fbpx МАХН-ын Их чуулганыг 60 сая төгрөгөөр хэн ивээн тэтгэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 24 секунд

МАХН-ын Их чуулганыг 60 сая төгрөгөөр хэн ивээн тэтгэв

Өнгөрөгч ням гарагт МАХН-ын Их чуулган Төрийн ордонд болсон. Нийтдээ 900 гаруй төлөөлөгч оролцсон, ирсэн төлөөлөгч нартаа 100 мянган төгрөг тараасан, орон нутгийн  төлөөлөгч нарыг Баянгол болон хороололд бас нэг зочид буудалд байрлуулсан гэхчлэн нэлээд бийлэгжүү энэ Их хурлын  гол зохион байгуулагч автор нь  УИХ-ын гишүүн О.Баасанхүү.  

Их чуулганы хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийн талаар нурших нь илүүц биз.  Харин бийлэгжүү гэгдээд байгаа энэ хурлын хөрөнгө зардлыг  О.Баасанхүү  хэрхэн яаж босгов гэдгийг  нь илүү сонирхож байх шиг байна. МАХН-ын дэд дарга С.Ганбаатар үүнийг “Төрийн өндөр хамгаалалтад, бийлэгжүү байдлаар энэ хурлыг хийнэ гэдэг бол хэдэн оффшортнуудад худалдагдсаны жишээ” хэмээн тодотгосон. 

Энэ Их чуулганы гадна үлдсэн МАХН-ын Ц.Оюунбаатар тэргүүтэй  хэсэг нөхөд хэвлэлийн бага хурал зарлаж, “О.Баасанхүү нарын ард мөнгө, эрх мэдэлтэй хүмүүс байгаа нь тодорхой юм” гээд энэ бол Их хурал биш зүгээр захиалгат уулзалт зохион байгуулсан гэж тодотгож байгаа.

Хурлыг хөрөнгө мөнгөөр зодож хийсэн, орон нутгийн төлөөлөгчдийг Баянгол зочид буудалд  байрлуулсан зэрэг нь хар сэр төрүүлж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг “цаадах хүн”-ээр нэрлүүлэхэд хүрэв.

Ийн нэг хэсэг нь  МАХН-ын “Их чуулган”-ы захиалагчийг олох аянд нэгдэв бололтой. Харин энэ талаар “хэргийн эзэн” О.Баасанхүү  тайлбар өгчээ. Түүний хэлснээс харвал нийтдээ 150 орчим сая төгрөгөөр Их хурлаа зохион байгуулсан бололтой юм. Хурал зохион байгуулагчид “30 мянган гишүүнтэй нам нийтдээ 150 сая орчим төгрөг гаргаад хурлаа хийчих боломж бий” гэсэн байна билээ.  Энэ ч бас талаар бус үг.

О.Баасанхүү ярилцлагадаа “Баянгол” зочид буудалд маш өндөр зардлаар хүмүүс байрлууллаа гэж яриад байгаа. Ер нь Монгол Улсад ганцхан баян хүн байдаг, тэр нь Н.Энхбаяр. Өөр баян хүн байдаггүй гэдэг хандлагаар ярих хэрэггүй.

Бид “Баянгол” зочид буудалд 60 сая төгрөг төлөөд хүнээ байрлуулсан. Үүнийг МАХН-ын нарийн бичгийн дарга байсан хүн хувийнхаа мөнгөөр санхүүжүүлсэн. Тэр хүнийг бас л Н.Энхбаяр намын даргад өрсөлдөж магадгүй, намынхаа гол хүмүүсийг санхүүжүүлээд явчихаж магадгүй гээд намаас хөөсөн гэж ярьдаг. Гэвч тэр өдий хүртэл хугацаанд Н.Энхбаяр даргатай нас, бие чацуу олон жил улс төрд зүтгэсэн хүн учраас намынхаа шинэчлэлийн төлөө зардлыг төлсөн” гэжээ.

Энэ ярианаас шинэ ивээн тэтгэгчийн эрэл эхлэв. Тэр хэн бэ.

О.Баасанхүү тэр хүнийхээ нэрнээс бусдыг нь тун тодорхой хэлсэн. МАХН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад хөөгдсөн, Н.Энхбаяртай нас нас хүйс  чацуу гэхчлэн. Яг энэ шалгуураар нь хөөж үзвэл нэг л хүн дээр бууна.

Үүнийг тодруулахын тулд 2013 оны тавдугаар сарын нэгэн үйл явдлыг эргэн санах хэрэгтэй болж байна. Тэр үед  МАХН-ын гүйцэтгэх товчоо намынхаа Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд багтаж, нарийн бичгийн даргын алба хашиж байсан У.Барсболдыг МАХН-аас хөөх шийдвэрийг гаргаж байв. Түүнийг  нам дотор хаалттай хэлэлцсэн нууц асуудлыг гадагш задалсан, мөн орон нутгийн сонгуулиар намынхаа төлөө ажиллаагүй гэхчлэн “жижүүрийн” үндэслэлүүдээр буруутгаж байв.

Хоёр ч Засгийн газар дамжиж Байгаль орчны сайдаар ажиллаж байсан У.Барсболдыг  “Энхбаярын хүн” гэсэн тодотгол дагалддаг байсан билээ. Гэвч улстөрд хамтдаа дөрөө харшуулж явсан энэ хоёр эрхмийн дунд “цээлийн ус цалгиж, цэгээн чулуу хагарсан” нь энэ.

Энэ бүхнээс харахад О.Баасанхүүгийн Их чуулганыг хөрөнгө мөнгөөр ивээн тэтгэж Баянгол зочид буудалд 60 сая төгрөг хувиасаа шилжүүлсэн хүн У.Барсболд байх магадлал хамгийн өндөр болж таарав.  Ховдын Хөшөөтийн уурхайтай нэр ус нь холбогдож,  МАХН-ын залуучуудын  байгууллага болох “Улаан сарнай”-г байгуулж, намдаа нэр нүүртэй явсан түүнийг гэнэт буруутгаж мурих болсныг тухайн үед өөр учир шалтгаантай хэмээж байсан нь үнэн бололтой. 

Харин тэр шалтгааныг нь О.Баасанхүү дээрхи ярицлагадаа  “Тэр хүнийг бас л Н.Энхбаяр намын даргад өрсөлдөж магадгүй, намынхаа гол хүмүүсийг санхүүжүүлээд явчихаж магадгүй гээд намаас хөөсөн” гэхчлэн ярьжээ.  Тэгэхээр Н.ЭНхбаярын хувьд өрсөлдөгчөө наманасан нь тэр байсан бололтой.

 

М.Нэргүй

Эх сурвалж: Zaluu.com

САЙД Д.СУМЪЯАБАЗАР ИБУИНВУ-ЫН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗЛАА
САЙД Д.СУМЪЯАБАЗАР ИБУИНВУ-ЫН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗЛАА
 
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​