээр үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-д Засгийн газар байгуулах Ерөнхий сайдаа томилох эрх мэдэл дагалдан ирсэн. Иймээс УИХ-ын сонгуульд баг хамт олноо удирдан оролцсон Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг 31 дэх Ерөнхий сайдаар улираан томилох эсэх нь хүлээлт үүсгэж байсан юм. Ийнхүү 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд шинээр бүрдсэн УИХ-ын гишүүд

Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох асуудлаар санал хураалт явуулсан юм. Санал хураалтад 71 гишүүн оролцсоноос 70 гишүүн гар өргөн дэмжив. Ерөнхий сайдыг томилох санал хураалтад оролцсон 71 гишүүнээс эсрэг кноп дарсан цорын ганц гишүүн нь АН-аас нэр дэвшсэн Б.Пүрэвдорж байлаа. Ийнхүү У.Хүрэлсүх УИХ-ын гишүүдийн 98.5 хувийн саналаар Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар улиран сонгогдсон түүхтэй. Үүнээс харахад МАН-аас сонгогдсон 62 гишүүн намынхаа даргын үг, үзэл бодлоос зөрнө гэдэг юу л бол. Энэ ч бас эрх мэдлийн нэг төвлөрөл болов уу. Тэрээр 1990 оноос хойш улиран ажиллаж буй хоёр дахь Ерөнхий сайд болж байгаа юм. Өмнө нь С.Баяр улиран Ерөнхий сайд болж байсан бол Ц.Элбэгдорж дунд нь завсартайгаар Ерөнхий сайдын албыг хашиж байсан билээ. Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхэд өмнөх Ерөнхий сайдуудаас хамгийн их эрх мэдэл төвлөрч байгаа юм.

Нэгдүгээрт, УИХ-ын чуулганы 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталсантай холбоотойгоор Үндсэн хуулийн 39.1. Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ.

Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно хэмээн заасан. Үүний үр дүнд Засгийн газрын гишүүд бүгд УИХ-ын гишүүнээр давхар дээлтэй ажиллаж байсан тогтолцоог өөрчилж, хязгаар тогтоов. Ингэснээр, УИХ-ын 76 гишүүний зургаан хувь нь Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллаж болох хатуу хязгаар тогтоож буй юм. Мөн Ерөнхий сайд Засгийн газраа өөрийн хүссэн хүмүүсээр томилох эрх мэдэл бүрдсэн юм.

Тухайлбал, Үндсэн хуулийн 39.3-д Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ. Мөн хуулийн 39.4-т. Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө хэмээн зааснаар дээр дурдсан эрх баталгаажиж байгаа юм. Ийнхүү Ерөнхий сайд Засгийн газрынхаа гишүүдийг өөрийн хүссэн хүнээр томилох эрх бүрдсэнээр энэ удаагийн Засгийн газрын бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд Ерөнхийлөгчид санал болгосон байдаг. Засгийн газрын яамд болон агентлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ Ерөнхий сайдын удирдлагад ажиллахаар болсон. Дараагийн ээлжинд Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх нэг зүйл бол 21 аймгийн Засаг дарга нарыг Ерөнхий сайд батламжилдаг явдал юм.

Хэдийгээр тухайн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар аймгийн Засаг дарга болох хүний нэрийг Ерөнхий сайдад танилцуулж, батламжлуулах хүсэлтээ илэрхийлдэг боловч Ерөнхий сайдын таалалд нийцэхгүй бол батламжаа авах эрх үүсэхгүй байхыг ч үгүйсгэх аргагүй. Ямартаа ч 21 аймгийн Засаг дарга нарыг хэнээр томилох нь Ерөнхий сайдын эрх юм. Дээр нь Тагнуулын Ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Биеийн тамир, спортын газар зэрэг төрийн байгууллагууд Ерөнхий сайдын шууд харьяанд байдаг. Тэр хэрээр Ерөнхий сайдын нөлөө байгаа. Хамгийн сүүлд гэхэд Шүүхийн тухайн шинэчилсэн найруулгаар АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал оруулж дэвшүүлэх эрхтэй болж түүний эрх мэдэл зузаарч байна. Хамгийн гол нь эрх мэдлээ урвуулан ашиглаж өөрийн таалалд нийцээгүй хэн нэгнийг шударга бусын хонгилоор чирэх вий гэсэн болгоомжлол байгаа гэдгээ Ерөнхийлөгчөөс эхлээд илэрхийлсэн. Ямартаа ч урьд хожид байгаагүй хамгийн их эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх тодорч байна. Түүний эрх мэдлийн хэр хэмжээг дагаад нийгэмд шударга ёсыг тогтоож, улс эх орныхоо нийгэм эдийн засаг, хууль, шүүхийн тогтолцоог бэхжүүлэх л үлдлээ.

П.Батзаяа

“ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
“ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​