fbpx Хамгийн худалч засаг дарга төрийн банкны гэгддэг Д.Батсайхан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Манай 76
Огноо
Унших
5 минут 30 секунд

Хамгийн худалч засаг дарга төрийн банкны гэгддэг Д.Батсайхан

Үнэмлэхүй ялсан МАН-ын энэ дөрвөн жилд АН-ын засаглалтай ганц аймаг бол Завхан. Төрийн банкны гэгддэг Д.Батсайхан бол Завхан аймгийн ХААН банкинд ажиллаж байгаад Петер Морроуд “тоогдон” төв банкиндаа ирсэн юм. Улмаар Төрийн банкны гүйцэтгэх захирал хийж байгаад Завхан аймагтаа УИХ-ын тойрог горилон эрхэлсэн ажилаа ундуй сундуй орхиод арилсан. Харамсалтай нь, түүнд улстөр хатуу гэдгээ харуулж, төрсөн нутагт нь тойрог олдолгүй Зи-гийн хүн болох З.Нарантуяад бүхнээ алдсан. Нэгэнт ажлаа хүлээлгэн өгсөн, тойроггүй хаягдсан хүнд Завхан аймгийн Засаг даргад санаархахаас өөр зам үлдээгүй. Намдаа гомдолтой, нутагтаа ч шуналтай ирсэн Д.Батсайхан 2020 оны сонгуульд тэнгэр мэт өндөр хүсэл тачаалтайгаар аймгийн Засаг даргын ажлаа эхэлсэн хэрэг. Түүний анхны “зарлал” Завхан аймгийн Загастайн давааны 67 км авто замыг нутгийн зон олны хандиваар засварлана гэсэн явдал. Загастайн даваа өнөөдөр засагдсан уу засагдсан. Гэхдээ Засгийн газар төрийн ажлын үндсэн үүргийнхээ дагуу оройтож шийдвэрлэгдсэн хөрөнгө санхүүгийн асуудлынхаа ард гарангуут л Завхан аймгийн төрийн өмчит АЗЗА-гаар ажлыг дуусгасан. Чухамдаа Ж.Эрдэнгэбатын Засгийн газар буюу тэр дунд Завханаас олонтаа төрийн түшээ болж өнөөдөр ч нутгаараа овоглож явдаг ардын намын лидер эмэгтэй Д.Оюунхорол хөөцөлдөж явж, хөрөнгө санхүүг шийдсэнийг салбарын сайд Д.Ганбат Д.Батсайханыг “зэмлэсэн” албан тоотдоо өгүүлсэн байгаа. УИХ-ын сонгуулийн дүн долдугаар сарын 1-нд гарсан гэж үзвэл наймдугаар сарын 25-нд гэхэд төсвийн тодотголоор МАН Загастайн давааны ажлын санхүүжилтийг шийдэх хүртэлх нүд ирмэм богино хугацааг л АН-ын Д.Батсайхан ашиглаж, худал хийрхэж амжиж байгаа юм шүү дээ. Энэ хооронд тэр ард түмнээс цуглуулсан хууль бус хандиваар замын дэржигнүүрийг л хуссан байсан. Ажил хийсэн болж тоглосон амтат дүрээ тэр дор нь хаяхыг хүсээгүй Д.Батсайхан аймгийн Засаг даргийн ажлын тайландаа ч одоо “Загастайн давааг би зассан, би зассан...” гэж саваагүй мэлхийн үлгэрийг санагдуулам хашгирсаар байна.

Төр төмөр нүүртэй шигээ бас буруу хуудууг харах нүдтэй болохоор худалч Д.Батсайханыг “зэмлэсэн” Д.Ганбат сайдын албан тоот есдүгээр сарын 1-нд гарчээ. Үүнд “Тухайн чиглэлийн автозамд хийсэн ажлын тоо хэмжээ болон төсөвт зөрүү гаран замын чанарт нөлөөлөн захиалагч, гүйцэтгэгч талуудад үл ойлголцол, маргаан үүсэх учир хандивын талаарх хууль бус, төрийн ажлын өмнүүр дур мэдэн орж, нэр сүр хөөцөлдөн захирамжуудаа цуцал... ” гэсэн утга бичжээ. Бичиг хүргэгдсэний маргааш буюу есдүгээр сарын 2-нд Д.Батсайхан “Яамнаас наймдугаар сарын 25-нд ирсэн бичгийн дагуу ажлыг АЗЗА-д шилжүүлэн, дур мэдэн, хууль зөрчин хандив цуглуулан ажил эхлүүлэх захирамжуудаа цуцалсан...” гэж “нүгэлээ наманчилжээ”. Төр ажлаа хийгээгүй бол, хөрөнгө санхүүг нь төсөвийн тодотголоор шийдвэрлэн Загастайн давааг засварлаагүйсэн бол худалч П.Батсайханы дэржигнүүрийг нь хуссан зам хаврын ханзарсан цас, зуны бороонд идэгдээд өдийд яг хуучиндаа очих байсан. Ингэсэнсэн бол харин худалч Д.Батсайханы үнэн нүүрийг ард түмэн үнэн тодоор таних байжээ. Гэтэл өнөөдөр ч төрийн ажлыг өөрөө хийсэн болж дүр эсгээд явахаасаа ичих нүүр түүнд алга.

 Д.Эрдэнэбатын Засгийн газрын нэг ажлын үр дүн болох Тосонцэнгэл Улиастай чиглэлийн замыг хатуу хучилттай болгох ажлыг эхлүүлсэн нээлтэд сайд Д.Ганбат МNB-гээр хөрөнгө оруулалт, төсөвт төлөвлөгөөг тайлагнаж байхад мань Д.Батсайхан “Завханчууд бид өнгөрсөн жил өөрсдийн хүчээр замаа зассан бол одоо аймгийн төвөө хатуу хучилттай болгож байна...” гээд хээв нэг Засгийн газрын ажилд эзэн суун ярьж зогссон хэвээр байх нь завханчуудийг нүд балай, чих дүлий гэж дорд үзэх, эсвэл төрөлхийн худалч, бүр 2020 оны сонгуульд хэт улайран яарч буйн илрэл. Орон нутгийн сонгуулийн өмнө хийсэн ажилтай, хэлсэн үгтэй харагдах далд санаагаар худал хэлж, хүний хийсэн ажлыг хулгайлж яваа ч хожмын үйл хэрэгтээ чөдөр зангидаж явааг нь хутагт хувилгаадын нутгийнхан мэдрүүлэх биз. АН-ынхны дэргэд дэндүү хүн чанартай, хэлбэр хөөцөлдөж ажилладаггүй, улстөрждөггүй гэгддэг МАН-ынхан ганц “цэнхэр” засаглалтай Завханд Д..Батсайханыг арай л хэтэрхий давраагаад байгаа биш үү?

Аавыгаа согтуу байхад нь үүрээд хэд алхах минь яав даа…
Аавыгаа согтуу байхад нь үүрээд хэд алхах минь яав даа…
 
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​