fbpx

САЙН МЭДЭЭ: Сүүлийн 24 цагийн хугацаанд Цэргийн төв эмнэлгээс 18, ХӨСҮТ-өөс 20 хүн эдгэрчээ


Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "1-р сарын 12-ны өдөр 16975 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрсэн. Ачтан эмнэлгийн нэг эмч, Баянгол дүүргийн 4-р хорооны батлагдсан тохиолдлын хавьтал 3 гэр бүлийн 7 хүн, Баянгол дүүргийн 5-р хорооны иргэн халдвар авсан нь батлагдлаа.  Улаанбаатарт батлагдсан тохиолдол 643 боллоо.

 

Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-өөс 18, Цэргийн төв эмнэлгээс 20 хүн эдгэрч сувиллын тусгаарлалтад шилжлээ.

 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,469 болсон бол үүнээс 909 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 536 хүний биеийн байдлыг үнэлбэл,

  • маш хүнд 1,
  • хүнд 12, 
  • хүндэвтэр 87,
  • хөнгөн 449 байгаа" гэв.

Энэ мэдээ таалагдаж байвал: